ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ

     Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусаж, Замын хөдөлгөөний хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сахин биелүүлэх, зам тээврийн осол, хэрэг, түүний хор уршиг, хөдөлгөөний сахилга, соёл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх талаар 4-6 цагийн танхимын сургалтад хамрагдана. Сургалтын байгууллага нь сургалтад хамрагдсан иргэдийн материалыг тус төвд ирүүлэх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ажлын 3-5 хоногт сэргээнэ.
     Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээхэд:
1. Жолоодох эрх хасагдсан талаарх лавлагаа /Төрийн үйлчилгээний Е-Mongolia” системээс, эсвэл ТҮЦ машинаас авч болно./
2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг “Google” хайлтын системийн “Жолоочийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас” /ЭММ-34 Б/ илэрцээс маягтыг татан авч, харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт зохион байгуулах байгууллагуудыг  энд дарж харна уу!
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын ажиллах цагийн хуваарийг энд дарж харна уу!