en

Цагдаагийн хошууч Б.Батжаргал: Гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна

2020-03-17 19:35:39
3782

Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс байгуулагдсан байдаг. Ингээд тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батжаргалтай ярилцсанаа хүргэе.

-Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил байдал ямар байгаагаас ярилцлагаа эхлүүлэх үү?

-Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 45.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнийг буурсан гэж бодож болохгүй. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байна гэдэг нь далд байдал руугаа шилжиж буйн нэг хэлбэр юм. Бид цоожтой хаалганы цаана үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийг ил болгохын төлөө ажиллаж байна. Хэдийгээр он гарснаас хойших хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан тоон үзүүлэлт тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч он гарснаар 1910 хүнд зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан бол 1263 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус тоо өссөн нь бидний ажлын үр дүн гэж хэлж болно. Хэрэг зөрчлийн тоо өсөх тусам далд явагдах гэмт хэрэг төдий чинээгээр буурч байгаа гэсэн үг. Улсын хэмжээнд хоногт дунджаар 100-150 хүчирхийллийн дуудлага бүртгэгддэг. Тэгэхээр он гарснаар хоёрхон сарын дотор 1263 хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчилсан байгаа нь бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, олны анхааралд аваачих шаардлагатай болсон нь харагдаж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Хайр өвтгөдөггүй” хэмээх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл шалтгаан нь юу байна?
-Гэр бүлийн хүчирхийлэл нь  нийгэмд тулгамдаад буй том асуудлуудын нэг болоод байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүн бүрийн оролцоо чухал болоод байгааг юуны өмнө онцолмоор байна. Гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаанаас үйлдэгдэж байна л даа. Дандаа архидан согтуурсан үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэвэл бас өрөөсгөл ойлголт болно. Хэдийгээр согтууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байсан ч гэсэн бие биенээ тухайн мөчид ойлгож, хүндэтгэн үзэлгүй уур бухимдал, сэтгэлийн хөөрлөөрөө асуудалд хандсанаас биеэ хянах чадваргүй болж гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил гаргасан иргэд олон байдаг. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн судалгаанаас үзэхэд эдгээр гэмт хэрэг ахуйн хүрээний архидалтаас үүдэж хүүхэд гэмт хэрэгт өртөж байгаа нь харагдаж байгаа юм. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газраас хөл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явахгүй гэртээ байгаа. Энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хажууд архидан согтуурснаас хүүхдийг гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна.
 

-Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодод учруулах байдлаар ойлгох нь өрөөсгөл байх?
-Тийм л дээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын үл ойлголцох асуудал бол биш. Энэ бол тэр гэр бүлд багтаж байгаа бүх хүнтэй холбоотой асуудал. Үр хүүхэд, хөгшин настай аав, ээж, ах дүүс гэх мэт. Тухайлбал, зарим эцэг эхчүүд хүүхдээ үл тоох хүчирхийлэлд өртүүлснээс хүүхдийнхээ хүсэл санааг ойлгохгүй, цаашлаад гар хүрэх гэх зэрэг асуудал үүсч байгаа бол зарим нь настай аав ээжийнхээ тэтгэврийн мөнгөө өгөхийг тулган шаардах, айлгах гэх мэт асуудлууд үүсгэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь үйлдэл болон эс үйлдлээр илэрдэг. Үйлдэл гэхээр хоорондын харилцааны зөрчлөөр илэрдэг. Харин эс үйлдэх гэхээр санхүүгийн байдлаар боох эсвэл мөрдөх, мөшгөх, хардах энэ байдлаар илэрдэг.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд боловсролын байдал нөлөөлдөг үү. Сүүлийн үед их дээд сургууль төгссөн, өндөр албан тушаал эрхэлдэг иргэд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх таагүй мэдээлэл сонсогдох боллоо?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийг насны ангиллаар нь аваад үзвэл 25-40 насныхан байна. Харин боловсролын хувьд харилцан адилгүй ойлголт. Хэдийгээр өндөр боловсролтой боловч хүчирхийлэл үйлдсэн хүмүүс ч бий, боловсрол муутай хүн ч хүчирхийлэл үйлдсэн нь бий. Гэр бүлийн хүчирхийллийг ямар хүмүүс үйлддэг вэ гэхээр багаасаа гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоо хөндий өссөн, эцэг эх нь салсан, эсвэл хэн нэг нь архины хамааралтай байсан, бага насанд нь эцэг, эх нь анхаарал халамж муу тавьж байсан иргэд үйлдэж байна. Түүнээс биш боловсрол, ажил мэргэжлийн байдал тийм ч чухал биш. Өнөө үед их дээд сургууль төгссөн, сэхээтэн гэх залуус хамгийн их хүчирхийллийг үйлдэж байна.
-Төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаагаар өдөрт таван эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог бөгөөд тэдний зөвхөн нэг нь л хууль хяналтын байгууллагын тусламжийг авдаг гэсэн байна. Эндээс гэр бүлийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандах нь бага байх шиг?
-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн цикл хэлбэрээр явагддаг. Эхний ээлжинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед хэн нэг нь уучилдаг. Энэ байдал хэсэг хугацаанд мартагддаг. Ингээд тодорхой хугацааны дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч алдаагаа дахин давтдаг. Ингэхдээ өмнөхөөсөө нөхцөл байдал улам хүндэрсэн байдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол цагдаагийн байгууллгад хандаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл хамгийн ойр дотнын хүмүүсийн хүрээнд өрнөж байдаг. Тиймээс зарим иргэд өөрийн болоод гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахын тулд хуулийн байгууллагад хандахгүй байх тохиолдол бий. Энэ бол том алдаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хохирогч энэ төрлийн гэмт хэргийн талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг мэддэггүйтэй холбоотой энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Хэрэв гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 7-30 хүртэл хоногоор баривчлах, Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлтэй бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
-Хуулийн дагуу хариуцлага хүлээж тодорхой хугацаанд саатуулагдаад гарч ирсэн иргэд дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох байдал хэр буурсан бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй байх талаас нь саатуулагдах хугацаанд сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг. Тэдгээр иргэдэд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн зүйл заалт болон хэргээ дахин давтсанаар гарах хор уршиг, хуулийн хариуцлагыг хэлж ойлгуулснаар тухайн этгээд дахин хүчирхийлэл үйлдэх нь буурдаг. Хүчирхийлэгчийг тодорхой хугацаанд ажиглалтдаа авч, холбоотой ажилладаг. Хэдийгээр төрөхөөс суусан хүмүүжлийг засахад мэдээж хэцүү. Гэвч 2019 онд хүчирхийлэл үйлдсэн 5000 гаруй иргэнд албадан сургалт, сурталчилгааг явуулахад, тэднээс 58 иргэн энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн байна. Үлдсэн 4542 иргэн дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй гэсэн үг. Тэгэхээр сургалт сурталчилгааг явуулж, иргэдийн хууль зүйн мэдлэгийг сайжруулах нь хүчирхийллийг бууруулахад өндөр үр дүнтэй байгааг харуулж байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах талаар ямар ажил зохион байгуулж байна?
-Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт цагдаагийн байгууллагаас тухайн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хохирогчийг хамгаалж, харгалзах заалтыг тусгасан байдаг. Түр хамгаалах байрууд ажиллаж байгаа. Тэдгээрт хохирогчийг 90 хүртэл хоногоор байрлуулж сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Бага насны хүүхдүүдийн тухайд эцэг эх нь согтууруулах ундааны хамааралтай, эсвэл аль нэг нь хүчирхийлэгч бол хүүхдийг түр тусгаарлах байр болон хүүхэд хамгааллын төвд тодорхой хугацаанд байлгадаг. Долоон нас хүртэлх хүүхдийг гэр бүлийн онцлогоос шалтгаалан гэр бүлийн өөр гишүүнд хариуцуулж үлдээх гэх мэтээр арга хэмжээг авдаг.
Харин долоон нас хүрсэн хүүхдээс өөрөөс нь асууж шийдвэрлэдэг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

ШИНЭ МЭДЭЭ
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
34
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
27
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд халаасны хулгайн 10 гэмт хэрэг бүртгэгдлээ
Хоногийн хугацаанд халаасны хулгайн 10 гэмт хэрэг бүртгэгдлээ
253
253
2026/08/12
Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2026/08/12
Манай улсад жилд дунджаар 97 хүн зөвхөн усны ослоор нас бардаг
Манай улсад жилд дунджаар 97 хүн зөвхөн усны ослоор нас бардаг
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2026/07/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
253
253
2026/08/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
34
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
27
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
24
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
0
30
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
24
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
21
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
0
26
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
24
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
0
30
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
0
24
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос