en

Цагдаагийн дэд ахлагч Ц.Цогсүрэн: Цагдаагийн алба хаагч гярхай байхаас гадна сэтгэл зүйч байх хэрэгтэй

2020-05-18 12:47:24
2712

Эх сурвалж: www.arslan.mn

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Цогсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд хэдэн оноос эхлээд цагдаагийн байгууллагад ажиллаж байна?

-Сайн байна уу. Arslan.mn сайтын уншигч та бүхэнд мөн энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие Цагдаагийн байгууллагад 2016 оноос эхлэн ажиллаж байна. 

2001 оноос 2011 оны хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 11 жилийн сургууль, 2011-2015 оны хооронд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжилээр төгссөн. Ингээд 2016 онд Хууль сариулахын их сургуулийн ахлагчын сургуулийг төгсөж, өнөөдөр Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хороог хариуцан ажиллаж байна. 17 дугаар хорооны хувьд 11 дүгээр хорооноос сүүлд тусгаарлагдан гарсан хороо. Хоёр  хороонд нийтдээ 7000 гаруй өрхийн 25 мянга гаруй иргэд амьдардаг. Миний хувьд  хариуцсан нутаг хорооны хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд үйлчлэх, иргэдээс ирж байгаа гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх ажлыг хариуцан ажиллана.  

Миний ажил их онцлогтой гэж хэлж болно. Учир нь хорооны бүх цэгүүд болон байршлыг маш сайн мэдэж байх ёстой. Хороо хариуцсан цагдаа нь иргэддээ хамгийн түрүүнд хүрч ойр ажиллах нь чухал.

-Иргэдтэй хамгийн ойр ажилдаг хүний хувьд хорооныхоо бүх хүмүүсийг таньдаг байх.

-Тэгэлгүй яахав. Хорооныхоо гудамж, өнцөг булан бүрийг мэддэг гэж хэлж болно. Гэмт хэрэг гарч болзошгүй бүх цэгүүдийн талаар бүрэн мэдлэгтэй байх хэрэгтэй. Иргэдтэйгээ хамгийн ойр харьцаатай, байнгын  хөл хөдөлгөөн ихтэй газарт ажилладаг даа. 

Хамгийн гол нь ажиллаж байгаа хорооны  ард иргэдтэй зөв боловсон харилцаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг маш сайн баримталж ажиллах нь чухал.

-Өдөрт дунджаар хичнээн иргэн ханддаг вэ?

-Манай  хорооноос гэхэд өдөрт дунджаар 10 гаруй иргэн  ханддаг.  Иргэдээс ирсэн гомдлын хувьд төв хэлтэст ирсэн  дуудлага, мэдээлэл хуваарлагдсан дагуу хүлээн  авч шалган шийдвэрлэдэг. Зарим иргэдтэй биечлэн уулзах тохиолдол ч байна. 

-Танай хороонд зонхилон ямар, ямар хэргүүд бүртгэгдэж байна?

-Сүүлийн өдрүүдэд хорооны нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг хулгайлах тэр дундаа унадаг дугуй хулгайлах хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байна. Уг гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл нь иргэд маань өөрсдийн эд хөрөнгөө хараа хяналтгүй, харуул хамгаалалтгүй газар үлдээж явах, хотхоны харуул хамгаалалт хангалтгүйгээс болж гарч байна.

Иймд иргэдэдээ анхааруулж хэлэхэд өөрсдийн эд хөрөнгөө харуул хамгаалалттай газар үлдээж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээнүүд зохион байгуулсан вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголбанк, ХААН Банкнаас хамтран зохион байгуулж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулсан “Нягтлах тусам аюулгүй” нэгдсэн арга хэмжээ, мөн Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсээс зохион явуулж байгаа “Хайр өвтгөдөггүй” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

-Хорио цээрийн эдгээр өдрүүдэд танай хэлтэс ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Хан-Уул дүүргийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед цагдаагийн бүх машинаар иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмжүүдийг түгээж байна. Тодруулбал, урамшуулалт эргүүлүүдийг ажиллуулж, иргэдэд мэдээ мэдээлэл  түгээх, маскаа зүүх бусад зөвлөмжүүдийг хүргэж ажиллаж байна. Үүнээс гадна хүмүүс олноор цуглардаг газруудад хэсгийн байцаагч нар зөвлөмж тараах, СӨХ-той хамтарч тус зөвлөмжийг орон сууцны үүдэнд нааж сэрэмжлүүлэх ажлыг хийж байна. 

Мөн 22 цагаас хойш  нэмэлтээр хорооны эмзэг цэгүүдэд  цагдаагийн албачид эргүүл хийж, хяналт тавин ажиллаж байна.  

Иргэдэд хандаж хэлэхэд та бүхэн олон нийтийн цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлэх хэсгийн ахлагч нараас тавьсан шаардлагыг биелүүлэн, халдварт өвчин болон гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай гэж хэлмээр байна. 

-Цагдаа хүн ямар байх ёстой юм бэ. Маш их мэдлэг, ур чадвар шаардсан алба юм шиг санагддаг?

-Хороо хариуцсан цагдаа гэлтгүй цагдаагийн алба хаагч  олон талын мэдлэг, чадвартай байх шаардлагатай. Учир нь янз бүрийн ааш араншин, ажил, мэргэжилтэй хүмүүстэй харьцаж, хэргийг шийдвэрлэхийн тулд ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэднээс илүү их мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай. 

Бүгд бие биенээ таньдаг болчихсон айл өрхийн дунд ажилладаг учраас гярхай байхаас гадна сэтгэл зүйч байх хэрэгтэй гэж багш нар хэлдэг байсан. Ажлын талбар дээр гараад л энэ үгний учрыг ойлгож байна. Гэмт хэрэгтэн, хохирогч, гэрч хэн ч бай хүний сэтгэлийг маш сайн мэдэрч, сэтгэлийн нарийн харилцаа тогтоож, түүнийг яриулж чаддаг байх хэрэгтэй.

-Таныг харахад их л завгүй харагдаж байна. Бичиг цаас ч ихтэй байна. Өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ?

-Манай Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байр засварт орсон байгаа. Тиймээс СХД-ийн эрүүлжүүлэх байранд ажлаа хийж байна.  Ажил ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна. Өнөөдөр дуудлага, мэдээллийн дагуу ирсэн гомдлуудыг шалгаж нэгтгэж дуусах шатандаа орж байна гэх үү дээ. Тэгэхдээ ажил ихтэй өдөр байлаа. 

Өнөөдөр хувьд хуваарилагдан ирсэн дуудлага мэдээлэл бусад өдрүүдээс харьцангуй бага байна. Гэхдээ оройн цагаар нэмэгдэж магадгүй.  

-Залуу хүнд маш олон мөрөөдөл байдаг, таны хувьд?

-Мэдээж хэрэг хүн болгонд мөрөөдөл гэж байдаг. Би багаасаа цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагч болох хүсэлтэй байсан. Тиймээс бие сэтгэлээрээ зүтгэж байгаа энэ албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн алба хаагч болохын төлөө чин сэтгэлээрээ ажиллах болно.

-Таны хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхад ямар хүндрэл бэрхшээлүүд их гардаг вэ?

-Иргэдийн зүгээс гомдол мэдээлэл гаргачихаад цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй, гомдол мэдээлэл шалгах хугацаанд шалгагдахгүй хойшлогдох зэрэг ажлын хүндрэлүүд их л гардаг. Бусдаар бол  харьцангуй бага. Иргэдэд энэ тал дээр мөн анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Ард иргэдтэйгээ илүү ойрхон ажиллаарай гэж хүсье.

-Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
18
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
15
2026/06/15
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/06/15
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/06/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
ТОДРУУЛГА
ТОДРУУЛГА
253
253
2026/06/15
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
253
253
2026/06/15
Хууль бусаар Монгол Улсын хилээр давуулсан үлэг гүрвэлийн ясыг 20 жилийн дараа эх оронд нь эгүүлэн авчирлаа
Хууль бусаар Монгол Улсын хилээр давуулсан үлэг гүрвэлийн ясыг 20 жилийн дараа эх оронд нь эгүүлэн авчирлаа
253
253
2026/06/15
Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас эх оронд нь буцаан авч ирлээ
Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас эх оронд нь буцаан авч ирлээ
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
“Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдлаа
“Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдлаа
253
253
2026/06/15
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/06/09
“Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах, шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах, шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/06/09
“Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-д өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-д өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/06/09
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/06/15
Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчны салбарын төлөөлөлтэй уулзлаа
253
253
2026/06/15
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
“Цагдаагийн алба хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах хөтөлбөр” зохион байгуулагдаж байна
“Цагдаагийн алба хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах хөтөлбөр” зохион байгуулагдаж байна
253
253
2026/06/15
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/06/08
Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/06/15
ЦДЦБ-ын 2026 оны 06 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/06/08
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны II улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны II улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
“Шилдэг хэсгийн байцаагч-2026” тэмцээний шилдгүүд тодорлоо
“Шилдэг хэсгийн байцаагч-2026” тэмцээний шилдгүүд тодорлоо
253
253
2026/06/15
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” ажилтан бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/15
"Марафон гүйлтийн тэмцээн" нээлтээ хийлээ
253
253
2026/06/15
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
253
253
2026/06/15
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
18
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
15
2026/06/15
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
27
2026/06/15
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
113
2026/06/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
15
2026/06/15
ТОДРУУЛГА
ТОДРУУЛГА
0
20
2026/06/15
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
0
16
2026/06/15
Хууль бусаар Монгол Улсын хилээр давуулсан үлэг гүрвэлийн ясыг 20 жилийн дараа эх оронд нь эгүүлэн авчирлаа
Хууль бусаар Монгол Улсын хилээр давуулсан үлэг гүрвэлийн ясыг 20 жилийн дараа эх оронд нь эгүүлэн авчирлаа
0
15
2026/06/15
Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас эх оронд нь буцаан авч ирлээ
Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас эх оронд нь буцаан авч ирлээ
0
17
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
16
2026/06/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос