en

Цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажлууд зохион байгуулсан

2020-05-08 18:01:00
5966

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Анхбаяртай ярилцлаа.

-Баянхонгор аймагт энэ оны эхний улирлын байдлаар гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд гэмт хэрэг буурсан эерэг мэдээлэл байгаа. Манай аймгийн хувьд ч 2020 оны I улиралд 152 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 70 нэгжээр буюу 51.5 хувиар буурсан үзүүлэлт. Энэ хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчийн хулгай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буурсан нь сайшаалтай байгаа юм. Баар, цэнгээний газар ажиллахгүй, хөл хорио тогтоосон нь гэмт хэрэг буурах гол үндэслэл болсон гэсэн үг. Дийлэнх гэмт хэрэг согтууруулах ундаа хэрэглэснээс үүддэг учир ийм тоон дүн гарлаа гэж үзэж байна. Харин мал хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг, залилах гэмт хэрэг буураагүй, харин ч өссөн.

-Малын хулгайлах гэмт хэрэг яагаад өсөв гэдгийг та бүхэн тодруулж, дүгнэв үү?

-Энэ бол бүх л аймагт махны үнэ өссөн, малчид малаа хариулгагүй орхидог нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүст боломж олгож байна. Нөгөө талаар бод малаа хараа хяналтгүй орхиж, хээр хонуулах, хулгайд алдагдаж байгаа мал гол төлөв эзэнгүй айлуудын хаваржаа, бууцанд өвлийн улиралд хэвтдэг нь гэмт этгээдүүдийн хараанд өртөж, олзлогдсоор буй юм. Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан сумын нутаг дэвсгэрт, малын хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй газар орон, дамжин өнгөрөх зам, гарц худалдааны цэгүүдийг хяналтдаа авч Мал сүргийг гэмт хадлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн Баянхонгор аймаг дахь салбартай хамтран 29 тооны адууг гурван хүн бүлэглэн хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоосон зэргээр үр дүнтэй ажиллаж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д заасны дагуу суурингийн гаднах засмал замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг малчид, жолооч нарт анхааруулж Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр сумын зам дагуух айл өрхүүдийн бод малд гэрэл ойлгогч хүзүүвч зүүх ажил ч зохион байгууллаа. Үр дүн гарч эхэлсэн.

-Танай аймагт уул уурхайн хууль бус ажиллагаатай холбоотой гэмт хэргүүд цөөнгүй гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уурхай 87 байдаг. 2019 онд үйл ажиллагаа явуулсан ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 14 уурхай ажилласан. Галуутад тав, Баян-Овоод дөрөв, Бөмбөгөрт зургаан уурхай үйл ажиллагаа явуулж байна.

2020 оны нэгдүгээр сард Экологийн алба байгуулагдсанаар Шинэжинст, Баян-Өндөр, Бууцагаан, Өлзийт, Бөмбөгөр сумд экологийн байцаагч нарын хамтаар хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлосон бүлэг иргэнийг илрүүлэн, хяналт, шалгалтаа эрчимжүүлснээр гэмт хэргийн тоо өмнөх оныхоос өсөх хандлагатай байна.

Цагдаагийн газарт Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 2020 оны нэгдүгээр улиралд найм бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс долоон нэгжээр өссөн үзүүлэлт.

-Хэдхэн сарын өмнө Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахирын алтны уурхайд дэлбэрэлт болж таван хүн эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэв?

-Уг осолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Шинжээчдийн дүгнэлт гарч, “Пироп эрдэнэ” компанийнхан аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчсөн гэсэн. Тус компанийнхан тэсэрч, дэлбэрэх бодис хадгалах зориулалтын төмөр шүүгээ байхгүйгээс ийм харамсалтай осол гарсан гэж үзэж байгаа. Энэ ослын улмаас хоёр ажилчин нь хүнд, гурав нь хөнгөн гэмтсэн. Нэг хүн нь харах чадвараа алдсан талаар хэвлэлд мэдээлсэн байсан шүү дээ. Уг хэргийг удахгүй шүүхээр шийдвэрлүүлнэ. Эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн эмчилгээний зардлыг компани нь хариуцаж байгаа гэсэн.

-Аймаг, орон нутгийн удирдлагын дэмжлэггүйгээр цагдаагийн байгууллагын ажил үр дүнд хүрдэггүй гэдэг. Та бүхэн орон нутгийн удирдлагатайгаа хэрхэн хамтарч ажилладаг бол?

-Бид цагдаагийн төв байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, зорилго, зорилтыг хангахын тулд орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажилладаг. Ингэж байж үр дүн гарна. Баянхонгорт сүүлийн гурван жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, 2020 онд үүнийг бууруулахад орон нутгийн удирдлагын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг аймгийн ИТХ-ын болон Засаг даргад уламжлаад байгаа. Улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр аймгийн Засаг даргын захирамж гарч, “Архидан согтуурахтай тэмцэх жил” болгон зарлаж, “Архидалтаас татгалзахад аймгаараа нэгдэцгээе” уриалга гарган, иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд зориулан 170 гаруй сая төгрөгийн төсвийг шийдвэрлүүллээ.

Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд цагдаагийн байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай зургаан арга хэмжээг хамтран зохион байгуулахаар болж, санхүүжилтийг нь төсөвт тусгуулсан. Тэгэхээр бидний ажил урагштай байхад орон нутгийн оролцоо, дэмжлэг их чухал байдаг.

-Танай Цагдаагийн газар шинэ байртай болоод удаагүй. Өөр бүтээн байгуулалтын ямар ажил хийгээд байна вэ?

-Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Манайх 2016 онд шинэ байраа ашиглалтад оруулсан. Байгууллагынхаа үүдэнд “Арван тавны цагдаа” бүхий хүндэтгэлийн хэсэг байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа.

Мөн Бууцагаан сумын нутагт Байдрагийн гүүрэнд, Өлзийт сумын нутаг дэвсгэрт 2018, 2019 онд замын хөдөлгөөний хяналтын пост бариулж ашиглалтад оруулсан. Эдгээр постыг зам, тээврийн осол багагүй гардаг байсан хар цэгийн орчимд барьсан юм. Тиймээс тухайн орчинд гардаг осол, хэргийн тоо эрс буурсан. Уг постод үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид маань Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймаг чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хоногийн 24 цагийн турш хяналт тавьж байна.

Түүнчлэн манай Цагдаагийн газар алба хаагчдынхаа ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, тэдний бие бялдрын бэлтгэлжилтийг сайжруулах, албаны сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Албаны бэлтгэлийн танхим шинээр ашиглалтад оруулсан. Энэ нь алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, бэлтгэл сургуулилалт хийхэд үр дүнтэй ажил боллоо. Манай алба хаагчдын спортын амжилт ч ахисан.

-Байгууллагын үйл ажиллагааг ярихад алба хаагч, хамт олны амжилтыг дурдах нь зүйн хэрэг.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах 18 төрөлт тэмцээнд 2019 онд бид хамтын хүчээр багийн дүнгээр дэд байрт шалгарч, өмнөх оны амжилтаа нэг шат ахиулж чадлаа. Цагдаагийн газраас 2019 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчид маань ЦЕГ-ын “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”, Хэрэг бүртгэх албаны “Ажил мэргэжлийн аварга”, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар тус бүр нэг алба хаагч шалгарсан нь бидний хувьд томоохон амжилт байв.

Манай Цагдаагийн газар 2020 онд хуулиар хүлээсэн үндсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд сахиж, иргэдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, халдашгүй чөлөөтэй байх эрхээ эдлэх баталгааг хангахад мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган, үйлчилгээний чанар, үр дүнг ахиулан, олон нийттэй хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт манай хамт олон итгэл төгс байгаа.

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
29
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
23
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
29
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
23
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
24
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
23
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
25
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
25
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
26
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
33
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
24
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
19
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос