en

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

2014-10-23 00:00:00
6772

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулах эрх зүйн үндсийг тодорхойлж өгсөн.

 Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тус цагдаагийн газраас дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хамгаалах болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшууллын төсвийг гаргаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/51 дүгээр тогтоолоор 2014 онд ажиллуулах “Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтоож, үйл ажиллагааны зардалд  906.917.932 төгрөгийг зарцуулахаар баталсан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг байгуулж, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 30 -ны өдрийн 382, 09 дүгээр сарын 15-ны өдрийн 568 дугаар тушаалаар баталсан.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 383 дугаар тушаалаар “Олон нийтийн цагдаагийн ажилтны таних тэмдэг хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар, норм, хэрэглэх журам”, 384 дүгээр тушаалаар “Ажил дүгнэх үзүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, албаны үнэмлэхний загвар”-ыг баталсан.

       Тушаал, дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2014 онд Олон нийтийн цагдаагийн ажилтныг томилох бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган дүүргүүдийн Засаг дарга, цагдаагийн хэлтсүүдээс Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах 222 иргэний судалгаа, саналыг авч 2014 оны 7, 8, 9 дүгээр сард 3 удаагийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон сэтгэл зүйн сорил, хандлага тогтоох ярилцлагыг зохион байгуулсан.

Эрүүл мэнд, сэтгэл зүйн сорилд тэнцсэн 190 иргэнийг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 485 тоот тушаалаар сургалтад хамруулах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатайгаар Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран зохион байгуулсан.

Сургалтад хамрагдсан иргэдийг Нийслэлийн 9 дүүргийн 17 хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлэээр 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, сургалтын  үр дүнг тооцож, сонгон шалгаруулалтаар тэнцсэн 172 иргэнд  Олон нийтийн цагдаагийн ажилтны гэрчилгээ олгосон.

Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3 хэсгийн 3.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дүүргийн Засаг дарга нараас Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг томилуулах саналыг авч Нийслэлийн цагдаагийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн б/265, 10 дугаар сарын 15-ний өдрийн б/317 тоот тушаалаар нэр бүхий 172 иргэнийг дүүрэг дэх цагдаагийн хэлтэст "Олон нийтийн цагдаагийн ажилтан"-аар томилсон.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны төсвийн урьдчилгаа болох 362. 667.173 төгрөг Нийслэлийн төрийн сангаас шилжин ирснийг дараах байдлаар зарцуулж байна. Үүнд:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны зардалд 131.441.660 төгрөг,

2. Хамгаалах болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, хэрэглэгдэх эд зүйлийн зардалд 100.636.000 төгрөг,

3. Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын зардалд 10,000,000 төгрөг,

4.  Олон нийтийн цагдаагийн ажилтны цалин урамшуулалд 48.743.822 төгрөгийг зарцуулаад байна.

Цагдаагийн ерөнхий газраас “Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны журам”-ыг батлахаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс санал авах, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Олон нийтийн цагдаагийн ажилтны нийтлэг журам”-ыг боловсруулах "Ажлын хэсэг" байгуулагдан ажиллаж байна.

Цаашид Олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцастайгаар албан үүрэг гүйцэтгэх үедээ нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тогтоолын төслийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидэд танилцуулж шийдвэрлүүлсэн.

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд Олон нийтийн цагдаагийн ажилтны  хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас солих, нэг бүрийн тусгай хэрэгсэл хадгалах өрөө, компьютер, сандал, ширээ олгох саналыг Нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт хүргүүлж шийдвэрлүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

ШИНЭ МЭДЭЭ
"Playtime" хөгжмийн фестивалийн хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс бусдын биед хохирол учруулж болзошгүй нийт 18 ширхэг эд зүйл хураан авлаа
0
20
2026/07/03
"Наадмын тасалбар олноор зарна" гэх хуурамч зараар 6 иргэн залилуулаад байна
0
35
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
253
253
2026/07/03
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/07/03
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2026/07/03
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
253
253
2026/07/03
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
253
253
2026/07/03
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2026/06/30
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2026/06/30
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/06/30
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
253
253
2026/06/30
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
253
253
2026/06/30
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
253
253
2026/06/30
Худалдан авах ажиллагааны эрх олгох сургалт
253
253
2026/06/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/06/30
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/06/23
"Playtime" хөгжмийн фестивалийн хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс бусдын биед хохирол учруулж болзошгүй нийт 18 ширхэг эд зүйл хураан авлаа
0
20
2026/07/03
"Наадмын тасалбар олноор зарна" гэх хуурамч зараар 6 иргэн залилуулаад байна
0
35
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
12
2026/07/03
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
0
20
2026/07/03
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
0
21
2026/07/03
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
0
17
2026/07/03
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
0
20
2026/07/03
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
0
18
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
12
2026/07/03
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
0
22
2026/07/03
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос