• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ОХУ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ АЛБАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2014-11-10
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ОХУ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ АЛБАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Оросын Холбооны Улсын мансууруулах бодисны эргэлтэнд  хяналт тавих холбооны албанаас " Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй  тэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгуулж байна. 

Сургалтыг ОХУ-ын мансууруулах                                   бодисыг хянах Холбооны албаны мэргэжил дээшлүүлэх Алс Дорнодын институтын 2-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа А.А Зарубин,  1-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.А.Воробей,  Хар тамхины эргэлтэнд хяналт тавих албаны "А" хэлтсийн 3-р тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.А.Галкин  нар мэргэжлийн сургалт явуулах юм.

Алба хаагч нарт "Гүйцэтгэх ажлын мөн чанар, түүний зорилго, зарчим ба хуулийн үндэс", "Хар тамхи, мансууруулах бодисын хууль  бус эргэлттэй" холбоотой  гэмт хэргийг илрүүлэх аргачлал", " Гэмт  хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаах тактик, арга" зэрэг мэргэжлийн хичээлүүдийг заах юм.

Сургалтанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 80 гаруй алба хаагч нар оролцож байна