en

Г.Мөнхбаяр: Иргэд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд том дэмжлэг болно

2020-03-06 14:21:00
3675

Эх сурвалж: www.arslan.mn

Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн “энхийн манаа”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ талаар  ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяртай ярилцлаа.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа, доотоодын цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ?

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн байгууллагаас хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Тодруулбал Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа. Шуурхай удирдлагын штабыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж, Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 9, хяналтын 51 цэг, 21 аймагт хяналтын 285, сумдын хяналтын 630 цэгт орон нутгийн төр, захиргааны ажилтнуудтай хамтран Монгол Улсын нутаг дэвсгэрийн авто замуудыг бүрэн хяналтад авч, мэдээ, мэдээлэл дамжуулах нэгдсэн сүлжээг байгуулан ажиллаж байна.

-Хоногт хичнээн алба хаагч хэдэн цагаар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Улсын хэмжээнд хоногт 975 цэгт 1125 алба хаагч, 755 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, хязгаарлалт тогтоосноос хойших хугацаанд нийт 37107 иргэн, 14247 тээврийн хэрэгслийг хот, суурин газарт нэвтрүүлж, 40299 иргэн, 13709 тээврийн хэрэгслийг хот, суурин газраас гадагш гаргахад хяналт шалгалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэсэн.

Тухай бүр эмнэлэг, мэргэжлийн хяналтын байцаагч нар эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Хүйтэнд даарч зогсоо та бүхэнд иргэд халуун сэтгэлийн хандив тусламж үзүүлсээр байна. Зарим иргэд хоол, цай бариад очих нь ч бий?

-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сайн дурын үндсэн дээр нэлээдгүй санаачилга гарган үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад амны хаалт, ариутгалын бодис хандивлан, халуун хоол цайгаар үйлчлэн сэтгэлийн дэм үзүүлсэнд бид бүхэн маш их талархаж байна. Цаашид ард иргэд маань бидний ажлыг дэмжин ариутгалын хувцас, хэрэгсэл гэхээс илүүтэйгээр шинэ коронавирусийн /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх талаар төр засгаас гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмж, тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас уриалж байна.

Хамгийн гол нь иргэдийн хувьд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд хамгийн том дэмжлэг байдаг юм шүү.

-Иргэд төр засгаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, та бүхний ажилд хүндрэл учруулах явдал гарч байна уу?

-Олон нийт тогтоосон хэм  хэмжээг даган мөрдөж, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн, хүндэтгэлтэй хандаж байгаад талархалтай байна. Тусгаарлагдсан иргэдийн хувьд хэд хэдэн зөрчлүүд гаргасаныг цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч ажилласан. Цагдаагийн байгууллагаас Улсын онцгой комиссын шийдвэрийг биелэлтийг хангах хүрээнд хяналт тогтмол хяналт шалгалтыг явуулж, иргэдийнхээ аюулгүй амар тайван байдалын төлөө үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

Та бид хамтдаа эрүүл, зөв байж эцэг өвгөдийн өвлүүлсэн, эрдэнэсийн эх орондоо амар түвшин, айх аюулгүй, аз жаргалтай, ихийг бүтээж хүссэн зорьсондоо хүрэхийн зэрэгцээ дэлхийд суу алдраа эгнэн бадруулж, мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнхөд орших болно.

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад та бүхнийг урьж байна

0
0
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...

34
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

253
253
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...

Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
253
253
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…

Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/11/17
Тусгай дуут дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалаарай

Соёлын өвийг хамгаалахад төр, төрийн байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал

Мал хулгайлж, худалдан борлуулдаг бүлэг этгээдийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
253
253
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа

Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна

55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад та бүхнийг урьж байна
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай хүний нөөц бүрдүүлэх тусгай шалгалтад та бүхнийг урьж байна
0
0
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
34
2026/11/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
0
36
2026/11/17
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 11 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
0
33
2026/11/17
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
27
2026/11/17
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
Нэг секунд Нэг амь! Зам тавьж өгөх нь таны үүрэг...
0
28
2026/11/17
Таны аюулгүй байдал бидний үүрэг
Таны аюулгүй байдал бидний үүрэг
0
30
2026/11/17
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
Дуут дохио сонсогдвол бусдын амь нас, эд хөрөнгийг аврах замыг чөлөөлөөрэй…
0
29
2026/11/17
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 159 хэргийг нөхөн илрүүллээ
0
28
2026/11/17
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
0
27
2026/11/17
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос