Үйлчилгээний төрөл: Галт зэвсэг шилжүүлэх буюу эзэмшигч өөрчлөх тохиолдолд бүрдүүлэх материал
Шийдвэрлэх журам: Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602, 603/ “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Бүрдүүлэх баримт бичиг:
Галт зэвсэг өгч байгаа болон авч буй 2 тал нь:
1. ГАЛТ ЗЭВСГИЙГ ШИЛЖҮҮЛЭН БҮРТГЭХИЙГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ. /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд/
2. НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛСАН ХУДАЛДАХ ХУДАЛДАН АВАХ БОЛОН БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭ; ӨВЛӨЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
Галт зэвсэг өгч байгаа иргэн, байгууллага нь:
1. ГАЛТ ЗЭВСГЭЭ ХАРЬЯА ДҮҮРГИЙНХЭЭ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ЖИЛ БҮР БҮРТГҮҮЛСЭН, ТАТВАР ТӨЛСӨН ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙЛГЭСЭН БАЙХ. /гэрчилгээний 14, 15-р хуудас/
2. ХУУЧИН ЭЗЭМШИГЧИЙН ОРШИН СУУХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС ХАСАЛТ ХИЙЛГЭСЭН ТЭМДЭГ ДАРУУЛСАН БАЙХ.
Галт зэвсэг авч байгаа иргэн нь:
1. 2*3 ХЭМЖЭЭНИЙ ЗУРАГ 3 ХУВЬ /одоо үеийн/
2. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР. /эсвэл лавлагаа/
3. ОРШИН СУУГАА ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН ТОДОРХОЙЛОЛТ. /эсвэл лавлагаа/
4. ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАХАД ХАРШЛАХ ӨВЧИН, ГЭМТЭЛ СОГОГГҮЙГ ТОДОРХОЙЛСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягтын дагуу/
5. ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР. /ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
6. ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
7. ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ 5000 ТӨГРӨГ ТУШААСАН БАРИМТ itax.mta.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код авч, дурын банк-д тушаана
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”
Төлбөр: Үгүй .
Хураамж: Тэмдэгтийн хураамж 5000 төгрөг.
Хураамж төлөх данс: Төрийн сан 100200700941 тоот данс. Хүлээн авагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс / itax.mta.mn цахим хаягаар эсвэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код авч, дурын банк-д тушаана /
Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу
Сунгах: 10 жилийн хугацаатай.
Түтгэлзүүлэх: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл.
Сэргээх: Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Хүчингүй болгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”
Гэрчилгээний хүчинтэй хугацаа: Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж заасны дагуу галт зэвсгийн гэрчилгээг олгож байна.
Хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Өнөөдрийн байдлаар хүчингүй болгосон тусгай болон энгийн зөвшөөрөл байхгүй.