• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

2014-11-17
МЭДЭЭЛЭЛ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэргэжлийн аврага шалгаруулах уралдаан боллоо.


Тус төвийн мэдээлэл хүлээн авагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын дадлага, туршлага солилцох, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэх зорилгоор тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд оролцсон алба хаагчид хэлтэс, албадынхаа үйл ажиллагааныхаа онцлогийг тусгасан багийн мэндчилгээ хүргэж, дүрэмт хувцсаар жигдрэн, харьцаа хандлага, сонсгол болон бичилтийн ур чадвараараа уралдсан юм.
Мөн газарзүйн байршлын мэдлэг, EIN программын тухай ойлголт, компьютерийн техникийн программтай ажиллах ур чадвар, тусгай өгөгдлийн дагуу сэдэв боловсруулж, найруулга, зөв бичих дүрмийн шалгалт авах зэрэг мэргэжлийн уралдааныг сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа