en

Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Бямбадагва: Ажлаа сэтгэлээсээ хийвэл үнэлүүлэх өдөр ирдэг юм байна

2020-10-08 09:49:00
2034

Эх сурвалж www.ergelt.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гуравхан хоногийн өмнө Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Д.Бямбадагватай ярилцлаа. Тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 27 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч юм.

-Шинэхэн гавьяатад баяр хүргэе. Та цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагатай ажил амьдралаа хэрхэн холбож байв?

-Баярлалаа, би 1989-1991 онд Зэвсэгт хүчний 201 дүгээр ангид хоёр жилийн хугацаат цэргийн алба хаагаад 1992 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын гал унтраах 40 дүгээр ангид жолооч, гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 оноос Дотоодын цэргийн 805 дугаар ангидаа харуул, зэвсгийн нярав, хамгаалалтын цагдаа, эргүүлчин ахлагч албан тушаалд одоог хүртэл ажиллаж байна. Манай анги 75 жилийн түүхэн замналтай,цэргийн ууган ангиудын нэг.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ангидаа ажиллаад 20 жил болсон байна. Эх орон, төр, ард түмнийхээ өмнө цэргийн үүргээ үнэнчээр биелүүлэхээ тангараглаж, цэл залуу насаа улс орныхоо түүхэн хөгжил, Үндэсний дотоодын аюулгүй байдлын төлөө зориулан, ариун түүхийг бичилцэж ирсэн хүний хувьд ангийнхаа түүхэн замналыг мэдэх ёстой гэж боддог.

-Та амьдралынхаа 27 жилийг хариуцлагатай албанд зарцуулжээ. Таны бахархал ажил тань уу?

-Дотоодын цэргийн хуулиар хүлээсэн чиг үүрэг бол хүн ардын амьжиргааны тэргүүн чухал, эмзэг хэсэг болсон обьектыг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж байдаг. Та гэртээ ороход гэр чинь дулаахан, цахилгаан тань хэвийн, крантаасаа цэвэр усаа тосоод ууж, зурагтаа асаахад хойморт тань гэрэлтэж байвал Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна гэж дүгнэж болно. Энэ их хариуцлагатай ажлыг гүйцэтгэчихээд хийсэн ажлаа сурталчилаад олон нийтэд хүргээд байдаггүй нь төрийн тусгай албаны онцлог юм даа. Дотоодын цэргийн байгууллага бол улс орны үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг бусад байгууллагаас онцлогтой.

Тийм ч учраас жигдрэн жагссан жагсаалын өмнүүр өнгөрөх аранзал улаан тугны оройг ширтэн зогсохдоо бахархах, бардамнах сэтгэл яах аргагүй төрдөг. Энэ бол төрийн тусгай албанд зүтгэж байгаа хүн бүрийн сэтгэл, зүрхийг огшоож, өөрөөрөө болон мөрдэс нэгт нөхдөөрөө, албаараа бахархах бахархал бий болгодог доо.

-Дотоодын цэргийн байгууллагаас анхны үйлчилгээний гавьяат боллоо. Ерөнхийлөгчөөс шагналаа авч байхдаа юу бодож зогсов?

-Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат болон зөвлөлийн гишүүд, ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга болон мөр зэрэгцэн алба хааж байсан үе үеийн дарга хамт олон, миний ажлыг ойлгож, байнга ар талыг минь дааж явдаг гэр бүлдээ баярласан сэтгэлээ илэрхийлье. Миний хөдөлмөрийг үнэлж төр, засгаас ийм нэр хүндтэй шагнал олгосон явдалд маш их баяртай байна. Шагнал авахын өмнөх өдөр над руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас утсаар залгаж хэлсэн. Хүн итгэдэггүй юм билээ. Үгээр яагаад ч илэрхийлж чадахгүйгээр баярласан. Над шиг сандруу хүн цочролд орсон.

Шагнал авч байхдаа ижий, аав хоёрыгоо их л бодож зогссон. 27 жилийн өмнө гал сөнөөгч болсон хүүгээ тэд минь ийм том шагнал хүртэх юм гэж огтхон ч бодоогүй байх. Энэ шагнал нь залуу үеийнхэнд эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, хийж байгаа ажилдаа эзэн ёсоор хандаж, өргөсөн тангарагтаа үнэнч байвал төр засгаас үнэлдэг гэдгийг харуулсан биз ээ. Залуу хүүхдүүдэд ажлын урам зориг өгсөн шагнал болсон гэдгийг цуг ажиллаж байгаа хамт олон, мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчид минь хэлсэн. Ажлаа сэтгэлээсээ хийвэл үнэлүүлэх өдөр ирдэг юм байна. Би тэтгэвэртээ гарах болчихсон юм. Гэхдээ ангийн маань 100 жилийн ой хоёр жилийн дараа болохоор тэр үеэр байхсан гээд хорогдоод явж чадахгүй л байна. Хэрэв дээрээс албан ёсны тушаал ирээд, халаандаа гар гэвэл гарна даа.

-Улсын онцгой обьектыг хамгаалж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, бололцоо хэр байдаг бэ?

-Албан үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг сайжруулах талд ЦЕГ болон Дотоодын цэргийн штабаас анхаарч ажилладаг. Улсын онц чухал обьектын хамгаалалтын стандарт гэж байдаг. Үүний дагуу тоног төхөөрөмж, тохижилт, бичиг баримтууд, халуун дулааныг нь хүртэл бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр алба хаагчид маань стандарт хангасан байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж хэлж болно. Өвлийн хүйтэнд, зуны халуунд гадаа зогсож байгаа алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, хувцсаар хангах нь сайн ажиллахын нэг үндэс. Алба хаагчид руу чиглэсэн бие бялдрыг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, сахилга хариуцлагын зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг.

-Таны ажлын онцлог юу вэ?

-Мэргэжил бүр онцлогтой. Манай байгууллага дотроо чиглэл чиглэлээрээ ондоо үүрэг гүйцэтгэдэг Жишээ нь,“Усны хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг хамгаалах гэдэг бол маш хариуцлагатай бөгөөд хүнд ажил. Учир нь, нийслэлийн нэг сая гаруй иргэнийг эрүүл аюулгүй усаар ундаалахад бидний хэдэн нөхдөд үүрэг гүйцэтгэдэг юм. Мөн стандарт хэмжил зүйн төвийн байр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораториудын хамгаалалтыг зохион байгуулахаас гадна нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүрэг биелүүлж байна.

Бригадын генерал С.Баатаржав “Эх орон тайван, иргэд амар амгалан, онцгой обьект зөрчилгүй өглөөг угтвал тэнд эгэл баатрууд чимээгүй тулаанд, тэвчээр, тэмцлийн дүнд ялсан нь тэр” гэж хэлсэн байдаг. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Манай алба хаагчид хариуцлагатай, дайчин, шантаршгүй зан чанарын хүчээр л энэ ажлыг гал алдахгүй үргэлжлүүлж байна. Миний бие Монгол Улсын 21 аймаг 330 суманд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд аюул осолгүй харгалзан хүргэх үүрэг гүйцэтгэдэг.

-Дотоодын цэргийн чиг үүргийг ард иргэд тэр болгон сайн мэддэггүй.Та тэр талаар сонирхуулахгүй юу?

-Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага юм. Аль ч орны дотоодын цэрэг улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, хууль сахиулах салбарын байгууллагуудтай харилцан ажиллаж, террорист халдлага, үймээн самуун гарсан үед дэг журам тогтоох, сөрөг тусгай ажиллагаа явуулахаас гадна улсын онц чухал обьектыг хамгаалах, томоохон осол, сүйрэл, байгалийн гамшиг тохиолдсон үед сэргээн босгох, хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлж ажилладаг чухал алба юм.

ШИНЭ МЭДЭЭ
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
18
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
0
37
2026/08/17
Танилцуулга
Танилцуулга
253
253
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
ЦДЦБ-ын 2026 оны 08 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
18
2026/08/17
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239  дүгээр тогтоолын хавсралтаар баталсан
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд саналаа өгнө үү.
0
37
2026/08/17
Танилцуулга
Танилцуулга
0
317
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
292
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
266
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
321
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
256
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
288
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
282
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
429
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос