en

Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан: Өдөрт таван эмэгтэй хүчирхийллийн хохирогч болж байна

2020-03-10 18:27:38
6414

Уржигдар /2020.03.08/-ны өдөр Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын 8-ны баяр болоод өнгөрсөн. Бид эл өдөр анхилуун цэцэгс, амтат дарсаар бялхаж баярлаад өнгөрөх бус Гэр бүлийн хүрээнд үйлдэгдээд буй хүчирхийлэл, түүний хор уршиг, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлэх, цаашид тэмцэх хэрэгтэй мэт санагдана. Иймд үүнтэй холбогдуулан нийт эмэгтэйчүүдийн эрх ашиг хэрхэн хөндөгддөг хийгээд, хүчирхийллийн хохирогч болоод буй шалтгааныг тодруулахаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцсан юм.

Эх сурвалж: www.egvvr.mn  Сэтгүүлч О.Цолмон 

Ташрамд сонирхуулахад гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс байгуулагдан ажиллаж буй бөгөөд үүний хүрээнд “Хайр өвтгөдөггүй”хэмээх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн тухай иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн мэдлэгийг сайжруулах зорилгоор шинэ тасаг нээгдэн ажиллаж байгаа гэж сонссон. Ярилцлагаа үүнээс эвлэе гэж бодлоо. Тасгийнхаа тухай уншигчдад танилцуулахгүй юу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйл /Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг/-ийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” хэмээх заалтын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/301дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулсан.

Одоогоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хэлтэс байгуулагдсанаар гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэг дээшлэх, гэмт хэргийн далд байдал үгүй болох, иргэд хүчирхийллээс өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалах боломжтой болох юм.

-Зайлшгүй шаардлагаар тус хэлтэс үүсэж, үйл ажиллагаагаа эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө нийгэмд тулгамдаад буй том асуудлуудын нэг болоод байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд манай хэлтэс иргэдэд дэмжлэг болон ажиллана.

“ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ” ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

-Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хэчнээн их гардаг юм бол? Тэднээс хэд нь илэрч, шийдэгддэг вэ?

Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 45.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнийг буурсан гэж бодож болохгүй. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байна гэдэг нь далд байдал руугаа шилжиж буйн нэг хэлбэр юм. Бидний зорилго бол гэмт хэргийг далд бус ил байдалд шилжүүлэн илрүүлэхэд оршино.

Төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаагаар өдөрт таван эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог бөгөөд тэдний зөвхөн нэг нь л хууль хяналтын байгууллагын тусламжийг авдаг гэсэн байна. Ингээд бодохоор хуулийн тусламж авч чадахгүй байгаа тэдгээр хүмүүс рүү чиглэсэн арга хэмжээг авах ёстой юм. Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1263 иргэнийг баривчилсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.4 хувиар өссөн. Тус тоо өссөн нь бидний ажлын үр дүн гэж хэлж болно. Ил гарах тоо өсөх тусам далд явагдах гэмт хэрэг төдий чинээгээр буурч байгаа гэсэн үг. Улсын хэмжээнд хоногт дунджаар 100-150 хүчирхийллийн дуудлага бүртгэгддэг.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН 1263 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛСАН

-Хүчирхийлэлд өртөж буй хүмүүс өөрсдийгөө мэддэг үү? Ямар шалтгааны улмаас хүчирхийлэгчийг удаа дараа нуун дарагдуулдаг вэ?

-Зарим хүмүүс хүчирхийллийг хайр, түүнчлэн байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг. Хайртай бол хартай гэх мэтээр хүчирхийлэгчийг өөгшүүлэх хандлага ажиглагдсаар байдаг. Гэвч жинхэнэ шалтгаан нь өөрийн болоод гэр бүлийн нэр төрөө хамгаалах, мэдсээр байж хуулийн байгууллагад хандахгүй байх тохиолдол бий. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл хамгийн ойр дотнын хүмүүсийн хүрээнд өрнөж байдагтай холбоотой.

Ямар хүмүүс хүчирхийлэл үйлддэг вэ гэхээр гэр бүлийн харилцаа хөндий, эцэг эхийн хүмүүжил муугаас болох нь бий. Түүнээс биш боловсрол, ажил мэргэжил огт хамаарахгүй. Өнөө үед их дээд сургууль төгссөн, сэхээтэн гэх залуус хамгийн их хүчирхийллийг үйлдэж байна.

-Хохирогч цагдаагийн байгууллагад өөрийн хүсэлтээр хандлаа гэж бодъё. Тухайн үед хохирогчийг хүчирхийлэгчээс хэрхэн хамгаалах вэ? Цагдаагийн байгууллагаас үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь өөрөө цогц ойлголт юм. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт цагдаагийн байгууллагаас тухайн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хохирогчийг хамгаалж, харгалзах заалтыг тусгасан байдаг. Түүнчлэн хүчирхийллийн гэмт хэргийг бусад дуудлагаас чухалчилж, цаг алдалгүй түргэн шуурхай хүрч очдог. Гэхдээ үүний тулд хохирогчийн нөхцөл байдлыг үнэлэх хэрэгтэй. Мэдээж хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэл санааг чухалчилж, давхар бие махбодод учирсан гэмтэл дээр үндэслэн аюулын зэргийг үнэлэн арга хэмжээг авдаг.

Түр хамгаалах байрууд ажиллаж байгаа. Тэдгээрт хохирогчийг 90 хүртэл хоногоор байрлуулах боломжтой. Ингээд хохирогчийг аюулгүй байдалд анхаарч, давхар хүчирхийлэгчид албадан сургалт сурталчилгааг явуулдаг. Мөн хүчирхийлэл үйлдсэн хуулийн заалт болон хэргээ дахин давтсанаар гарах хор уршиг, хуулийн хариуцлагыг хэлж ойлгуулснаар тухайн этгээд дахин хүчирхийлэл үйлдэх нь буурдаг. Хүчирхийлэгчийг тодорхой хугацаанд ажиглалтдаа авч, холбоотой ажилладаг.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГОЛ ХОХИРОГЧ НЬ ХҮҮХЭД БАЙДАГ

-Сургалт сурталчилгааг зохион байгуулснаар хүчирхийлэл үйлдсэн этгээд засрах уу? Эсвэл эл хэргээ дахин давтах уу?

-Төрөхөөс суусан хүмүүжлийг засахад мэдээж хэцүү. Гэвч 2019 онд хүчирхийлэл үйлдсэн 5000 гаруй иргэнд албадан сургалт, сурталчилгааг явуулахад, тэднээс 58 нь эл гэмт хэргээ давтаж, үлдсэн нь дахин үйлдээгүй байсан. Тэгэхээр сургалт сурталчилгааг явуулж, иргэдийн хууль зүйн мэдлэгийг сайжруулах нь хүчирхийллийг бууруулахад өндөр үр дүнтэй байгааг харуулж байна.

Мөн хүчирхийллийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийн оролцоо нэмэгдсэн. Хөрш айл, өрхийн эмнэлэг гээд тухайн айлтай харьцдаг бүхий л хүн хүчирхийлэлд хяналт тавьж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч байна. Ингэснээр гэмт хэргийн далд байдал багасаж байгаа.

-Хэд орчим насны хүмүүс хүчирхийлэлд өртөх нь их вэ?

-Ихэвчлэн 25-39 насны хүмүүс хүчирхийлэлд өртдөг. Энэ дунд бага насны хүүхдүүд ч мөн хамаарна. Олон жилийн хугацаанд хүчирхийлэлд өртсөн нь нийт тохиолдлын 8хувийг эзэлнэ. Бага насны хүүхдүүдийн тухайд эцэг эх нь согтууруулах ундааны хамааралтай, эсвэл аль нэг нь хүчирхийлэгч бол хүүхдийг түр тусгаарлах байр болон хүүхэд хамгааллын төвд тодорхой хугацаанд байлгадаг. 7 нас хүртэлх хүүхдийг гэр бүлийн онцлогоос шалтгаалан гэр бүлийн өөр гишүүнд хариуцуулж үлдээх гэх мэтээр арга хэмжээг авдаг. Харин 7 нас хүрсэн хүүхдээс өөрөөс нь асуудаг. Одоогоор хүүхэд хамгааллын байранд 38 хүүхэд асран хамгаалагчийн хамт байрлаж байгаа гэх тоо манайд ирсэн.

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
25
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
26
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
25
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
26
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
40
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
21
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
22
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
27
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
26
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
21
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
21
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
24
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос