en

Цагдаагийн ахмад Г.Билэгт: Цагдаагийн ажлыг хад, асгатай өндөр ууланд багаар авирахтай зүйрлэж болно

2020-07-24 18:54:32
2041

Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын  Интерполын Үндэсний төв товчооны  ажлын албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Билэгттэй ярилцлаа.

Юуны өмнө танд болон танай хамт олонд Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.Та Интерполын Үндэсний төв товчоонд хэдэн жил үүрэг гүйцэтгэж байна вэ?

Баярлалаа. Би Интерполын Үндэсний төв товчоонд томилогдоод яг 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Аав маань насаараа эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан. Батлан хамгаалах салбарын хөгжилд нөхдийн хамтаар мэдлэг, оюунаа зориулсан, гадаад улсын ижил төрлийн байгууллагуудтай харилцах гүүр нь болж байсан хүн бий. Энэ хүчин зүйл надад нөлөөлсөн гэж хэлж болно. Өөрийн мэдлэгээ Монгол Улсын цагдаагийн байгууллагын гадаад харилцааг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хөгжүүлэхийг зорьсон учир Интерполын Үндэсний төв товчоог сонгосон.  

Хэзээ анх томилогдож байсан бэ, албаараа бахархах, өнгөрсөн жилүүдэд тууштай ажиллах эрч хүчийг авсан бэ?

Би 2011 оны 07 дугаар сард Интерполын Үндэсний төв товчоонд томилогдож байсан. Цагдаагийн ажлыг хад, асгатай, өндөр ууланд багаар авирахтай зүйрлэж болно. Түүнийг давахад биеийн хүчнээс гадна хальтарч унахгүй байх анхаарал, сэрэмж, замын дундаас шантрахгүй байх сэтгэлийн тэнхээ, шантарлаа гэхэд сэтгэлийн дэм үзүүлэх хамт олон, үүнээс илүү өндөр уулыг давна гэсэн хүсэл, тэмүүлэл байх шаардлагатай. Цагдаагийн алба энэ бүгдийг надад зааж, сургаж, хэвшүүлсэн учир би өдийг болтол тууштай ажиллаж байна гэж боддог доо

Та манай уншигчдад ажил, албаныхаа үйл ажиллагааны онцлогийн тухай сонирхуулаач?

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу бидний хэлж заншснаар Интерпол нь эгнээндээ 194 улсыг нэгтгэсэн дэлхийн хамгийн том цагдаагийн байгууллага юм. Монгол Улс 1991 онд тус байгууллагад гишүүнээр элсэж байсан. Гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, гэмт этгээд, сураггүй алга болсон хүн, эд зүйлсийг эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна олон улс дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийх, шинэ төрлийн гэмт хэрэг, тэдгээртэй тэмцэх үйл ажиллагааны талаар удирдлагыг мэдээллээр хангах үйл ажиллагааг явуулдаг. Интерполын албан ёсны дөрвөн хэлний нэг болох англи хэл дээр манай товчооны үйл ажиллагаа явагддагаараа онцлог. Гадаад улсаас ирсэн хүсэлт, хариуг монгол хэл рүү, гадаад улс руу явахыг нь англи хэл рүү орчуулах ажил хийгдэнэ.  Улс гүрнүүдийн хууль эрх зүйн тогтолцоо харилцан адилгүй. учир хэрэглэгддэг нэр, томъёо нь хүртэл өөр. Бидний ажлаас хүний хувь заяа хамаарах тул мэдээллийн бүрдэл, орчуулгын чанар хамгийн чухал. Орчуулга хийх амархан гэдэг хүмүүстэй би санал нийлдэггүй. 

Амралтын өдрүүд болон чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?

Эцэг, эхчүүд бид ажил, ажил гээд хүүхдүүддээ цаг бага зарцуулдаг. Юм асуухаар нь завгүй байна, дараа болъё гээд өөртөө халгаадаггүй. Нэг мэдэхэд хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн дурсамжтай гэх зүйл байхгүй юм шиг санагддаг. Тийм учраас тэдэнтэйгээ тоглож, асуусан зүйлд нь түүртэлгүй хариулж, харилцан ярилцаж амралтын өдөр, чөлөөт цагаа өнгөрүүлэхийг эрмэлздэг дээ. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэж байсан ажлуудаас таны дурсамжид гүн үлдсэн үйл явдал юу байв?

Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга  Роналд Нобель 2013 онд Хууль зүйн сайдын урилгаар Монгол Улсад айлчлахад би хэлмэрчилж байсан. Ерөнхий нарийн бичгийн дарга буцахдаа онгоцонд суухаасаа өмнө нэрийн хуудасны хайрцгаа суллаад надад бэлэглэж байсан нь их дурсгалтай байдаг юм.

Интерполын Үндэсний төв товчооноос хийхээр зорьж буй ойрын зорилтоосоо бидэнтэй хуваалцаач?

Монгол Улс Интерполд гишүүнээр элссэний 30 жилийн ой 2021 онд тохионо. Энэ үйл явдалтай холбогдуулан тодорхой ажил, арга хэмжээг төлөвлөж байна. Тухайн үед нь мэдээлэл өгөх байхЦагдаагийн албан хаагч, тэр дундаа Интерполын Үндэсний төв товчоонд ажиллахыг хүсдэг оюутан, дүү нартаа юу гэж зөвлөх вэ?

Төрөлх монгол хэлээ гүнзгийрүүлэн судлах, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, аливаа мэдээллийг нягтлах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэрэг эрдэмд шамдахыг оюутан, дүү нартаа зөвлөхийг хүсэж байна.

Уншигчдадаа болон мөрдөс нэгт албан хаагчдад хандаж юу хэлэх вэ?

Мөрдөс нэгт алба хаагчиддаа Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил, амьдралд нь сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
61
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
54
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
55
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
55
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
43
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
47
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
63
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
56
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
36
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос