2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ

2020-03-02 12:34:00
27014

Нэг. Нийтлэг үндэслэл

    1. Энэхүү журмаар Дотоод хэргийн их сургууль /цаашид “Их сургууль” гэх/-ийн 2020-2021 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтыг зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна.
    2.  Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79,  2019 оны А/218 дугаар тушаал болон энэ журмыг баримтална.
    3. Их сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд элсэлт авах бакалаврын хөтөлбөр, шалгалтын чиглэл, босго оноо, элсүүлэх хяналтын тоог захиалагч агентлаг, байгууллагын саналыг харгалзан энэ журмын хавсралтаар тогтооно.
    4. Элсэлтийн шалгалтын үйл ажиллагааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж /бүсчлэлийн код 13260/-д байрлах Их сургуулийн байранд /цаашид Их сургуулийн байрлал гэх/ зохион байгуулна.
    5.  Элсэлтийн шалгалттай холбогдох мэдээллийг Их сургуулийн “www.uia.gov.mn” цахим хуудсанд байршуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
    6. Элсэлтийн шалгалтад элсэгчийн төлөөлөл болон бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн хүрээнд хөндлөнгийн хяналт тавина.
    7. Чансааны оноог суурь 1 хичээлийн 480 оноо, хавсарга 1 хичээл 480 оноо, нийт 2 шалгалтын нийлбэрээр тогтооно.

Хоёр. Элсэлтийн үе шат

2.1.Их сургууль өдрийн ангид суралцагч элсүүлэх ажлыг дараах үе шаттай зохион байгуулна:

Үе шат

Эхлэх, дуусах хугацаа

Байрлал

Нэмэлт тайлбар

1

Цахим бүртгэл

 

2020-05-20.

2020-06-19.

08.00-17.00

www.uia.gov.mn

-Зөвхөн интернет /цахим/-ээр явагдах бөгөөд аймаг, орон нутагт тусгайлсан бүртгэл явагдахгүй. (өргөдөл, эссэг хавсаргана)

2

Элсэлтийн ерөнхий

шалгалтын оноогоор эрэмбэлж жагсаалт гаргах

2020.06.20

09.00-17.00

 

 

www.uia.gov.mn

 

Хяналтын тоо +30%-д  багтсан иргэнд нэмэлт шалгалтад орох эрх үүснэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ журмын 5.4, 5.5-аас үзнэ үү.

3

Шалгалтын

хуудас

олгох-

Улаанбаатар хотын элсэгч

2020-06-22-

2020-06-23.

09.00-17.00

Их

сургуулийн байр

Биеийн жин, өндөр (ЗГ-ын 2017 оны 144-р тогтоолын 3 дугаар хавсралтыг үзнэ үү) сорви, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлын сорил,  шивээсний үзлэгт орж тэнцсэн бол эрүүл мэндийн хуудас олгоно. Бүрдүүлэх материалыг энэ журмын 5.8-аас үзнэ үү.

Хөдөө орон нутгийн элсэгч

2020-06-25-

2020-06-26.

09.00-17.00

4

Нэмэлт

шалгалт-1

(эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил)

2020-06-27-

2020-06-28.

08.00-17.00’

Их сургуулийн Эрүүл мэндийн төвд

-Эрүүл мэндийн үзлэгийг ТТАХНЭ-ийн комисс явуулна. (тэнцсэн бол бие бялдарын шалгалтад орно) Журмын 7.1-ийг үзнэ үү.

2020.06.29-

2020.07.01

08.00’-17.00’

Их

сургуулийн байр

-Бие бялдарын шалгалт. (тэнцсэн бол сэтгэл зүйн сорилд орнo) Журмын 7.2, 7.3-ыг үзнэ үү.

2020.07.02-

2020.07.04

Их сургуулийн төв байр

Сэтгэл зүйн сорил. (тэнцсэн бол нэмэлт шалгалт 2-д орно)

5

Нэмэлт шалгалт-2 (Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалт)

2020-07-16-

2020-07-22

Хувцасны хангалт

Бэлтгэх зүйлийг жич зарлана.

2020-07-24-

2020-08-24

Их сургуулийн сургалт, дадлагын төв

Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж тангараг өргөснөөр тэнцсэнд тооцно.

6

Элсүүлэн суралцуулах

2020-08-26,

2020-09-02

ДХИС

Их сургуулийн захирлын тушаалаар элсүүлэн  суралцуулна.

2.2. Энэ журмын 12 дугаар зүйлд заасан төлбөрийн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн иргэнийг цахим бүртгэлд бүртгэнэ.

2.3. Их сургууль урьд нь дээд боловсрол эзэмшсэн иргэнийг бакалаврын хөтөлбөрт элсүүлэхэд энэ журмын 2.1-т заасны дагуу зохион байгуулна. 

2.4. Их сургууль эчнээ сургалтад албан хаагчийг элсүүлэх ажлыг дараах үе шаттай зохион байгуулна:

Үе шат

Эхлэх, дуусах хугацаа

Байрлал

Нэмэлт

тайлбар

1

Захиалагчаас элсэгчийг суралцуулахыг дэмжсэн албан бичиг,  нэрсийн жагсаалт, бакалаврын дипломын хуулбар, холбогдох бусад судалгаа, материалыг хүлээн авах

2020.04.01-

2020.04.20

 

Их сургуулийн байр

 

 

3 жилийн эчнээ сургалт

2

Цахим, зайны хэлбэрээр эрх зүйн болон гадаад хэлний шалгалт авах

2020.05.04-

2020.05.08

Их сургуулийн байр

3

ОБЕГ-аас элсэгчийг суралцуулахыг дэмжсэн албан бичиг,  нэрсийн жагсаалт, бакалаврын дипломын хуулбар, холбогдох бусад судалгаа, материалыг хүлээн авах

2020.04.06-

ны дотор

Их сургуулийн байр

“Онцгой байдал-гамшгаас хамгаалах” бакалаврын хөтөлбөрийн 1.5 жилийн шаталсан сургалт

4.

Захиалагчаас элсэгчийн нэрс, элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар, холбогдох бусад материалыг хүлээн авах

 

2020.06.20-

2020.06.30

 

Их сургуулийн байр

5 жилийн эчнээ сургалт

2.5. Энэ журмын 2.3 дахь хэсэгт заасан албан хаагч цахим бүртгэлд бүртгүүлэхгүй.

Гурав. Элсэгчид тавих шаардлага

3.1. Элсэгч дараах нийтлэг шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна:

                   3.1.1. сонгосон хөтөлбөрт хамаарах хичээлүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь энэ журмын хавсралтаар тогтоосон босго онооноос багагүй байх; 

                    3.1.2. элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хүчинтэй байх (2018, 2019, 2020);

                   3.1.3. дээд боловсролтой элсэгчийн бакалаврын диплом хүчинтэй, сурлагын голч дүн 2.4-өөс доошгүй байх;

3.1.4. “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Мөрдөх алба-эрх зүй”  бакалаврын 2 жилийн хөтөлбөрт Эдийн засаг /0311/, Сэтгэл судлал /0313/, Нягтлан бодох бүртгэл /0411/,  Санхүү, банк, даатгал /0412/, Байгалийн ШУ, математик, статистик /05/, Мэдээлэл харилцаа холбооны технологи /06/, Инженерчлэл /07/, үйлдвэрлэл, зохион бүтээгч, ХАА мал эмнэл зүй /08/, Эрүүл мэнд /091/, -Цэрэг, батлан хамгаалах /1031/-ын мэргэжил эзэмшсэн байх;

3.2. Элсэгч нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:

3.2.1. эрэгтэй, 17-25 хүртэл насны, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш;

3.2.2. эмэгтэй, 17-20 хүртэл насны, биеийн өндөр 166 см буюу түүнээс дээш;

3.2.3. нэмэлт шалгалт /эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлага/-д тэнцсэн байх;

3.2.4. ял шийтгэгдэж байгаагүй;

3.3. “Эрх зүй” хөтөлбөрт элсэгч нь сэтгэл зүйн сорил, ярилцлагад хамрагдах ба ял шийтгэгдэж байгаагүй байна.

    1. Бусад их дээд сургууль, хөтөлбөрөөс шилжин суралцахыг хүссэн иргэн энэ журам болон хавсралтаар тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан байхаас гадна нэмэлт шалгалтуудад тэнцсэн байхыг шаардана.
    1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг журмыг баримтлана.
    1. Гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн болон гадаад улсаас ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагаас шилжин суралцахад 2013 оны А/79, 2019 оны А/218 дугаар тушаалуудыг баримтлана.
    1. Энэ зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг бүртгэлээс хасах ба элсүүлэн суралцуулахгүй.

                    Дөрөв. Элсэлтийн нэмэлт шалгалт

4.1.Өдрийн сургалтад элсэгч иргэдээс дараах нэмэлт шалгалт авна:

Нэмэлт шалгалтын

Чиглэл

               Шалгуур

Зохион байгуулах хугацаа

Зохион байгуулах газар

1

Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн ерөнхий шалгуур

-Эрүүл мэндийн хувьд цэргийн албанд тэнцэх (Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол)

-шивээсгүй;

-бие эрхтний зөв хөгжилтэй, биеийн 20х05мм-ээс том сорвигүй байх;

-биеийн өндөр, жин

-мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх;

2020.06.22-

2020.06.26

08.00’-17.00

Их сургуулийн Эрүүл мэндийн төв

2

Эрүүл мэндийн үзлэг

Эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг (ТТАХНЭ-ийн эмчийн нарийн үзлэг, шинжилгээ өгсөн байх)

2020.06.27-

2020.06.28

08.00’-17.00

Их сургуулийн байрлалд

3

Бие бялдрын шалгалт

Хүч, тэсвэр, уян хатан, хурд, авхаалж самбаа гэсэн 5 чанар тус бүрээр зохих шалгуур хангасан байх;

2020.06.29-

2020.07.01

08.00’-17.00

 

Их сургуулийн байрлалд

 

4

 

Сэтгэл

зүйн сорил,

ярилцлага

“Эрх зүй” хөтөлбөрт элсэгч

Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэн бодох чадвар, мэргэжлийн сонголт хийж буй сэтгэл зүйн хандлагын түвшин;

2020.06.29-

09.00’-17.00

Их сургуулийн байрлалд

“Эрх зүй”-ээс бусад хөтөлбөрт  элсэгч

2020.07.02-

2020.07.03                 09.00’-17.00

5

Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалт

Цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад тэнцэж тангараг өргөсөн байх;

2020.07.16-2020.08.25

Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төв

Тав.Элсэлтийн зохион байгуулалт

5.1. Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ элсүүлэх хөтөлбөрүүдээс зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож, мэдээллээ үнэн зөв оруулж баталгаажуулна.

5.2.  Цахим бүртгэлд бүртгүүлэх иргэн урьд өмнө ял шийтгэгдэж байсан болон Зөрчлийн тухай хуульд заасан танхайрсан, хүний эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан ноцтой зөрчил үйлдсэн болон захиргааны зөрчлийг удаа дараа давтан үйлдсэн бол бүртгэлээс хасна.

5.3. Захиалагч агентлаг, байгууллагын албан хаагч хүсэлтээ харьяалах байгууллагаараа уламжлуулан ирүүлнэ. Харьяалах байгууллагын хүний нөөц, сургалтын асуудал эрхэлсэн нэгжээс суралцуулах зөвшөөрөл өгөөгүй алба хаагчийг бүртгэхгүй.

5.4. Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэдийг хөтөлбөр тус бүрээр элсэлтийн ерөнхий шалгалтын суурь болон хавсарга шалгалтуудын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж, хяналтын тоог 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны иргэдэд нэмэлт шалгалт, судалгаанд хамрагдах эрх олгоно. (Жишээлбэл, хяналтын тоо 100 байх тохиолдолд элсэгчдийн жагсаалтын эхний 130-д багтсан иргэн нэмэлт шалгалтад орно.)

5.5. Нэмэлт шалгалтад хамрагдах эрх үүссэн элсэгчийн нэрсийн жагсаалтыг Их сургуулийн цахим хуудсанд нийтлэх болон бүртгүүлсэн цахим хаяг, гар утсаар элсэхийг хүсэгчид мэдэгдэнэ. 

5.6. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан боловч чансааны оноо хүрээгүй элсэгчийг нэмэлт шалгалтад орох элсэгчийн жагсаалтаас  хасна.

5.7. Нэмэлт шалгалтад орох эрх үүссэн элсэгчид шалгалтын хуудас олгоно. Шалгалтын хуудсыг улсын хэмжээнд зөвхөн Их сургуулийн байрлалд олгох бөгөөд аймаг, орон нутагт олгохгүй.

5.8. Шалгалтын хуудсыг дараах баримт бичгийг бүрдүүлж биечлэн ирсэн элсэгчид олгоно:

5.8.1. иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа;

5.8.2. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

5.8.3. дээд боловсролтой иргэний хувьд бакалаврын диплом, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.8.4.элсэлтийн ерөнхий шалгалтын батламж;

5.8.5.цээж зураг - 3х4 хэмжээтэй 4 хувь;

5.9. Эрх зүйн хөтөлбөрт элсэгч 5.8-д заасан баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлсэн бол сэтгэл зүйн сорил, ярилцлагад оруулна.        

