en

ХОТЫН АМГАЛАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ АМРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БУЙ АЛБА ХААГЧДЫН НЭГ ӨДӨР

2019-12-23 18:12:00
2970

Тас хар пальтоны доогуур цагаан ботинк гялалзуулсан,   зангиатай   залууг маяк  анивчсан алаг машинаас хоёр цагдаа сугадаж буулгав. Арслан, барс шиг   аашлах  өндөр бахим залууд  алба хаагчид шаардлага тавих ч үл тооно. Зүүн нүд нь хавдаж, хөхөрсөн залуутай хоёр цагдаа  хэсэг чаргууцалдсаны эцэст сая нэг юм эрүүлжүүлэх  байрны үүдээр чирч оруулав. Араас нь ч алба хаагчид хэд хэдэн залуусыг чирч гулдарсаар эвгүй үнэр ханхалсан таслагаа руу чирж оруулна лээ. 

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс  энэ удаагийн “Танайд өнжье”  буланг бэлтгэлээ.  Оройн  22:00 цагийн алдад хэлтсийн эрүүлжүүлэх байр  “ганган хээнцэр”  залуусын хөлд дарагджээ. Энэ өдрийн ээлжинд ажиллаж буй эрүүлжүүлэх байрны хоёр цагдаа,  эмчийн хамтаар борви бохисхых завгүй ажиллана. Согтуу хөлчүү хүмүүсийн арга  эвийг олж хорино камерт хийнэ гэдэг амаргүй ажил бололтой. Энд нэг нь ус нэхэж байхад нөгөө камерт нь хоёр нөхөр барьцалдаж байх жишээний. Хөлчүүрхсэн хүмүүсийн тайлбарласнаас бол эдэн дунд  буруутан  нэг ч үгүй. Нүд улаанаараа эргэлдсэн согтуучууд хаа сайгүй чих дүжиртэл  хашхирна.

Шинэ жилийн баяраа  тэмдэглэсэн залуус олон нийтийн гудамж талбайд зодолдсон хэрэгтэйгээр энд морилоод буй нь энэ ажээ. Том жаазтай “Оны тэргүүний залуу” гэсэн баярын бичиг сугавчилж үсээ толийтол самнасан намхан бор хүү  алба хаагчидруу баруун зүүн гараараа ээлжилж салаавч үзүүлнэ. Бүр цагдаа нарын нэгнийх нь бөөрлүү нудраад авах омголон  хүүг  алба хаагчид  сая нэг учрыг нь олж дарж авлаа.  Төд удалгүй 50 очим насны эмэгтэй эрүүлжүүлэх байрны алба хаагчдын цонхыг тогшсоор  орж ирсэн нь өнөөх шилдэг ажилтан залуугийн ээж нь ажээ. Хүүгээ гаргаж авахаар  янз бүрээр үзсэн ч   арга мухардсан эмэгтэй хүлээлтийн танхимруу алхав. Энд хүүгээ хүлээж  өглөө болтол суух юм гэсэн.

Нэг ч цогцосгүйгээр  өгөөлөг угтана

Нийслэлийн  хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн иргэдийн   амар амгаланг сахиулахаар  энэ шөнө 54 алба  хаагч таван машинтайгаар ажиллаж байлаа. Шинэ жилийн баярын үеэр нөхцөл байдал хүндэрсэн  учраас нэмэлтээр хоёр машиныг гаргажээ. Энэ шөнө ерөнхий эргүүлээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргал ажиллаж  байна. Алба хаагчидтайгаа  адилхан үүрэг гүйцэтгэх  завсраа арга тушлагаасаа хуваалцаж үлгэрлэх  энэ эрхэм  цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаж байгаа гэсэн.

“Баянзүрх дүүрэгт хөл хөдөлгөөн их. Нарантуул захад л өдөрт 21 аймгийн 100 орчим мянган иргэд орж гарна. Энэ их хөдөлгөөнийг дагаад хэрэг зөрчил   их гарна. Шөнө оройн цагаар бол архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тухай  дуудлага тасрахгүй. Хоногт 300-350 дуудлага бүртгэгддэг юм. Дуудлага өгсөн иргэн бүртэй  эргэн холбогдож алба хаагчид хэргийн газарт хэрхэн ажилласан талаар мэдээлэл авдаг. үүгээрээ иргэдийн сэтгэл ханам болоод алба хаагчдынхаа ажлын гүйцэтгэлийг шалгаж  явдаг”  гэсэн юм.   Энэ бүхийн хөөрөлдөж байх зуур оройн хурал хийх цаг иржээ. 50 орчим алба хаагчид шуурхай хуралдлаа. Ерөнхий эргүүл дэд хурандаа Б.Ариунжаргал  өглөөг хүний цогцостой угтахгүй байхыг алба хаагчиддаа анхааруулаад, үүрэг чиглэл өгөөд хурал өнөрлөв.

Үдшийн 00:00 цагийн алдад Нарантуул захын хойно Цагаанхуарангийн ойролцоох баранд “Хүн хутгалууллаа”  гэх дуудлага иржээ. 

Ерөнхий эргүүл хоёр цагдаагийн хамт хормын зуурт л дуудлага   өгсөн газарт хүрч очход ойролцоо явсан эргүүл нь ирчихсэн,  хэргийн газрын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Хамгаалалтад аваад буй баарлуу ороход архины эхүүн үнэр ханхийнэ. Хагарсан шилэн аяг хаа сайгүй харагдана. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 40 орчим настай эрэгтэйгийн цамц цусан будагджээ. Цагдаа нарыг орж ирмэгц зөөгч нарлуу дайрч давшлах аж. Цагдаа нар хэргийн газарт ажиллахад ямартай ч ирсэн   дуудлага   шиг хутга шөвөгтөө тулсан хүний  амь нас насанд халтай   асуудал болоогүй бололтой.

Үйлчилгээний байгууллага хэт согтолттой хүнд үйлчлэлгээ үзүүлэхээс  татгалзсанаар   маргаан үүсч зодоон гарсныг цагдаа нар камерийн бичлэгээс хараад мэдэв. Хэт согтуурсан  иргэнийг эрүүлжүүлэхээр, харин үйлчлэгчээ цус нөжтөй нь хутгадтал   зодсон баарны зөөгчийг байцаахаар Баянзүрхийн нэгдүгээр тасаг руу авч явлаа. Үймээн үүсгэсэн иргэдэд хариуцлагын арга хэмжээ тооцох гэнэ.

Дуудлага мэдээллийг харж байгаад ухаанаа алдталаа согтож гудамжинд хэвтэж буй  иргэд рүү хамгийн түрүүнд цагдаа нар очиж эрүүлжүүлэх байрлуу зөөх арга хэмжээ авдаг юм байна. Учир нь осгож амиа алдах эрсдэл өндөр байдаг аж. Хоёр өдрийн өмнө л гэхэд Нарантуул захын ойролцоо 40 гаруй насны эмэгтэй осгосон байдалтай нас барсан хэрэг бүртгэгдсэн байна.  Гол төлөв оршин суух тодорхой хаяггүй, тэнэмэл иргэд осгох эрсдэлтэй байдаг гэнэ. Ийм иргэд сүрьеэ гэх мэт өвчтэй байдаг учраас албадан эмчилгээнд явуулах боломжтгүй байпаг юм байна. Тэднийг осгож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсээс төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг юм байна.  

Цаг явах тусам эрүүлжүүлэхэд ирэх сотгуу иргэдийн тоо нэмэгдэж байлаа. Гол төлөв гудамж талбайд зодолдсон, биеэ хянах чадваргүй болсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд энд ирдэг юм байна.

“Зодоон хийсэн л бол хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг  гэмт хэрэг гэж үздэг болсон. Хохирогч гомдолгүй гэж мэдүүлсэн ч таны хэрэг шүүхээр заавал орно. Өмнө нь  талууд эвлэрсэн тохиолдолд зүгээр явуулдаг байсан бол одоо тийм биш болсон. Үүнийг залуус мэдэхгүй их алдаж байна” гэж эргүүлд гарч буй цагдаа  хэлсэн юм. Олон ниитйн газар зодолдсон тохиолдолд 450-иас сая гурван зуу хүртэлх мянган төгрөгөөр торгох, нэг сараас жил хүртэлх хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулах хуулийн заалттай байдаг юм байна. Энэ төрлийн гэмт хэрэг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст бүртгэгдэж буй хэргийн 25 орчим хувийг эзэлдэг байна. Залуучууд нэг хормын уурмыг тэвчилгүй гарагсан үйлдэлдээ шүүхийн хаалга татах эрсдэлэтй байдаг ажээ. Иргэд авто машины зогсоол булаацалдаж маргалдаад л зодоон үүсдэг байна.

Хүүхдийн хажууд архи уух нь хүчирхийлэл

Шөнийн 02:00 цагийн алдад “Хорго”  хотхонд залуучууд архидан сотуураад унтууахгүй байна гэх дуудлага ирэв. Хүлээж авсан даруйд хаягийн дагуу очиж шалгахад 30 эргэм насны эмэгтэй гурван залуугийн хамт  наргиж ухаан алдталаа согтжээ.  Ухаангүй хашхирах согтуу  эмэгтэйн хажууд цэцэрлэгийн насын жаахан хүүхэд   айдастай суух. Энэ зуур согтуурсан эмэгтэйн ээж нь орж ирлээ.  “Охин маань архины хамааралтай болоод удаж байна. Хэд хэдэн удаа дуудлага өгч эрүүлжүүлж байсан.  Би бол дийлэхээ больсон. Уухаараа л амиа хорлно гэж цонхруу дайрах юм. Сая цонхноос үсрэхийг завдахад арай л гэж авч үлдсэн.  Яах учраа мэдэхгүй юм” гэж   хэлэхэд нь нүдэнд нь ус цийлэгнэх. Алба хаагчидтай зөвшилцсөний эцэст охиноо архины албадан эмчилгээнд явуулахаар болоод тарсан. Эмэгтэйг Төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх рүү хүргэв. Тус байрны эрүүлжүүлэх ч ачаалалтай байгаа талаар цагдаа нар хэлж байлаа.  Дуудлагад ажилласан цагдаа  бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурах нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг онцолсон. Удаа дараа архидан согтуурч хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйг архин албадан эмчилгээнд хамруулахаар болсон юм. Энэ онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 650 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилгаанд хамруулжээ. Үүнтэй холбогдуулан гэр бүлйн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл үлэмж хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.

Сансар, Халдвартын орчимын бар, шөнийн цэнгээний газруудаас  эргүүлийн цагдаа нар анхаарлаа салгадаггүй юм байна. Шөнийн 04:00 цаг хзртэл ажилладаг барнаас согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд гэмт халдалагад өртөх магадлал өндөр байдаг гэсэн.

“Өвлийн цагт бол цэнгээний газруудыг 04:00 цагт хүртэл ажиллуулах шаардлаггүй гэж үздэг юм. Шөнө дөл болтол уусан хүн өөрийгөө хянах чадваргүй болдог. Ингээд л осгож амь насаа алдах эрсдэлтэй тулгардаг. Аялал жуулчлалын улирал зуны дэлгэр цагт бол хувиараа өөрчлөөд ажиллаж болно” гэж дэд хурандаа Б.Ариунжаргал хэлсэн юм. Хэт согтолттой иргэд төлбар тооцоон дээрээ маргаж асуудал үссч улмаар цагдаагийн байгууллагад ханддаг байна. Энэ нь ачаалалтай ажиллаж байгаа алба хаагчдад чирэгдэл учруулдаг талаар эргүүлийн цагдаа нар хэлж байлаа. 

БЗД-гийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс аравдугаар сард архи согтууруулах унлаагаар үйлчилдэг  94 байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар мэдэгдэл өгчээ. Зөрчил гаргасан 82 байгууллагад 75 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Шөнийн цэнгээний газрууд ч цагийн хувиарн дагуу ажиллаж хэт согтолттой иргэнд согтууруулах ундаагаар үйлчлэхээс татгалздаг жишиг тогтоод байгаа юм байна.

Баянзүрх дүүрэгт нийтийн байр олон байдаг нь өндөр ачаалалтай ажиллах нэг шалтгаан болдог юм гэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, дээрмийн хэргүүдийн зонхилох дуудлага нийтийн байрнаас ирдэг талаар алба хаагчид хэлсэн.

Шөнийн 03:00 цагийн алдад эрүүлжүүлэх байраар ороход нөхцөл байдал хурцаджээ. Хот амарч байдаг цагт эрүүлжүүлэх байрны амьдрал ид ачаалалтай, амьдрал өрнөж байдаг юм байна.  Шинэ жилээ  тэмдэглэж  хөлчүүрхсэн хэд хэдэн залуус нэмэгдэж ирсэн бол гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан ахмадууд ч энд ирсэн харагдана.  Хэт их согтолттойн улмаас  гудамжинд хэвтэж байсан 5-6 иргэнийг осгож амь насаа алдахаас сэргийлж эрүүлжүүлэх байранд авчиржээ. Олон нийтийн амгалан  тайван байдлыг алдагдуулж эрхээ хязгаарлуулсан иргэдийн эрүүл мэндийг шалгаж халаасан дахь эд зүйлсийг нь хурааж, гутлын үдээсийг нь аваад камерт оруулдаг аж. Ухаанаа алдтал согтсон иргэдийн халаасандах эд зүйлсийг хурааж, гутлын үдээсгийг авна гэдэг амаргүй ажил ажээ.

“Архи амссан хүн бүрийг бид ийш нь авчирдаггүй. Согтолтын зэргийг нь шалгаад өөрийгөө аваад явах чадвартай бол тавиад явуулчихдаг юм. Их согтолттой байвал аюулгүй байдлыг нь хангаж эрүүлжүүлэхээс өөр арга байхгүй” гэж эрүүлжүүлэх байранд ажилаж буй цагдаагийн алба хаагч   хэлсэн юм.

Үүрийн 04:00 цагийн алдад л сая нэг юм юм эрүүлжүүлэх байранд чөлөө орж байна. Амсхийх зав гарсан алба хаагчид аяга хоолоо идчихээд эрүүлжүүлэгдэж буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахаар камерлуу явлаа. Согтуучууд  хашхиралдсаар л. Гадаа үүр цайж байна. Хот амгалан хоножээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид ачаалалтай ч амжилттай үүргээ гүйцэтгэсэн байна. Тэд жаахан амраад л оройн ээлжид гарна. Ахиад л согтуу иргэд сугадуулсаар орж ирнэ.

О.ДАШНЯМ

Эх сурвалж: Өдрийн сонин

ШИНЭ МЭДЭЭ
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
47
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
39
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд халаасны хулгайн 10 гэмт хэрэг бүртгэгдлээ
Хоногийн хугацаанд халаасны хулгайн 10 гэмт хэрэг бүртгэгдлээ
253
253
2026/08/12
Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2026/08/12
Манай улсад жилд дунджаар 97 хүн зөвхөн усны ослоор нас бардаг
Манай улсад жилд дунджаар 97 хүн зөвхөн усны ослоор нас бардаг
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2026/07/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
253
253
2026/08/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
47
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
39
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
37
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
0
42
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
35
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
35
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
0
36
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
0
34
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
0
42
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
0
40
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос