ГАДААД ОРНООС ГАЛТ ЗЭВСЭГ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ

Үйлчилгээний төрөл:  Гадаад орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авах
 Шийдвэрлэх хууль, журам:  Галт зэвсгийн тухай хуулийн 19 дугаар зүйл.
     19.2.Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй. Иргэн өөрөө өмчлөх зорилгоор оруулж ирсэн галт зэвсгийг оруулж ирснээс хойш гурван жилийн дотор бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно.
     19.4.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.8 дугаар заалт.
Шийдвэрлэх хугацаа: ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1.  21 насанд хүрсэн байх
2.  Галт зэвсэг худалдан авах тухай хүсэлт
3   Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа/
4.  Иргэний үнэмлэхний хуулбар /ТҮЦ машины лавлагаа/

5.  Цээж зураг 2% /2*3 хэмжээтэй/
6.  ЦЕГ-ын тодорхойлолтын мөнгөн шилжүүлгийн баримт /төрийн сан 100900012027 дансанд тодорхойлолтын үнэ 1000 төгрөг/
7. Галт  зэвсгийн зураг,   нэр,  төрөл,  үйлдвэрлэсэн он,  сериал  дугаарыг  тодорхойлох  баримт, бичиг /инвайс/

8. Худалдаж авсан галт зэвсгийн зураг, техникийн өгөгдөхүүн
9. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх. /Цагдаа,
дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв/
10. Галт  зэвсэг  ашиглахад   харшлах  өвчин,  гэмтэл  согоггүйг  тодорхойлсон   эрүүл мэндийн хуудас бөглөх /Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны А/33 тоот тушаалаар батлагдсан маягтын дагуу харъяа дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв/

Жич: Хүсэлтийг хүлээн авч Гаалийн ерөнхий газарт албан бичиг  хүргүүлэх
Төлбөр:  Үгүй
Хураамж: Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 10.10 дугаар зүйл.
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам:  Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл:  Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр заалтуудыг үндэслэн  авна.