5.10. Эрүүл мэнд, бие бялдрын нэмэлт шалгалтад тэнцсэн элсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын чансааны оноогоор буурах эрэмбээр жагсаан, хяналтын тоонд багтсан иргэдийг Их сургуулийн элсэлтийн мэдээллийн самбар болон цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

Зургаа. Хөнгөлөлт үзүүлэх нөхцөл

6.1. Төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэж байгаад нас барсан, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан алба хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг элсэн суралцахад дэмжлэг үзүүлж болно.

6.2.  Их сургуульд үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчийн хүүхдийг элсүүлэхдээ гэр бүлийн хамаарлыг тогтоосон нотлох баримтыг шалгалтын комисст ирүүлнэ. Урьд нь 4 жилийн дотор дэмжлэг авсан алба хаагчийн хүсэлтийг хүлээн авахгүй. (ГБХТТХ-ийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг ойлгоно)

6.3. Эрх зүйн хөтөлбөрт элсэгч суурь хичээлд 800 оноотой бол сургалтын төлбөрөөс 1 жил чөлөөлнө.

6.4. ДХИС-ын харъяа Ахлах сургуулийг төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, нэмэлт шалгалтын шалгуурыг хангасан элсэгчийг нийт онооны жагсаалтын эхэнд оруулж эрэмбэлнэ.

6.5. Олон улсын болон Улсын чанартай спортын уралдаан тэмцээнд эхний гурван байранд шалгарсан, Спортын мастер болон түүнээс дээш спортын зэрэгтэй иргэнийг бие бялдарын шалгалтаас чөлөөлж, дараагийн шалгалтад орох эрхийг олгоно.

Долоо. Нэмэлт шалгалт зохион байгуулах

7.1. “Эрүүл мэндийн үзлэг”-ийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг зохион байгуулна.

7.2. Эрүүл мэндийн үзлэгт  тэнцсэн элсэгчийг бие бялдрын нэмэлт шалгалтад хамруулна. Бие бялдрын шалгалтыг дараах шалгуураар үнэлнэ:

д/д

Үнэлгээ

Хүч

Тэсвэр

Хурд

Авхаалж самбаа

Уян хатан

Савлуурт суниах

Гэдэсний таталт

1000м

100м

I Цогцолбор

Урагш бөхийх

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

Эр

Эм

  1.  

100

24

61

3.00

4.10

12.5

14.5

125

90

65

60

  1.  

99

 

 

3.02

4.12

 

14.6

 

 

 

 

  1.  

98

23

60

3.04

4.14

12.6

14.7

124

89

64

59

  1.  

97

 

 

3.06

4.16

 

14.8

 

 

 

 

  1.  

96

22

59

3.08

4.18

12.7

14.9

123

88

63

58

  1.  

95

 

 

3.10

4.20

 

15.0

 

 

 

 

  1.  

94

 

58

3.12

4.22

12.8

15.1

122

87

62

57

  1.  

93

21

 

3.14

4.24

 

15.2

 

 

 

 

  1.  

92

 

57

3.15

4.26

12.9

15.3

121

86

61

56

  1.  

91

 

 

3.18

4.28

 

15.4

 

 

 

 

  1.  

90

20

56

3.20

4.30

13.0

15.5

120

85

60

55

  1.  

89

 

 

3.22

4.33

 

15.6

 

 

 

 

  1.  

88

 

 

3.24

4.36

13.1

15.7

119

84

59

54

  1.  

87

 

55

3.26

4.39

 

15.8

 

 

 

 

  1.  

86

19

 

3.28

4.42

13.2

15.9

118

83

58

53

  1.  

85

 

 

3.30

4.45

 

16.0

 

 

 

 

  1.  

84

 

54

3.32

4.48

13.3

16.1

117

82

57

52

  1.  

83

18

 

3.34

4.51

 

16.2

 

 

 

 

  1.  

82

 

53

3.36

4.54

13.4

16.3

116

81

56

51

  1.  

81

 

 

3.38

4.57

 

16.4

 

 

 

 

  1.  

80

17

52

3.40

5.00

13.5

16.5

115

80

55

50

  1.  

79

 

 

3.42

5.03

 

16.6

 

 

 

 

  1.  

78

 

 

3.44

5.06

13.6

16.7

114

79

54

49

  1.  

77

 

51

3.46

5.09

 

16.8

 

 

 

 

  1.  

76

16

 

3.48

5.12

13.7

16.9

113

78

53

48

  1.  

75

 

 

3.50

5.15

 

17.0

 

 

 

 

  1.  

74

 

50

3.52

5.18

13.8

17.1

112

77

52

47

  1.  

73

15

 

3.54

5.21

 

17.2

 

 

 

 

  1.  

72

 

49

3.56

5.24

13.9

17.3

111

76

51

46

  1.  

71

 

 

3.58

5.27

 

17.4

 

 

 

 

  1.  

70

14

48

4.00

5.30

14.0

17.5

110

75

50

45

  1.  

69

 

 

4.02

5.33

 

17.6

 

 

 

 

  1.  

68

 

 

4.04

5.36

14.1

17.7

109

74

49

44

  1.  

67

 

47

4.06

5.39

 

17.8

 

 

 

 

  1.  

66

 

 

4.08

5.42

14.2

17.9

108

73

48

43

  1.  

65

13

 

4.10

5.45

 

18.0

 

 

 

 

  1.  

64

 

46

4.12

5.48

14.3

18.1

107

72

47

42

  1.  

63

 

 

4.14

5.51

 

18.2

 

 

 

 

  1.  

62

 

45

4.16

5.54

14.4

18.3

106

71

46

41

  1.  

61

 

 

4.18

5.57

 

18.4

 

 

 

 

  1.  

60

12

44

4.20

6.00

14.5

18.5

105

70

45

40

7.3. Бие бялдрын шалгалтын 5 чанарын авбал зохих 100 онооноос чанар тус бүрт 10 буюу түүнээс дээш, нийлбэр дүнгээр 50 буюу түүнээс дээш оноо, “Хилийн алба-тусгай бэлтгэл”  хөтөлбөрт элсэгч бие бялдрын нэмэлт шалгалтын шалгуур үзүүлэлтийн 5 чанар тус бүрт 15 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ. Бие бялдрын шалгалтад тэнцээгүй элсэгчийг бүртгэлээс хасаж, дараагийн нэмэлт шалгалтад оруулахгүй.

7.4. Бие бялдрын шалгалт оноо,  Сэтгэл зүйн сорил, ярилцлагын дүгнэлт нь элсэгчийн чансааны эрэмбэд нөлөөлөхгүй.

Найм. Цэргийн хэргийн бэлтгэл

8.1. Нэмэлт шалгалт 1-т тэнцсэн элсэгчийг нэмэлт шалгалт 2-т буюу цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамруулна.

8.2. Цэргийн хэргийн бэлтгэл сургалтыг Их сургуулийн Сургалт, дадлагын төвд 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор багтаан 4-өөс доошгүй долоо хоногийн хугацаатай зохион байгуулна.

8.3. Цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдах элсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлэн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагт Их сургуулийн байрлалд биеэр ирж бүртгүүлнэ:

8.3.1. иргэний үнэмлэх;

8.3.2. эрүүл мэндийн даатгалын дэвтэр /2020 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны даатгалыг бүрэн төлсөн байх/;

8.3.3. гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт;

                             Ес. Захиалагч агентлаг, байгууллагын алба хаагчдын элсэлтийн

шалгалтын зохион байгуулалт

9.1. Захиалагч агентлаг, байгууллагаас суралцахыг дэмжсэн бакалаврын хөтөлбөрийн 3 жилийн эчнээ сургалтад элсэгч дээд боловсролтой алба хаагчдын элсэлтийн шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 04-өөс 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд цахим, зайны хэлбэрээр зохион байгуулна.

9.2.  Эчнээ 3 жилийн сургалтад элсэгч алба хаагчдыг элсэлтийн шалгалт болох эрх зүйн болон гадаад хэлний шалгалтын нийлбэр оноогоор буурах эрэмбээр жагсааж, хөтөлбөр тус бүрээр элсүүлэх хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

9.3. Хилийн албаны сургуульд элсэх гэрээт цэргийн болон ахлагч бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт, эрүүл мэндийн үзлэгийг Хил хамгаалах ерөнхий газар зохион байгуулна. Бусад алба хаагчдаас нэмэлт  шалгалт авахгүй.

Арав. Элсүүлэх шийдвэр гаргах

10.1. Комиссын хуралдаанаар элсэлтийн шалгалтын дүнг хэлэлцэн, шалгуур хангаж, шалгалтад тэнцсэн элсэгчийг сонгосон хөтөлбөрт элсүүлэн суралцуулах саналыг Их сургуулийн захиралд танилцуулна.

10.2. Бакалаврын хөтөлбөрт элсүүлэн суралцуулах тухай Комиссын саналыг үндэслэн Их сургуулийн захирал тушаал гаргана.

10.3. Гурав жил болон 1,5 жилийн эчнээ ангид элсүүлэн суралцуулах тухай тушаалыг 2020 оны 05 дугаар сарын 20-ны, 5 жилийн эчнээ ангид элсүүлэх тушаалыг  2020 оны 07 дугаар сарын 20-ны, иргэдийг элсүүлэн суралцуулах тухай тушаалыг 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор гаргаж, захиалагч агентлаг, байгууллагад мэдэгдэнэ.

10.4. Цэргийн хэргийн анхан шатны сургалтад хамрагдаагүй, сургалтаас буцсан бол элсүүлэхгүй.

Арван нэг. Элсэлтийн шалгалтын комиссын эрх, үүрэг

11.1. Элсэлтийн шалгалтыг Элсэлтийн шалгалтын комисс /цаашид “Комисс” гэх/ зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнийг захиалагч агентлаг, байгууллагын төлөөллийг оролцуулан Их сургуулийн захирлын тушаалаар батална.

11.2. Комисс болон комиссын дарга Их сургуулийн захирлын 2014 оны Б/286 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “ДХИС-ийн элсэлтийн шалгалт зохион байгуулах нийтлэг журам”-д заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Арван хоёр. Элсэлтийн шалгалтын зардал

12.1. Элсэгч дор дурдсан зардлыг хариуцна:

12.1.1. эрүүл мэндийн үзлэгийн төлбөр;

12.1.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх сорилын хураамж;

12.1.3. гэнэтийн ослын даатгалын төлбөр;

12.1.4. цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал;

12.1.5. гадаад хэлний хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлбөр.

12.2. Цэргийн хэргийн бэлтгэл сургалтад суралцахтай холбогдон гарах  хувцас, хэрэгслийн зардлыг элсэгч хариуцан төлнө. Сургалтын явцад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтыг орхисон, сахилгын зөрчил гаргасан, сургалтын төвийн даргын зөвшөөрөлгүй байрлалыг орхин явсан болон өөрийн хүсэлтээр сургалтыг орхиж буй элсэгчийг бүртгэлээс хасах ба элсүүлэн суралцуулахгүй. Энэ тохиолдолд бэлтгэл, сургалтын явцад гарсан зардал болон их сургуулиас тавьж олгосон хувцас хэрэглэл, хоол хүнсний зардлыг элсэгч төлөх үүрэгтэй.

Арван гурав. Өргөдөл гомдол шийдвэрлэх

13.1. Элсэлтийн шалгалтын үйл явц, комиссын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлоо шалгалтын комисст хандан гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

13.2. Элсэлтийн шалгалттай холбоотой өргөдлийг 07 дугаар сарын 20-ыг хүртэл, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалттай холбоотой өргөдлийг 09 дүгээр сарын 01-ийг хүртэл хүлээн авна.

13.3. Өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна;

13.4. Өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт сэлтийг шаардан авч болно.

13.5. Дор дурдсан тохиолдолд өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй, буцаана:

            13.5.1.өргөдөл, гомдол нь овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, утасны дугаар, гарын үсгээ зураагүй бол;

            13.5.2. өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй;

            13.5.3. өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

13.6. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгээр зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ. Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ.

13.7. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг Их сургуулийн захирал 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Арван дөрөв. Сургалтын төлбөр, төлөх зарчим

14.1. Эрх зүйгээс бусад хөтөлбөрт тэнцсэн элсэгч нь Дээд боловсролын тухай хуулийн 40.4.5-д заасны дагуу үнэ төлбөргүй суралцана.   

14.2. “Эрх зүй”-н хөтөлбөрт тэнцсэн элсэгч төлбөртэй суралцах бөгөөд сургалтын төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүтнээр төлнө.

14.3. “Цагдаагийн ажил-эрх зүй”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй” хөтөлбөрт элсэгч гадаад хэлний сургалтын төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны дотор бүтнээр төлнө.

14.4. Гадаад хэлний хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүтнээр төлсөн байна.

14.5. Элсэгч нь зохих шаардлага хангасан бол төрийн болон бусад байгууллагаас олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээлд хамрагдах боломжтой. 

Арван тав. Бусад зүйл

15.1. Энэ журамд заагаагүй төлбөр, хураамж, хандив авахыг хориглоно.

 ИХ СУРГУУЛИЙН 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН

 ЖИЛД ЭЛСЭЛТ АВАХ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР, ЭЛСЭЛТИЙН

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БОСГО ОНОО, ХЯНАЛТЫН ТОО

д/д

Хөтөлбөрийн нэр, индекс

Мэргэшүүлэх чиглэл

Элсүүлэх хяналтын тоо

Хүйс

Элсэлтийн шалгалтын нэр, босго оноо

Тайлбар

Суурь

Хавсарга

 

Өдрийн сургалт

Цагдаагийн сургууль

1

Цагдаагийн ажил-эрх зүй D103201

4 жил

150

150

/эр/

Нийгмийн тухай мэдлэг -480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

2

2 жил

120

120

/эр/

Дээд боловсролтой иргэн, алба хаагчийн голч оноо 2.4-өөс дээш

-

Өмнөх бакалаврын боловсрол эзэмшсэн мэргэжил:

0311-Эдийн засаг

0313-Сэтгэл судлал

0411-Нягтлан бодох бүртгэл

0412-Санхүү, банк, даатгал

05-Байгалийн ШУ, математик, статистик

06-Мэдээлэл харилцаа холбооны технологи

07-Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч

08-ХАА, мал эмнэл зүй

091-Эрүүл мэнд

1031-Цэрэг, батлан хамгаалах

3

Мөрдөх алба-эрх зүй D103203

 

4 жил

30

30

/эр/

Нийгмийн тухай мэдлэг-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

4

Аюулгүй байдал

D103801

 

Дотоодын цэрэг

20

20

/эр/

Нийгмийн тухай мэдлэг-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

Шинжлэн магадлахуйн институт

5

Шүүхийн шинжилгээ-эрх зүй D103204

 

-

15

15

/эр/

Математик-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

 

Хилийн албаны сургууль

6

Хилийн алба-эрх зүй

D103802

-

12 /иргэн/

8 /алба хаагч/

                    20

/эр/

 

Нийгмийн тухай мэдлэг -480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

7

Тусгай бэлтгэл

9 /иргэн/

6 /алба хаагч/

15

/эр/

8

Шалган нэвтрүүлэх алба-эрх зүй D103803

-

12 /иргэн/

8 /алба хаагч/

20

/эр/

 

Нийгмийн тухай мэдлэг-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

9

 Сэтгэл судлал D031301

-

9 /иргэн/

6 /алба хаагч/

15

/эр/

Нийгмийн тухай мэдлэг-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

10

Эдийн засаг D031101

Эдийн засаг ар тал

9 /иргэн/

6 /алба хаагч/

15

/эр/

Математик-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль

11

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй

D103202

-

25

25

/эр/

Нийгмийн тухай мэдлэг-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

Онцгой байдлын сургууль

12

Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба D103205

-

60

50 /эр/

10 /эм/

Математик-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

Эрх зүй, нийгмийн ухааны сургууль

13

Эрх зүй D041201

-

60

 

Хүйс хамаарахгүй

Нийгмийн тухай мэдлэг -480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль 1 нь -480

 

Эчнээ сургалт

д/д

Хөтөлбөрийн нэр, индекс

Хугацаа

Хүйс

Суурь шалгалт, оноо

Хавсарга шалгалт, оноо

эр

1

Цагдаагийн ажил-эрх зүй D103201

3 жил

60

Эрх зүйн мэдлэг 60%

Гадаад хэл 40%

5 жил

30

Нийгмийн тухай мэдлэг -480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль            1 нь -480

2

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-эрх зүй D103202

5 жил

15

Нийгмийн тухай мэдлэг-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль            1 нь -480

3

Хилийн алба-эрх зүй

D103802

5 жил

25

Нийгмийн тухай мэдлэг-480

Элсэлтийн ерөнхий шалгалтын аль               1 нь -480

4

Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба D103205

1,5 жил

25

Дипломын боловсролтой

 

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
33
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
284
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
33
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
284
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
85
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
60
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
374
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
43
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
92
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
37
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос