Үйлчилгээний төрөл: Иргэн худалдааны төвөөс галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авах.
Шийдвэрлэх хууль, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 17.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд иргэний үнэмлэх, энэ хуулийн 11.6-т заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудсыг үндэслэн, хуулийн этгээдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.10 дугаар заалт
Шийдвэрлэх хугацаа: ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. 21 насанд хүрсэн байх
2. Галт зэвсэг худалдан авах хүсэлт
3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа/
4. Иргэний үнэмлэхний хуулбар /ТҮЦ машины лавлагаа/
5. Цээж зураг 2% /2*3 хэмжээтэй/
6. ЦЕГ-ын тодорхойлолтын мөнгөн шилжүүлгийн баримт /төрийн сан 100900012027 дансанд тодорхойлолтын үнэ 1000 төгрөг/
7. Борлуулагчийн галт зэвсгийн дэлгэрэнгүй бүртгэл
8. Галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээжийг мэдээллийн санд бүртгэсэн тухай тодорхойлолт
9. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх. /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв/
10. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас бөглөх /Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/33 тоот тушаалаар батлагдсан маягтын дагуу харъяа дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв/
Төлбөр: Үгүй
Хураамж : Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.10 дугаар заалт.
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр заалтуудыг үндэслэн