ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧИЙН ГЭРИЙН ХАЯГ ӨӨРЧЛӨГДСӨН ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Үйлчилгээний төрөл: Галт зэвсэг эзэмшигчийн гэрийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд
Шийдвэрлэх журам:  Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602, 603/ “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох”
Хугацаа:  Ажлын 10 хоног.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. ГЭРИЙН ХАЯГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХҮСЭЛТ. /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд/
2. 2*3 ХЭМЖЭЭНИЙ ЗУРАГ 3 ХУВЬ /одоо үеийн/
3. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР. /эсвэл лавлагаа/
4. ОРШИН СУУГАА ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ТОДОРХОЙЛОЛТ. /эсвэл лавлагаа/
5. ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАХАД ХАРШЛАХ ӨВЧИН, ГЭМТЭЛ СОГОГГҮЙГ ТОДОРХОЙЛСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягтын дагуу/
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”

Төлбөр: Үгүй .
Хураамж: Үгүй.
Сунгах: Үгүй.
Түтгэлзүүлэх: Үгүй.
Сэргээх: Үгүй
Хүчингүй болгох: Үгүй
Гэрчилгээний хүчинтэй хугацаа: Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасны дагуу галт зэвсгийн гэрчилгээг олгож байна.
Хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Үгүй.