• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт эхэллээ

2019-10-28
“Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа”  сэдэвт сургалт эхэллээ

Цагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр /2019.10.28/ Мөрдөн байцаах албаны хурлын тэнхимд эхэллээ.

Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрхэмээ, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан бүс нутгийн аюулгүй байдлын дэд атташе Жефри Коплинс, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан бүс нутгийн аюулгүй байдлын ахлах ажилтан П.Даваажаргал нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс, нутаг, дэвсгэр хариуцсан газар, хэлтсийн алба хаагчид хамрагдаж байна.