Танилцуулга

ТӨВ АРХИВЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

    Цагдаагийн ерөнхий газрын Төв архив нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар тушаалаар анх байгуулагдаж, архивын ажлын зохион байгуулалт, сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, тоо бүртгэл, баримтын хадгалалт хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаа нь Монгол улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тул Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 03 дугаар тушаалаар “Төрийн архивын батламж”  авч,  төрөлжсөн архивын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус архив нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 273 дугаар тушаалаар байгуулагдаж, Архивын ерөнхий газраас олгосон төрийн архивын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний тухай

Эрхэм Зорилго
Монгол улсын цагдаагийн албаны бахархал болсон түүхэн уламжлал хуримтлуулсан туршлагын явцад бүрдүүлсэн архивын баримтыг хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэх.

Алсын Хараа
Архивын баримтыг найдвартай нөхөн бүрдүүлж, нэгдсэн санг бий болгож цахим архивт үе шаттай шилжих.

Зорилт
Цагдаагийн албаны архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, цахим санг бий болгох замаар архивын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх.

Чиг үүрэг
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдсөн түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтуудыг “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-д заасны дагуу хүлээн авах, хадгалж хамгаалах, архивын баримтыг зориулалтын дагуу ашиглуулах, эргэлтэд оруулах;
Анхан шатны архивуудад архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;
Алба хаагч, иргэд (чөлөөнд байгаа болон чөлөөлөгдсөн)-д архивын лавлагаа, баримтын хуулбар, тодорхойлолт зэрэг 7 төрлийн архивын үйлчилгээг үзүүлж байна.