ГАДААДЫН ИРГЭН АН АГНАХ ЗОРИЛГООР ГАЛТ ЗЭВСЭГ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ

Үйлчилгээний төрөл: Гадаадын иргэн ан агнах зорилгоор галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэх.                                                           
Шийдвэрлэх хууль, журам:  Галт зэвсгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Галт зэвсэг ашиглах спортын тэмцээн, сургалтад оролцох, ан агнах зорилгоор Монгол Улсын иргэн, гадаадын иргэн өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд уг хүсэлтэд хилээр нэвтрүүлэх галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, тоо, дугаар, улсын хилээр оруулах, гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг заасан байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 10.8 дугаар заалт.
Шийдвэрлэх хугацаа: ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Зөвшөөрөл хүссэн албан бичиг
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Байгаль орчны яамнаас олгосон ан агнах тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Гадаадын иргэдийн паспортын хуулбар
5. Гадаадын иргэн ан агнах зорилгоор галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх тэмдэгтийн хураамжийн баримт /төрийн сан 100900000701 дансанд 250.000 төгрөг/
6. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэвтрүүлэх, гарах хугацаа

 

 

     

     Гадаадын иргэн ан агнах зорилгоор МУ-ын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл

 

 

 

Төлбөр:  Үгүй
Хураамж : 250.000
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.8 дугаар заалт.
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр заалтуудыг үндэслэн