en

Цагдаагийн хошууч Д.Будзаан: "Сүүдэр бүү тусга" аяныг эхлүүлж байна

2020-09-09 19:15:00
6497

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл зэрэг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрхийг нь хамгаалах, эцэг , эх асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, нийгэмд хүүхдийн эрхийг хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон “Дэлхийн Зөн-Монгол”, “JCI-Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.

Иймээс хүүхэд гэмт хэргийн хохирогч болж ялангуяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон хүүхэдтэй холбоотой хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж байгаа зэрэг асуудлаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

Эх сурвалж: www.ikon.mn

Сайн байна уу. Энэ жил хүүхэд гэмт хэргийн улмаас хохирогч болсон тохиолдлуудын тоо 700-г давжээ.  Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой холбогдох хуулиудын хэрэгжилт ямар байгаа талаар яриагаа эхлүүлмээр байна?  

 УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрх хамгаалалттай холбоотой бүлэг, зүйл заалтыг тусган баталсан хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах ажил төдийлөн хангалтгүй байгаагаас хүүхдийн эрх зөрчигдөх, гэмт хэргийн улмаас хохирох байдал буурахгүй байна. Иймд хуулийг хэрэгжүүлэх шаардлага нэн түрүүнд тулгарсан тул “Сүүдэр бүү тусга” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгааг хэлье. 

- Ер нь энэ төрлийн аян, арга хэмжээнүүд хэр дүнтэй байдаг бол?

- Аяны хүрээнд гэмт хэрэг 10-50 орчим хувиар гэмт хэрэг буурдаг. Гэхдээ аян явагдсан тухайн сард нь буураад, дараагийн саруудаас нь гэмт хэрэг өсөж байгаа нь ажиглагддаг. Иймд аян зохион байгуулагдаж буй тухайн сард өгөх мэдээ мэдээлэл нь гэр бүлүүд болон нийгэмд соёл болон үлдэх нь л чухал.

Хүүхэд 24 цагийн бараг 80 хувийг гэр бүлдээ өнгөрөөдөг тул хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, аюулгүй орчинд амьдрах олон зүйл нь гэр бүлийн хүрээнд хамгаалагдах ёстой. Гэтэл энэ хугацаанд хариуцлагагүй ээж, аав, асран хамгаалагчийн буруугаас болж, хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох явдал буурахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаагийн аяны хүрээнд эерэг мэдээлэл түгээхээр хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа тохирч, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. 

Өнгөрсөн онд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хэдэн хүүхэд байсан бол?

 

- Монгол Улсын хэмжээнд 2019 онд 253 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон.  

Бага насны хүүхдийг /4 хүртэлх нас/ хүчиндэх гэмт хэргийн талаар "Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 12.4-т Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12 жилээс 20 хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг. 

Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцогддог.

Гэтэл үүнийг зарим үед торгох ял шийтгэлтэй гэж буруу ташаа ойлгогдохоор мэдээллийг цацдаг.  Нөгөө талд энэ ташаа мэдээллийг сонссон янз бүрийн санаа зорилготой хүмүүс гэмт хэрэг үйлдэхээр зэхэж байдаг юм.  

Жишээ нь нэг аймагт 10 настай охин хүчиндүүлсэн гэх мэдээг "ийм хэрэг гарчээ" л гэж мэдээлдэг бөгөөд уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар огт мэдээлдэггүй. Тухайн этгээд нь Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдээд, хариуцлага хүлээж байхад хариуцлагын асуудал яригддаггүй. 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүлээсэн шийтгэлийг мэдээлэхгүй байх нь дараах сөрөг талтай. 

  1. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж болдог юм байна. Хариуцлага хүлээдэггүй гэх ойлголт төрүүлдэг.
  2. Тухайн дүүрэг, аймаг, суманд хохирогч болсон 10 настай хүүхдийнх шиг гэмт хэрэг өдөр бүр гарахгүй ба жилд нэг, хоёр удаа л гардаг. Гэтэл тухайн  хүүхэд цацагдсан мэдээллийг сонсоод “Намайг бүх хүн ярьж байна” гэх мэт ойлголт аваад амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх, дахин хохирогч болох.

- Бас 2020 он эхлээд цар тахалтай холбоотойгоор улс оронд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм үйлчилсэн. Энэ хугацаанд хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдлууд хэр зэрэг байсан бэ?

- Энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэх нэг төрлийн сувгууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, боловсролын байгууллага нь сая хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хэсэг хаагдсан.

Энэ төрлийн бус үндсэн гэмт хэргийн мэдээллээс хэлбэл энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон. Гэхдээ энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал,

  • Хохирсон хүүхэд 411 буюу 35%-аар,
  • Гэмтсэн хүүхэд 120 буюу 29.3 хувиар буурсан. 

Мөн насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 390 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 223 хэргээр буюу 36.4%-аар буурсан.

Гэсэн хэдий ч ахуйн хүрээнд онц ноцтой, олныг айдаст автуулсан  хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэр бүлийн хайртай дотнын хүмүүс нь /хойд эцэг, хамаарал бүхий хүн/ үйлдэх асуудал буурахгүй байгаа.

- Буурахгүй байгаа гэлээ. Сая карантины хугацаанд яг хэдэн тохиолдол гарсан юм бэ?

- 2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9%-иар буурсан үзүүлэлт.

Өмнөх жилүүдэд нийт хүчиндэх гэмт хэргийн 20-30 хувийг хүүхэд эзэлдэг байсан. Харин одоо нийт хүчиндэх гэмт хэргийн 63 хувийг нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж байна.

- Энэ жил бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон 162 хүүхэдтэй холбоотой хэргээс нь хэд нь шийдэгдсэн юм бэ?

- Эдгээрийн 40 орчим хувь нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үлдсэн 60 хувьд нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

"Салалтаас болж жилд 5,000-6,000 орчим хүүхэд өнчирдөг. Энэ хүүхдүүдийн 500 орчим нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн зонхилох хохирогч болж байна"

 - Хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж буй гол шалтгаан нь юу байна вэ?

- Дийлэнх нь хараа хяналтгүй байдлаас болж байна. Жишээ нь гэр бүл салалт. 18-40 насны хүмүүсийн дунд гэр бүл салалт их байна. Жилд 3,000 орчим гэр бүл дунджаар салдаг ба үүнээс үүдэн жилд 5,000-6,000 орчим хүүхэд өнчирч үлддэг. Энэ хүүхдийн 500 орчимд нь эцэг эхийн хараа хяналт маш дутмаг буюу хайр халамжаас гадуур өсдөг. Энэ хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн зонхилох хохирогч болж байна.

Хамаатныхаа айлд үлдээдэг, хот суурин газар айлд суулгаж, сургуульд явуулдаг, хүүхдийн дэргэд архидан согтуурдаг зэргээс ихэвчлэн бодог. Түүнээс биш  огт танихгүй хүн, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зүйл биш шүү дээ. 

Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 58 хувь нь хамаарал бүхий буюу хамаатан садан, найз нөхөд, тэр айлаар орж гардаг таньдаг мэддэг хүмүүс үйлдэж байгаа юм.

Эдгээрээс урьдчилан сэргийлэх үүднээс хууль тогтоомжийг сурталчилж, ажлыг хороо, захиргаа, сум, баг сургуулиар дамжсан сургалт, нөлөөллийн ажлыг хийхийг аяны хүрээнд зорьж байгаа. Сарын хугацаанд үргэлжлэх хэдий ч цаашдаа ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн агуулгыг оруулж өгөх зорилготой юм.

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
33
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
31
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
33
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
31
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
0
97
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
104
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
0
85
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
0
83
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
86
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
0
442
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
0
95
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
86
2026/10/22
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос