• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

2019-11-22
Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Сайханзориг нарыг хүлээн авч уулзах, үдэн гаргах хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр /2019.11.22/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Цагдаагийн дэд хурандаа Ш.Тунгалаг, цагдаагийн хошууч Ц.Сайханзориг нар нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх юм.