en

Цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр: Хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн шинж, нөхцөл байдал тохиолдвол цагдаагийн байгууллагад шууд хандах хэрэгтэй.

2020-05-15 10:54:00
4037

Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяртай гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.  

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт ямар байгаа вэ?

Улсын хэмжээнд 2020 оны эхний 04 сард 10130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2802 хэргээр буюу 21.7 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 383 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 103 хэргээр буюу 21.2 хувиар тус тус буурсан.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 353 буюу 92.2 хувийг хөнгөн, 30 буюу 7.8 хувийг хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 22.2, хүнд гэмт хэрэг 6.3 хувиар тус тус буурсан. Энэ төрлийн гэмт хэргийн 49.1 хувь нь Улаанбаатар хотод, 50.9 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 4 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 4066 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1412 буюу 53.2 хувиар, 3014 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс баривчилсан шийтгэл 1369 буюу 83.2 хувиар тус тус өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд ямар шийтгэл оногдуулдаг вэ?

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан. Өөр сонгох шийтгэлийн төрөл байхгүй.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, эсхүл хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол 6 сараас 2 жил  жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах, хүчиндэх, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд холбогдох зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг юу гэж ойлгох вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байдаг.

Иргэдийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөхөөр хүчирхийлэгч мэдсэн байдаг гэдэг?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дахь заалтыг баримтлан дуудлага, мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг хангаж ажиллахад “зөрчлийн хэргийн материалтай холбогдогч бүрэн танилцана” гэсэн зохицуулалт зөрчилдөж байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар  нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд хуулийн 6.9 дүгээр зүйл Зөрчлийн хэргийг танилцуулах зохицуулалтад Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.20, 6.26 дугаар зүйлд заасан зөрчлийн хохирогч, гэрч, тэдгээрт тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний аюулгүй байдлыг хангах зорилгоор зөрчлийн хэргийг холбогдогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчид танилцуулахдаа хохирогч, гэрчийн мэдүүлэг болон биеийн байцаалтыг нууцлах арга хэмжээг авна” гэж заасан нь мэдээлэгчийн нууцлалыг хангах боломжийг бий болгосон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийт, төрийн байгууллагууд юуг анхаарах ёстой вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил нь ганц цагдаагийн байгууллагын ажил биш гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Хөрш айл эсхүл бусад газарт хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн шинж, нөхцөл байдал тохиолдвол цагдаагийн байгууллагад шууд хандах хэрэгтэй.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн бусад байгууллага өөр, өөрсдийн чиг үүргийн дагуу оролцдог. Тухайлбал нийгмийн хамгааллын төрийн захиргааны байгууллага нь түр хамгаалах байр байгуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах, боловсролын байгууллага нь сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, сургуулийн орчин, дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах бодлого, үйл ажиллагааг, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын зүгээс харъяа нутаг дэвсгэр дээрээ нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрыг байгуулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж төсвийг нь шийдвэрлэж өгөх г.м.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсанаас хойш гэр бүлийн хүчирхийлэл ямар байгаа вэ? Ямар шалтгаан, нөхцөл нөлөөлж байна вэ?

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсанаас хойш цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, Франц Улсад хөл хорио цээрийн дэглэмийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 30 хувиар, Аргентин Улсад 25 хувь, Сингапур Улсад 33 хувиар тус тус өссөн талаар мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичигдэж байна.

Манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурсан боловч зөрчил өссөн. Аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, албан бус хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа түр хугацаагаар зогссонтой холбогдуулан иргэд хорио цээрийн дэглэмийг мөрдөж, цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоосон энэ үед ихэнх гэр бүлд санхүү, эдийн засгийн хүндрэл тулгарч, цаашдын тодорхойгүй байдлаас шалтгаалан ахуйн хүрээний маргаан ихэсч, улмаар хүчирхийллийн шинжтэй дуудлага, гомдол, мэдээлэл нэмэгдсэн.  Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь гэр бүл дэх гишүүдийн тэгш эрх, харилцаа байдаг. Мөн аливаа асуудлыг эерэг аргаар биш хүчирхийллийн аргаар шийдрлэж байна. Нөлөөлж байгаа хүчин зүйлд бол архидан согтуурах, ажилгүйдэл, эдийн засгийн сул байдал ордог.

Нөхцөл байдалд тохируулан цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэг болохоос нь өмнө таслан зогсоох бодлого хэрэгжүүлж, ахуйн хүрээнд болон, гудамж талбайд биеэ зүй бусаар авч явдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, согтуурсан, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий хүнийг эрүүлжүүлж, цаашлаад шүүхээр баривчлуулах ажлыг идэвхитэй зохион байгуулж ажилласнаар нуугдмал байсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил илэрч, иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх итгэл, хандлага нэмэгдэж, хүчирхийллийг анхан шатанд нь илрүүлж, шийдвэрлэсний үр дүнд гэмт хэрэг буурах, зөрчил нэмэгдэх шалтгаан болсон.

ШИНЭ МЭДЭЭ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
0
835
2026/07/08
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
0
715
2026/07/08
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
253
253
2026/07/08
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
253
253
2026/07/08
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
253
253
2026/07/08
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
253
253
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/08
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ
253
253
2026/07/08
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/07/08
“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа
“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа
253
253
2026/07/08
"Playtime" хөгжмийн фестивалийн хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс бусдын биед хохирол учруулж болзошгүй нийт 18 ширхэг эд зүйл хураан авлаа
253
253
2026/07/03
"Наадмын тасалбар олноор зарна" гэх хуурамч зараар 6 иргэн залилуулаад байна
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
Үндэсний их баяр наадмын билет зарна хэмээн залилжээ
253
253
2026/07/03
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
253
253
2026/07/03
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
253
253
2026/07/03
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
Албаны нохойн албадын нэгдсэн дадлага, сургуулилт боллоо
253
253
2026/07/03
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
Төрийн албаны ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар туршлага солилцлоо
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/07/03
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
253
253
2026/07/03
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“POLICE CUP-2026” уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/07/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ
253
253
2026/06/30
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/30
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
Шинээр томилогдсон алба хаагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/06/30
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2026/06/30
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
0
835
2026/07/08
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
0
715
2026/07/08
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
0
636
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
664
2026/07/08
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
0
618
2026/07/08
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
Гол усны аюулаас урьдчилан сэргийлье!
0
605
2026/07/08
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Наранбаатарт хүндэтгэл үзүүллээ
0
631
2026/07/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
593
2026/07/08
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Албан ёсны, баталгаат сайтаас худалдан авалт хийж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
0
601
2026/07/08
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
0
604
2026/07/08
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос