ГАДААД УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХЭЭР СОЛИУЛАХ

     Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-аар зохицуулагдсан. Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэхийг сольж олгох явцад ангиллын зөрүү гарвал үндсэн ангиллыг баримталж,  Монгол Улсын иргэнд 10 жил, гадаад улсын иргэнд анх удаа олгоход тухайн орны жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаагаар олгоно. Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын дипломат төлөөлөгчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг үндэслэн түүнд жолоочийн үнэмлэхтэй нь тохирох ангиллын үндэсний жолоочийн үнэмлэхийг шууд олгож болно.
1. Венын конвенцын гишүүн орноос олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах
Замын хөдөлгөөний тухай Венын конвенцын гишүүн орноос олгосон, уг конвенцод нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтад хамрагдахгүйгээр Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг авна.
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг өөрийн биеэр ирж үйлчилгээний танхимаас авна/
2. Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, түүний хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
3. Тухайн улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх эх хувиар, түүний хуулбар, баталгаат орчуулга
4. Цээж зураг 2% /4х6см/
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт орж “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34 Б” маягтыг бөглүүлнэ/
6. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/
Жич: Гадаад улсын иргэн уг конвенцод нийцсэн, хүчин төгөлдөр үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрснээс хойш 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож болно.

Замын хөдөлгөөний тухай 1968 оны венын конвенцын гишүүн Улс орнуудын жагсаалт энд дарж харна уу!
2. Венын конвенцын гишүүн бус орноос олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах
     Замын хөдөлгөөний тухай Венын конвенцын гишүүн бус орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн Замын хөдөлгөөний хууль, дүрмийн 20 асуулт бүхий тестийн шалгалтад хамрагдаж, тэнцсэн тохиолдолд Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг авна.
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг өөрийн биеэр ирж үйлчилгээний танхимаас авна/
2. Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, түүний хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
3. Тухайн улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх эх хувиар, түүний хуулбар, баталгаат орчуулга
4. Цээж зураг 2% /4х6см/
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт орж “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34 Б” маягтыг бөглүүлнэ/
6. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/
Тайлбар: Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг 6 сарын хугацаанд сард 1 удаа хамрагдах боломжтой.
3. Гадаад улсын иргэд Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах, нөхөн авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг өөрийн биеэр ирж үйлчилгээний танхимаас авна/
2. Гадаад паспорт, түүний хуулбар
3. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, төрсөн огноо/