en

Үйлчилгээний гавьяат ажилтан Н.Ганхуяг: Машины хүрд эргүүлсэн 37 жил минь намайг гавьяат болголоо

2020-10-14 09:55:25
4517

Эх сурвалж: www.ergelt.mn

-Шагналын тавцанд зогсоход ижий, аав минь л бодогдоод байдаг юм билээ-

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагаас хоёр гавьяат төрсөн  билээ. Тэдний нэг нь Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Намхайдагвын Ганхуяг. Амьдралынхаа 37 жилийг машины хүрдний ард өнгөрүүлсэн тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаад 27 жил болж байгаа аж. Түүнтэй уулзах гэж хэд хэдэн удаа цаг товлосны эцэст долоо хоногийн дараа ийн хөөрөлдөв.

-Төрийн дээд одон медалиар шагнуулсан танд баяр хүргэе. Цагдаагийн байгууллагатай амьдралаа хэрхэн холбож байв?

-Баярлалаа, миний төрсөн нутаг Завхан аймаг. Харин ажил, амьдралын эрхээр 1995 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байна. Анх Улаанбаатар хотод ирээд 801 дүгээр ангид гурван жил цагдаа жолоочоор ажиллаж байлаа. Харин одоогийн ажил болох Цагдаагийн ерөнхий газрын Авто баазад цагдаа жолоочоор ажиллаад 24 жил болж байна. Үндсэндээ цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаад Үйлчилгээний гавьяат хэмээх хүндтэй шагнал хүртлээ. Би цагдаагийн байгууллагын аль хэрэгтээ гэсэн газарт л жолоочийн үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсад цагдаагийн байгууллагын төвлөрсөн ганц авто бааз нь манайх.

-Та улсдаа ганцхан байдаг төвлөрсөн баазын хэд дэх гавьяат нь вэ?

-Манай баазад 300 гаруй жолооч үүрэг гүйцэтгэдэг. Ахлагч бүрэлдэхүүний хоёр дахь гавьяат нь би. Анх 2001 онд Цагдаагийн ерөнхий газрын 80 жилийн ойгоор манай алба хаагч гавьяат тээвэрчин хүртэж байсан юм билээ.

-Гавьяат болно гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Шагнал авахаас гурав хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас 00:00 цагийн үед утасдаж хэлсэн. Тухайн үед би Сүхбаатар аймагт томилолтоор явж байсан болохоор миний утас холбогдохгүй тийм орой хэлсэн байх. Гэнэт танихгүй дугаараас дуудлага ирээд “Н.Ганхуяг гэж хүн мөн үү. Танд баяр хүргэе” гэхээр нь “Ямар хүн яагаад надад баяр хүргээд байна вэ” гэсэн чинь “Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат ажилтан боллоо. Аравдугаар сарын 5-ны 10:00 цагт Төрийн ордны урд талын хаалганд ёслолын хувцастай бэлэн байна уу” л гэж хэлээд тасалсан. Хүн надаар тоглоод байгаа ч юм шиг, эсвэл үнэн ч яриад байгаа ч юм шиг санагдаад тэр шөнө нойр хүрээгүй. Одоо бодохоор үнэн гэж итгээд, догдлоод нойр хүрэхгүй байсан байгаа юм. Маргааш өглөө нь манай удирдлагаас холбогдож, бүр баталгаатай болсон. Миний ажиллаж байсан томилолтын багийн ажил дуусаагүй байсан учраас жолооч очихоор нь машинаа хүлээлгэж өгөөд шагнал авахынхаа өмнөх өдөр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод ирсэн.

-27 жилийн хичээл, зүтгэл, хөдөлмөрөө төрдөө үнэлүүлээд зогсож байх мөчид юу бодогдож байв?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ. Өмнө нь би шагнал авсан хүмүүсийг “Шагнал авч байхдаа аав, ээжийгээ л их бодлоо” гэж ярьсан байхыг хэд хэдэн удаа уншаад, “Бодох зав байдаг юм болов уу” гэж боддог байлаа. Гэтэл үнэхээр л тэр өндөр шагналын тавцанд зогсохоор ижий, аав минь л бодогдоод байдаг юм билээ. Хэдийгээр бурхны оронд тэд минь одчихсон ч хажуунаас хараад байгаа юм шиг санагдаад байсан.

-Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэрээ тэр олон хүнээс таныг онцолж, баяр хүргэсэн. Таныг “Шударга журам” медальтай алба хаагч гэж байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Тэр олон хүнээс хоёрхон хүнийг онцлоод, ярихаар нь өөрийн эрхгүй баяр төрөөд байсан. Тэр үйл явдалд маш их баяртай байгаа. Бид 2012 оны орон нутгийн сонгуулийн үеэр хөдөө ажиллаад Улаанбаатар хот руу буцаж явсан юм. Гэтэл Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 01:00 цагийн үед явж байхад айлын гэр шатаж байхтай таарсан. Санд мэнд машинаасаа буугаад шатаж байсан айлаас гурван хүн амийг аварч, галыг нь унтрааж аюулгүй болгож байлаа. Улаанбаатар хотод ирсний дараа сумын удирдлагуудаас талархлын бичиг ирсэн юм. Хүний амь аварсан гээд 2013 онд “Шударга журам” медалиар шагнуулсан. Харин сая шагнал авах үеэр энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө амаар уншсан.

-Орон нутаг руу байнга шахуу явдаг хүнд иймэрхүү баатарлаг үйл явдал олон тохиолддог уу?

-Цас, бороо, үер усанд боогдсон олон хүнтэй таарч байсан. Тэр болгонд л туслахгүй бол болохгүй. Зуны халуун, өвлийн хүйтэнд ядарч яваа хүмүүст туслахгүй бол нүгэл болно. Боломжоороо машиныг нь засаад, болохгүй бол сум суурин руу чирээд ч болтугай хүргээд өгдөг дөө.

-Та хэдэн онд жолооч болж байв. Анх энэ жолоочийн мэргэжил эзэмшиж байхдаа ийм амжилтад хүрнэ гэж санаагүй л байх даа?

-Би 1983 онд анх жолооч болж байлаа. Тухайн үед жолооч гэдэг мэргэжил байсан юм. Харин одоо бол хэрэглээ болчихсон. Одоо тэгэхээр 37 жил машины хүрд эргүүлж байна гэсэн үг. Машины хүрд эргүүлсэн 37 жил минь намайг гавьяат болголоо доо. Ажилдаа хариуцлагатай, албандаа үнэнч зүтгэж буй залуусынхаа төлөөлөл болж энэ хүндтэй шагналыг хүртсэн байх. Арын албыг найдвартай даадаг хань, үр хүүхэд, хамтран зүтгэдэг хамт олныхоо хүчээр энэ шагналыг мөн хүртлээ. Их л сайхан байдаг юм байна. Олон хүний хамтын хүч юм даа. Цагдаагийн байгууллагын жолооч гэдэг хүний тэвчээр, хатуужил, ур ухаан, эр зориг шаардсан ажил. Ер нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа бүх алба хаагч өндөр хариуцлагатай байх ёстой. Ямар ч дуудлага, хэдэн цагт ч ирсэн бай тушаал гүйцэтгэх үүрэгтэй. Ээлжгүй, гэртээ амарч байтал шөнийн 03:00 цагт дуудлага ирээд хөдөө явах бол наад захын асуудал. Хэзээ ч дуудахад бэлэн байхын тулд жолооч бид машинаа байнга засвар, үзлэгт хамруулж, аюулгүй байдлаа сайтар хангасан байх ёстой. Хөдөө яваад хотод ирсэн л бол тэр өдөртөө машиндаа шаардлагатай засвар үйлчилгээг хийж, дараагийн ажилдаа бэлэн байх үүрэгтэй гэсэн үг.

-Та жилийн 365 хоногийн хэдэд нь гэртээ байдаг вэ. Гэрийн бараа ховор хардаг хүн бололтой?

-Зарим сард ганц, хоёрхон удаа хөдөө яваад 3-5 хоногийн дотор л ажлаа амжуулаад ирдэг. Зарим үед сараар ч хамаагүй хөдөөгүүр явдаг юм. Тухайлбал, намар, хавар Замын цагдаагийн албанаас эргүүлд гардаг. Цагдаагийн бүрэлдэхүүн хаана ажиллаж байна, тэнд жолооч заавал хэрэгтэй. Мөн яаралтай дуудлага хүлээн авах үе ч цөөнгүй. Энд, тэнд онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэзээ ч хамаагүй яаралтай очих ёстой байдаг. Ер нь гэртээ байгаагүй хоногоо тоолж үзээгүй юм байна.

-Хамгийн сүүлд онц ноцтой гэмт хэргийн дуудлагад хэзээ явав?

-Ойрын хугацаанд яаралтай дуудлагад яваагүй юм байна. Манайд дуудлагад явдаг олон машин байдаг учраас ээлж таарсан нь л явдаг юм. Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд олон хүн осолдсон хэрэг гарсан даа. Хамгийн сүүлд тэр хэрэгт л яаралтай дуудлага аваад явж байсан юм байна. Өөрөөсөө өөр олон хүний амь хариуцаж явдаг болохоор хариуцлагатай алба шүү дээ. Гэхдээ зорьсон хэргээ бүтээгээд явж байх ч сайхан шүү.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
34
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
0
42
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2026/06/30
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2026/06/30
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/06/30
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
253
253
2026/06/30
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
“Police Hackathon-2026” тэмцээн эхэллээ
253
253
2026/06/30
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
“Амраад аюулгүй аялъя” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Алба хаагчийн бие бялдар, албаны бэлтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
253
253
2026/06/30
Худалдан авах ажиллагааны эрх олгох сургалт
253
253
2026/06/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
“Бурхан халдун” хайрхны тэнгэрийг тайх ёслолын арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/06/30
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/06/23
“Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
253
253
2026/06/23
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдлээ
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдлээ
253
253
2026/06/30
Жагсаал, цуглаанд оролцогчид нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх үүрэгтэй
Жагсаал, цуглаанд оролцогчид нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх үүрэгтэй
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөлөө
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн өндөрлөлөө
253
253
2026/06/30
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авлаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авлаа
253
253
2026/06/30
Мөрдөгчдийг төрийн дээд одон, медаль, хүндэт цолоор шагналаа
Мөрдөгчдийг төрийн дээд одон, медаль, хүндэт цолоор шагналаа
253
253
2026/06/30
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
253
253
2026/06/30
Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу
Жолооч та замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
34
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
0
42
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
33
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
0
47
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
44
2026/06/30
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Сонсогч, суралцагч нар цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
0
47
2026/06/30
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
“ШИЛДЭГ АХЛАГЧ-2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
0
39
2026/06/30
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулсан “Police Hackathon-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
0
37
2026/06/30
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
“Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
0
38
2026/06/30
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа
0
37
2026/06/30
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос