en

Цагдаагийн хошууч Д.Мөнххуяг: Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ахлагч бүрэлдэхүүний цалингийн шатлалыг нэмлээ

2020-07-22 12:28:00
8418

Цагдаагийн  байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр Цагдаагийн  ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Мөнххуягтай тус албаны хийж хэрэгжүүлсэн ажлынх нь ярилцлаа.  

Эх сурвалж:  Өнөөдөр сонин 

Цагдаагийн байгууллага ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад  мэргэжлийн алба хаагчдаас гадна хөрөнгө, санхүүгийн асуудал маш чухал. 2020 он гарснаас хойш хийж бүтээсэн ямар онцлог ажлууд байна вэ? 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого боловсруулах, батлагдсан төсөв, санхүүжилтийг оновчтой хуваарилах, зарцуулалт, гүйцэтгэлд нь хяналт тавих, нэгж, алба хаагч бүрийг албаны болон тусгай зориулалтын техник, тусгай хэрэгсэл, галт зэвсэг, албаны дүрэмт хувцасны болон хүнсний хангалтыг хүртээмжтэй зохион байгуулах үүргийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагад Санхүү, аж ахуйн алба хариуцан ажилладаг. Хариуцсан чиг үүрэг бүрийнхээ хүрээнд  олон онцлог ажлууд  хийж гүйцэтгээд байна.

Тухайлбал, дэлхийн олон оронд дэгдсэн “Covid-19” цар тахлын эрсдэл бүхий нөхцөл байдалтай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн энэ оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх дэглэмийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, аймаг сум сууринаас орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих болон гадаад улсаас татан авах иргэдийг тусгаарлан ажиглах цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шаардагдлагатай халдвараас хамгаалах хувцас, хэрэглэл, халдваргүйтгэлийн бодис, хоол, хүнсээр хангах  ажлыг шуурхай зохион байгууллаа. Мөн алба хаагчдын дархлааг дэмжих, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн болон  хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтэлийн  бодисын нөөц бүрдүүлэх ажлын хэсэг  байгуулан ажиллаж, халдвар  хамгааллын иж бүрдэл хувцас 10 968 ширхэг / нэг удаагийн комбинзон, нүдний шил, нүүрний болон  амны хаалт, малгай улавч, бээлий, гар ариутгагч/ зайнаас биеийн халуун хэмжигч, шүршигч зэргийг худалдан авч нөөц бүрдүүлэн, шаардлагатай нэгжид хуваарийн  дагуу тараагаад  байна. 

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль, Үндэсний их баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалт, зохицуулалтад олгогдсон төсөв, зардлыг оновчтой хуваарилж, алба хаагчдыг үүргээ хэвийн үүргээ гүйцэтгэх, иргэд олон нийтийг сонгуульд оролцох, баяр, амралтын өдрүүдэд аюулгүй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүллээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн ажлын чиглэл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/335 дугаар тушаалын дагуу гудамж талбайд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч бүрэлдэхүүний нийгмийн баталгааг хангах зорилгоор цалингийн шатлал, зэрэглэлийг энэ оны 04 дүгээр сарын 01-нээс нэмж, анги, байгууллагуудад төсөв, хөрөнгийг хуваарилан олгоод байна. 

Хөл хорио тогтоосонтой  холбогдуулан  улс орны эдийн засаг хямарч эхэллээ гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Цагдаагийн байгууллага энэ бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа бол? 

Дэлхий нийтэд тархсан “Covid-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор  алба хаагчдад шаардлагатай, хэрэгслийг худалдан авч, нөөц бүрдүүлэн  хуваарийн дагуу  шаардлагатай нэгжид  тараан олгож буйг дээр дурдсан. Улсын онцгой комисс, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс 22 нэр төрлийн 192,8 сая төгрөгийн хамгаалах хувцас, бүтээгдэхүүн үйлчилгээ хандиваар цугласныг алба хаагчдад хуваариллаа. 

Гадаад улсаас татан авчрах иргэдийг тусгаарлан ажиллах цэгүүдэд үүрэг гүйцэтгэх, алба хаагчдыг байрлуулах, зөөврийн хяналтын сууцыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор бэлтгэн ашиглаж байгаа зэргээр манай хамт олон иргэдийн аюулгүй байдлыг хангахаар халдвар, хамгааллын дэглэм сахиулж буй цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний хэвийн үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх найдвартай ар тал болж байна.

Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд албаны дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл чухал үүрэгтэй. Хангалт ямар байна? Шаардлагатай хангалтыг олгож байгаа юу?

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шаардагдах дүрэмт хувцасны жилийн зардлыг улсын төсөвт тусгуулахаар саналыг уламжилдаг боловч Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан сүүлийн 4 жилд төсөвт 34.0 орчим хувийг бэлтгэхэд хүрэлцэх зардал баталсан. 

Тэгэхээр алба хаагчдын дүрэмт хувцасны жилийн хэрэгцээний 1/3 хувьд хүрэлцэх зардлаар нэн тэргүүнд шаардлагатай дүрэмт хувцсыг бэлтгэх бодлого барьж, бэлтгэсэн дүрэмт хувцас, хэрэглэлээ замын хөдөлгөөн зохицуулах, гудамж талбай, улсын онц чухал объектод эргүүл, харуулын үүргийг өдөр, шөнөгүй гүйцэтгэж байгаа алба хаагчдад голчлон олгох байдлаар зохицуулалт, хуваарилалт хийж ирлээ. 

Эхний хагас жилийн байдлаар цагдаа, дотоодын цэргийн 74 анги, байгууллагын  9359 алба хаагчид давхардсан тоогоор 117 нэр төрлийн 34,861 тооны албаны дүрэмт хувцас, ялгах тэмдгийн хангалт олгосон. Тусгай хэрэгслийн тухайд мөн л хөрөнгө, мөнгө, хүрэлцээ муутай. Төсвөөс хуваарилсан холбогдох зардлаар тодорхой тоогоор нэг бүрийн тусгай хэрэгслийг бэлтгэн олгож байгаа. Тоо хэмжээ, нэр төрлийн хувьд албаны нууцад хамаарах учраас дурдахгүй өнгөрөөе.

Сонгууль наадмын хамгаалалтын үеэр цагдаагийн алба хаагчид ачаалал  ихтэй. Харин санхүү, мөнгөний хүрэлцээ ямар байв?

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн хамгаалалтад ажиллах автомашины тээвэр, шатахуун, шуудан холбоо, хоол, дотоод албан томилолтын зардалд батлагдаж, зохих хууль, журмын дагуу зарцуулсан. Сонгуулт болон Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт,  зохицуулалтад үүрэг гүйцэтгэх цагдаагийн 61 байгууллагын 4012 алба хаагчид хээрийн хүрэм өмд, зуны гэрэл ойлгогчтой хантааз, богино түрийтэй гутал борооны цув, усны гутал, поло цамц, савхин хүрэм зэрэг 32 нэр төрлийн 12.135 дүрэмт хувцас, ялгах тэмдгийг шуурхай шуурхай бэлтгэн олгож, албаны бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлсэн. 

Цагдаагийн байгууллагын хэмжээнд ”Kenwood-278” загварын 4942 ширхэг гар станц хэрэглэдгээс 1139 ширхэг нь ашиглалтын шаардлага хангахгүй, актлахаар болсон. Ашиглалтын шаардлага хангаж байгаа 3803 ширхэг гар станцын 2281 ширхэг буюу 60 хувь нь  батарейн цэнэг алдалттай, нэмэлтээр батарей шаардлагатай гэсэн судалгаа байдаг. Уг судалгааны дагуу цагдаагийн байгууллагын удирдлагын шийдвэрээр 1200 ширхэг гар станцын батарейг бэлтгэн олгож, сонгуулийн болон наадмын хамгаалалтын үеийн албаны бэлэн байдлыг хангалаа. 

Энэ  ташрамд цагдаа, дотоодын цэргийн  үе үеийн ахмадууд,  мөр зэрэгцэн ажиллаж байгаа  алба хаагч, ажилтнууддаа орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баяр мэнд хүргэе. 

Ярилцсан сэтгүүлч Г.Цолмон 

ШИНЭ МЭДЭЭ
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
0
60
2026/06/09
“Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах, шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
54
2026/06/09
“Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”
253
253
2026/06/09
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
253
253
2026/06/08
ЦДЦБ-ын 2026 оны 06 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/06/08
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/06/03
Хүүхдийн марафон боллоо
Хүүхдийн марафон боллоо
253
253
2026/06/08
Зөрчлийн тухай хуулиас...
Зөрчлийн тухай хуулиас...
253
253
2026/05/29
Гар зургийн уралдааны үзэсгэлэн боллоо
Гар зургийн уралдааны үзэсгэлэн боллоо
253
253
2026/05/29
ХОРИГЛОСОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР БУСДАД ХУДАЛДСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
ХОРИГЛОСОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР БУСДАД ХУДАЛДСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
253
253
2026/05/27
Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
253
253
2026/05/29
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/05/29
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
“Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалт эхэллээ
253
253
2026/05/26
Өнгөрсөн долоо хоногт цахимаар залилах гэмт хэрэгт өртсөн иргэдийн 460 сая төгрөгт хязгаарлалт тогтоож, 19 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
Өнгөрсөн долоо хоногт цахимаар залилах гэмт хэрэгт өртсөн иргэдийн 460 сая төгрөгт хязгаарлалт тогтоож, 19 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ
253
253
2026/05/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/26
“Дижитал аюулгүй байдлын сорилго” тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцож байна
“Дижитал аюулгүй байдлын сорилго” тэмцээнд цагдаагийн алба хаагчид амжилттай оролцож байна
253
253
2026/05/26
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд генералууд мод тарилаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд генералууд мод тарилаа
253
253
2026/05/26
Энэ он гарснаас хойш цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 252 алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмтэж, бэртэж, өртөж хохирсон байна...
Энэ он гарснаас хойш цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 252 алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэмтэж, бэртэж, өртөж хохирсон байна...
253
253
2026/05/26
“Урлагийн тоглолт-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урлагийн тоглолт-2026” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/05/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/26
Полиграфийн мэргэжилтнүүдийг бэлтгэлээ
Полиграфийн мэргэжилтнүүдийг бэлтгэлээ
253
253
2026/05/21
“Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая” тоглолт зохион байгуулагдаж байна
“Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая” тоглолт зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/21
Цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Ерөөлт залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Ерөөлт залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
253
253
2026/05/21
ЦДЦБ-ын 2026 оны 05 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/21
Дунд шатны удирдах алба хаагчдад дасан зохицох сургалт зохион байгуулж байна
Дунд шатны удирдах алба хаагчдад дасан зохицох сургалт зохион байгуулж байна
253
253
2026/05/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/21
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу
253
253
2026/05/20
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/05/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/20
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
0
60
2026/06/09
“Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах, шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
54
2026/06/09
“Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”
0
75
2026/06/09
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИАЛГААР ГАДААД УЛСЫН АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ, СУРАЛЦАГЧДЫН СУДАЛГАА
0
97
2026/06/08
ЦДЦБ-ын 2026 оны 06 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
0
147
2026/06/08
Миний мөр...
Миний мөр...
0
639
2026/06/03
Хүүхдийн марафон боллоо
Хүүхдийн марафон боллоо
0
35
2026/06/08
Зөрчлийн тухай хуулиас...
Зөрчлийн тухай хуулиас...
0
327
2026/05/29
Гар зургийн уралдааны үзэсгэлэн боллоо
Гар зургийн уралдааны үзэсгэлэн боллоо
0
397
2026/05/29
ХОРИГЛОСОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР БУСДАД ХУДАЛДСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
ХОРИГЛОСОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР БУСДАД ХУДАЛДСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
0
293
2026/05/27
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос