en

К.Нямдаваа: Удирдлагын манлайлал сайн байвал алба хаагчдын урам зориг, идэвх санаачилга, ажлын бүтээмж сайжирна

2020-03-24 09:58:08
2103

Эх сурвалж: www.arslan.mn

Коронавирусийн халдварын тархалтын үеэр цагдаа, эмч, эмнэлгийн ажилчид, мэргэжлийн хяналтын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ЦЕГ-ын даргын хэд хэдэн цаг үеийн тушаалууд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НЦУГ-ын Дэд дарга бөгөөд Захиргааны удирдлагын дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваатай ярилцлаа.

-Танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх энэ цаг үед НЦУГ-аас дүүргүүдэд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа вэ? 

-ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүн хоёр сарын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд ажиллаж байна. Алба хаагчдын хувьд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй захирамжийн хэрэгжилтэд хяналт шалгалт тогтмол хийж, ачаалал өндөр байна. Тэр дундаа 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид, дүүргийн цагдаагийн хэлтэс, нэгжүүдийн алба хаагчдын ажлын ачаалал нэмэгдсэн. Хоёр хоногийн өмнө ЦЕГ-ын даргаас 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа болон хороодуудад ажиллаж байгаа хэсгийн байцаагч, хороон цагдаа нарыг хоёр хоногоор амраах чиглэлийг өгсөн. Ингэснээр тэдгээр албан хаагчид бага ч гэсэн стресс, ядаргаагаа тайлах боломж нөхцөл бүрдэж байна.

Харин тэдгээр алба хаагчдын оронд нь НЦУГ-ын төв аппаратын 45 алба хаагчид дүүргийн цагдаагийн хэлтсүүд дээр очиж дөрөв хоногийн хугацаанд жижүүрийн ахлах мөрдөгчөөр буюу гэмт хэрэг, зөрчлийн талаар дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх  юм. Дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга, чиглэлийн ахлах байцаагч гэх мэт ахлах албан тушаалтанууд хороодод ажиллаж тухайн хороонд гарсан хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх зэрэг зохион байгуулалтын ажлыг авч хэрэгжүүлж байна. Энэ зохион байгуулалт нь алба хаагчдад урам өгсөн нь мэдрэгдэж байна. Энэ долоо хоногоос дуудлаганд явдаг багийн алба хаагчдыг амраах зохицуулалтыг хийнэ. Үүнээс гадна “Эрүүл бие идэвхтэй хөдөлгөөн” аяныг өрнүүлж, өглөө ажил эхлэхээс өмнө гимнастик хийж, ажлын өдрөө эрч хүчтэй эхлүүлж байна.

-НЦУГ-аас  энэ онд  алба хаагчдаа чадавхжуулах зорилгоор ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

НЦУГ-ын бүтцэд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн газар хэлтсүүд харьяалагддаг. Нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүн ажлын амжилт нь алба хаагчдын ур чадвар, хандлагаас шалтгаалдаг. Өнгөрсөн онуудад нийслэл хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт бууралттай эерэг үр дүн гарсан. Энэ амжилтаа улам бататгахын тулд ур чадвараа сайжруулахад  анхаарал хандуулж, зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна.  Энэ нь дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын үйл ажиллагаанд газар хэлтэс, тасгийн дарга, ахлахууд өөрсдөө биечлэн оролцож алба хаагчдад хэрэг, зөрчлийг шуурхай бодитой шалгах талаар биеэрээ үлгэрлэж, дадлагажуулах ажлыг түлхүү хэрэгжүүлж байгаа ажил юм.

Цагдаагийн байгууллага нь сүүлийн гурван жилийн хугацаанд удирдлагын манлайлалыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Удирдлагын манлайлал хэдий чинээ сайн байна тэр чинээгээр алба хаагчдын урам зориг, идэвх санаачилга, ажлын бүтээмж сайжирдаг.  Дээрх ажлыг хийснээр анхаарах зүйлсээ тодорхойлон, алдаа дутагдалаа засаж залруулах, сайжруулалтууд хийдэг бөгөөд төвөөс хэсэг бүрэлдэхүүнүүдийг гарган дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллуулдаг.

-Анхаарах зүйлээ тодорхойлдог гэж хэллээ. Тэгвэл яг юун дээр илүү их анхаарал хандуулах шаардлагатай байна вэ?

-Гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон иргэд цагдаагийн байгууллагад ханддаг тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хангах үүднээс эхний дуудлага мэдээлэл өгсөн иргэдийн хүсэлтийн дагуу шуурхай очин халуун мөрөөр нь зөрчлийг шалгах ажиллагааг голлон анхаарч ажиллаж байна. Гэмт хэрэг зөрчлийн үзлэгийг бодит чанартай хийх нь тухайн хэрэг зөрчил үйлдсэн этгээдэд тохирсон хариуцлага ноогдуулах процесс явагдана. Мэргэшиж буй цагдаагийн алба хаагчдад газар хэлтсийн дарга нар тухайн газарт хамт очин мэдүүлэг авах, үзлэг хийх тал дээр алдаа дутагдлыг нь заан зааварчилж өгдөг. Ингэснээр алба хаагчид илүү мэргэшиж эхэлдэг. Тухайн гэмт хэрэг зөрчлийг газар дээр нь таслан зогсоосон нь дараа, дараагийн аюулт нөхцөлүүдээс урьдчилан сэргийлнэ. Эрүүлжүүлэгдсэн, торгуулсан, шүүхээр баривчлагдсан хүмүүс өсөлттэй байна. Энэ нь тухайн газар дээр шалгах ажиллагааг чанартай сайн хийснээр гарч буй үзүүлэлт юм. Цаашлаад энэ нь хүний эрүүл мэндийн халдашгүй ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Мөн алба хаагчид энгэртээ бичил камер суурьлуулан хэргийн газрыг бүрэн дүрсжүүлдэг болсон. Ингэснээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг илрүүлэхэд маш их нэмэр болох болсон.

-Гэмт хэрэг зөрчлийг бууруулахтай холбогдуулан дүүрэг рүү чиглэсэн ажлуудаас онцолбол? 

Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг нь урьдчилан сэргийлэх. Үүн дээр тулгуурлан эргүүл хяналт, шалгалтын ажлуудыг идэвхтэй зохион байгуулж үүрэг гүйцэтгэж байна. НМХГ-тай хамтран шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлсэн нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Нийслэлийн засаг даргын захирамж гарснаар баар, шөнийн цэнгээний болон цахим тоглоомын газруудад нийслэлийн цагдаагийн удирдах газраас өдөр бүр шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлснээр олон зөрчлүүдийг илрүүлж зохих арга хэмжээг нь түргэн шуурхай авч байна.

Үүн дээр дүүргийн цагдаагийн алба хаагчид өдрийн цагаар ажил үүргээ гүйцэтгэн, мөн шөнө хяналт шалгалтаар нийслэл хотын аюулгүй байдлын манаанд амь бие, эрүүл мэндээ үл хайхран ажилсаны үр дүн ихээхэн гарч байгаа хэрэг юм. Харилцан бие биенийхээ дутууг нөхөж ажилласнаар цаад утгаараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажилд ямар нэгэн хий гаргахгүй үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ хэмжээгээр гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байна.

Өмнө нь хоногт 1300-1600 дуудлага ирдэг байсан бол одоо энэ тоо 200-400-аар буурсан байна.

Бүртгэгдсэн нийт хэргийн 60 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Тиймээс хэргийг өдөөдөг хууль бус үйл ажиллагааг хяналтандаа авч, таслан зогсоох, хариуцлага тооцож ажилласны үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурч байна. Үүнээс гадна гудамж талбайд үйлдэгдэж буй зөрчлийг таслан зогсоох, тэр дундаа гар дээрээс болон автомашинтайгаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй этгээдүүдийг илрүүлэх зорилгоор тандалт хийх, зарим алба хаагчидаа энгийн хувцастай шалгалтад явуулах, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийх ажлыг 24 цагаар зохион байгуулж байна. Энэ ажлын талаар иргэдэд илүү их мэдээлэл хүргэх үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ нь ихээхэн үр дүнгээ өгч байна.

-Энэ цаг үед цагдаагийн алба хаагчдыг Коронавирусийн халдвараас сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Цагдаагийн алба хаагчид газар дээр нь галын шугаманд ажиллаж байгаа тул халдвар авах эрсдэл өндөр. Тиймээс бүх хэлтсийн байр, үүрэг гүйцэтгэж байгаа авто машинд ариутгалын бодисыг байрлуулсан. Мөн хувь хүнийг хамгаалах зорилгоор маск, ариутгалын бодисыг тарааж байна. ЦЕГ-аас маск, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг цаг тухайд нь өгдөг. Эрүүлжүүлэх, саатуулах байрны ариутгалыг өдөр бүр хийж байгаа. Ариутгалын компаниуд дэмжиж хамтран ажиллаж байгаа. Үүнээс гадна зарим аж ахуй нэгж байгууллагууд бидний ажилд дэм болох зорилгоор халдвар, ариутгалын бодис, маск дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг сэтгэл гарган өгч байгаа. Манайд ажиллаж байсан бэлтгэл хурандаа н.Найдан “Чандмань үүр” гэдэг компани байгуулан ажиллаж байгаа юм байна. Тус компаниас бидэнд 1000 гаруй маск, гар ариутгагч бодис, “Адилакс” ХХК 900 орчим мянган төгрөгийн ажлын байрны ариутгагч бодис өгсөн. Мөн “Нисдэг машин” ХХК 5 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн, “Аргада маргад” ХХК Баянзүрх дүүргийн цагдаагийн хамт олонд 30 ширхэг маск, н.Алтанцэцэг захиралтай СХД-ийн 9 дүгээр сургууль хүртэл 200 маск, 600 ширхэг нэг удаагийн бээлий, “Борголжин” оёдлын үйлдвэр 1500 маск өөрсдөө оёод өгсөн байна. Энэ мэт олон хамт олон бидний ажлыг ойлгож, дэмжиж ажиллаж байгаад баяртай байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
0
65
2026/04/17
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
0
61
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/04/17
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
253
253
2026/04/17
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
253
253
2026/04/17
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/17
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
253
253
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
253
253
2026/04/17
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
253
253
2026/04/17
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
Хүч хэрэглэж шийдсэн харилцаа харамсал дагуулдаг
253
253
2026/04/17
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү “Эрсдэлийн баатар”-аар шалгарлаа
253
253
2026/04/17
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян эхэллээ
253
253
2026/04/13
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хүүхэд хамгаалал-хамтын ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/04/13
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
Дээрэлхэлт үргэлжилбэл гэмт хэрэг болдог
253
253
2026/04/17
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
Алт хямд зарна гэж худал мэдээлэл тараан иргэдийг залилж байна
253
253
2026/04/17
Хяналтын камерүй газар эд зүйлээ бүү орхи
Хяналтын камерүй газар эд зүйлээ бүү орхи
253
253
2026/04/17
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
Оросын Холбооны Улсад бакалавр, магистр, адъюнктурын түвшинд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага
253
253
2026/04/09
Эмэгтэй мөрдөгчдийн сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхны төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа
Эмэгтэй мөрдөгчдийн сэтгэл зүйн эрсдэлийг бууруулах чиглэлээр анхны төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа
253
253
2026/04/13
"Волейболын аварга шалгаруулах тэмцээн" эхэллээ
253
253
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/09
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг боллоо
253
253
2026/04/09
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол Улсын төлөөлөгчид Интерполын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов
253
253
2026/04/09
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
Аливаа линк холбоосоор нэвтрэхээсээ өмнө сайтар нягтал!
253
253
2026/04/09
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
253
253
2026/04/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/09
ТОДРУУЛГА
ТОДРУУЛГА
253
253
2026/04/07
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/04/07
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
253
253
2026/04/07
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
253
253
2026/04/06
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Залуу офицерын хөгжлийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
0
65
2026/04/17
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол хуулийн хариуцлага хүлээнэ
0
61
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” амжилттай зохион байгуулагдлаа
0
69
2026/04/17
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
63
2026/04/17
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
Жижигхэн хүсэл том амжилтыг эхлүүлдэг
0
58
2026/04/17
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
Өнөөдрийн зөв алхам маргааш хэн нэгний инээмсэглэл болно
0
57
2026/04/17
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулагдлаа
0
61
2026/04/17
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
Цахим залиланд өртсөн бол цаг алдалгүй залга
0
66
2026/04/17
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
“Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026” эхэллээ
0
69
2026/04/17
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
2026 оны эхний 03 сард насанд хүрээгүй хүн бусдын биед халдсан гэх 44 гэмт хэрэг бүртгэгдээд байна
0
73
2026/04/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос