• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Тушаалын төсөлд саналаа өгнө үү

2020-05-08

Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар”-т нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж байна.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын төсөлд иргэн та бүхэн саналаа өгнө үү. Төслийг энд дарж татаж авна уу.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс

Холбоо барих утас: 70191098