en

Цагдаагийн хошууч Д.Оюун: Амьжиргааны төвшин гэхээс илүүтэйгээр гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, салалт, гэр бүл төлөвлөлтөөс шалтгаалдаг.

2020-03-08 12:21:00
1754

 

Сүүлийн үед бага болон өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой сэтгэл сэртхийлгэм хэргүүд шил шилээ даган гарах боллоо. Хачирхалтай нь тэдгээр хэргүүд ихэвчлэн гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүрээнд үйлдэгдээд буй нь сонирхол татна. Асран халамжлах үүрэгтэй нас биед хүрсэн хүмүүс, санаатай болон санамсаргүй байдлаар бага насны хүүхдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар буй нь даанч харамсалтай. Бид хүүхэд холбогдож буй гэмт хэрэг, тэдгээрийн шалтгааны тухай НЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтай ярилцлаа.

Эх сурвалж: www.egvvr.mn 

Сайн байна уу. Юуны өмнө ярилцах саналыг маань уриалагхан хүлээж авсанд баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед бага насны хүүхдүүд амь эрстэх, гэмт хэргийн хохирогч болсон гэх мэдээллүүд хэвлэлээр их гарах боллоо. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ийн гарах болов уу. Эсвэл өөр шалтгаан нөлөөлөв уу. Энэ асуултаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо.

-Он гарснаас хойш гэмт хэргийн улмаас 264 хүүхэд хохирсноос, 32 хүүхэд нас барж, 66 хүүхэд гэмтсэн тоон үзүүлэлт байна. Энэ тоон мэдээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, хохирсон хүүхэд 226 буюу 46.1%, гэмтсэн хүн 46 буюу 41.1%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл та бидний зорилго бол тоон үзүүлэлтийг бууруулах бус энэ төрлийн хэргийг огт гаргуулахгүй байх явдал шүү дээ.

Үүнээс гадна ахуйн хүрээний осолд бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа нь харамсалтай. Хөл хорио гэлтгүй сурагчдын амралт эхлэх үеэр энэ төрлийн осол нэмэгдэх хандлага ажиглагддаг. Энэ нь цэвэр эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагагүй үйлдэл, эрсдэлийг урьдчилан тооцоолдоггүйтэй холбоотой. Мөн хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлдэггүй, тэдний юу сурч, мэдэж байгааг сонирхож ярилцахгүй байгаатай холбоотой. Нөгөөтээгүүр амьдралын шаардлагаас хамаараад хүүхдийг сайн таньж мэдэхгүй хүнээр эсвэл бага насны хүүхдээр харуулах, олон цагаар харгалзах хүнгүй үлдээх зэргээс болж хүүхэд эрсдэлд өртдөг.

-Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийж байгаа болон хийх шаардлагатай байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр “Хүүхэд хамгаалагч”, “Хүүхэд хамгаалал”, “Өсвөрийн сэргийлэгч” гээд төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Дээрх төсөл, хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг буурсан давуу тал бий. Хүүхдийг сургуулийн орчинд хамгаалахаар “School police” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, сургуулиас гэр хүртэлх болон гэрээс сургууль хүртэлх замд “Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж байгаа. 
Зөвхөн төсөл хөтөлбөр гэлтгүй гэмт хэргийн гаралт, баяр ёслол, сурагчдын амралт гээд тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль эрх зүйн мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар хэвлэл, мэдээлэл, олон нийтийн хэрэгслийг ашиглан тэдний нас сэтгэхүйд тохирсон сэрэмжлүүлэг, зөвлөгөө, “Өсвөрийн сэргийлэгч, “ “Зөвлөгч охин”-ы дүрээр богино хэмжээний кино зэргийг бэлтгэн түгээж байна.

Цагдаагийн байгууллагаас, хүүхэд эрсдэлд учирч болох эгзэгтэй цэгийг тодорхойлох, сурган хүмүүжүүлэгчдийн хариуцлагыг дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Гэвч эцэг эхчүүдтэй илүү тулж ажиллах шаардлагатай юм шиг санагддаг.

-Эцэг эхчүүдтэй тулж ажиллах шаардлагатай гэлээ? Хүүхдийг болзошгүй осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Энэ талаар зөвлөөч

-Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиараа эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийг эрсдэлд нөхцөл байдлаас хамгаална гэж заасан байдаг. Хүүхэд аль ч орчинд эрсдэлтэй байж болно. Үе тэнгийнхний дарамтаас эхлээд сургуулиас гараад авто замын хөдөлгөөнд оролцох, цаашлаад гэр рүүгээ явж байхдаа бусдад дээрэмдүүлэх, хулгайн гэмт хэрэгт өртөх, залилуулах гэх мэт аюулууд бий.

-Хүүхэд холбогдож буй гэмт хэргийн ар гэрийнхэн ихэвчлэн ямар нөхцөлд аж төрдөг бол?

-Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн ар гэр, гэр бүлийнхний хувьд нийтлэг байдлаар ижил төстэй байдаггүй. Амьжиргаа, боловсрол, ажил эрхлэлт гээд хоорондоо харилцан адилгүй байх нь бий. 
Хүмүүс гарч буй гэмт хэргийг ихэвчлэн ар гэрийн амьжиргааны төвшинтэй нь холбож ойлгоод байдаг. Гэтэл амьжиргааны төвшин гэхээс илүүтэйгээр гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, салалт, гэр бүл төлөвлөлтөөс шалтгаалдаг.

Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийн гэмт хэргийг цагдаагийн байгууллага хэрхэн илрүүлж, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

Гэр бүлийн хүчирхийллийг иргэдийн дуудлага мэдээлэл, зарим тохиолдолд тандалт судалгаа, төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллээр илрүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч хүмүүсийн хооронд үүсдэггүй. Хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж байгаа хүүхэд зөвхөн эрүүл мэндээрээ бус сэтгэл зүйн хувьд хамгийн ноцтойгоор хохирч байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд гэр бүлийн орчинд ил болон далд хэлбэрээр хүчирхийлэлд өртдөг хэмээн тайлбарлаж болно.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй айл өрхөд тогтмол хяналт тавьж, тэдэнтэй уулзаж ярилцах, зөвлөх, сануулах байдлаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Мөн иргэдийн эрх зүйн боловсролд нэмэр болохуйц, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сошиал орчноор дамжуулан мэдээллийг түгээж байна.

-Нэгэнт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ямар тусламж үзүүлдэг вэ?

Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд туслалцаа үзүүлэх холбогдох журам бий. Журмын дагуу хамгаалах байранд байрлуулах, эрүүл мэндийн болон эрх зүйн туслалцааг үзүүлдэг. Мөн холбогдох байгууллагатай хамтран сэтгэл зүйг нь тайван байлгах, таагүй дурсамжийг сэдрээхгүй байх талаас нь ажилладаг. Гэвч хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд өөрөө сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байдалд орсон байдаг. Иймд тухайн болсон хэргийг сөхөх, үүнтэй холбоотой мэдүүлгийг авахаас аль болох зайлсхийдэг. Ер нь нь хүүхдийн нас балчир байх тусам ажиллахад маш хүндрэлтэй байдаг.

Зөвхөн бага насны гэлгүй өсвөр насны хүүхдүүд амиа егүүтгэх, бэртэж гэмтэх зэргээр хохирогч болоод байгаа нь ажиглагдлаа. Үүний шалтгаан болон, тус насны хүүхдүүд ихэвчлэн ямар гэмт хэрэгт холбогдох нь элбэг вэ?

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайлах, дээрэмдэх, залилах төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн холбогддог. 
Амиа хорлох гэхээсээ илүү амиа хорлоход хүргэх шалтгаан юу байв гэдэг шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажилладаг. Өсвөр насныхны хувьд сэтгэл зүйн тогтворгүй байдал, гэр бүлийн харилцаа, үе тэнгийнхний дарамт, үйл ойлголцол, цахим орчны сөрөг нөлөөлөл гээд олон шалтгаан бий. Гол нь эцэг эх, асран хамгаалагч, багш нар хүүхэдтэй ярилцах, тэдэнд тулгараад байгаа асуудлыг ярилцаж, харилцан ойлголцох, мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хүүхдүүд ихэвчлэн асуудал тулгарсан үед хоорондоо ярилцаж бие биедээ буруу зүйлийг зөвлөөд байгаа тал ажиглагддаг.

-Ярилцлагын төгсгөлд эцэг эх, асран хамгаалагчид юу хэлэхийг хүсэж байна вэ?

Эцэг эх асран хамгаалагчид, хүүхдэд тавих анхаарал халамжийг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж бүхий л орчинг хүүхдэд ээлтэй болгох шаардлагатай байгаа юм. Хүүхдийг аливаа төрлийн эрсдэл, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд зөвхөн эцэг эх гэлтгүй насанд хүрэгчид бидний алхам тутамдаа анхаарах зүйл. Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, багш, сургуулийн захиргаа мэдээллээ тогтмол солилцдог, хаана хэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрүүлж байгаад анхаардаг байх шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
284
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
124
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
284
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
124
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
132
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
107
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
108
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
115
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
110
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
101
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
103
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
253
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос