• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Галт зэвсгийн гэрчилгээ авах хуулийн этгээдийн бүрдүүлэх материал

2018-10-18

Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн албан бичиг /уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/

Улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын гэрчилгээний хуулбар.

Галт зэвсгийн гэрчилгээг гээгдүүлсэн бол сонинд зарлуулсан байна.

Ажилчдын галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх.  /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/

Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь: ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/

Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт /Улаанбаатар банк  2611175861  тоот данс. Хүлээн авагч нь: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/