• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Замын цагдаагийн алба хаагчид бусдад амьдрал бэлэглэлээ

2014-06-09
Замын цагдаагийн алба хаагчид бусдад амьдрал бэлэглэлээ

Нийслэлийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт


Өнөөдөр Нийслэлийн замын цагдаагийн газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон цус сэлбэх нэн шаардлагатай иргэдэд цус өгөх донорын өдрийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Дэлхийн цусны донорын өдрийг угтаж Нийслэлийн Замын цагдаагийн газраас энэ сайн дурын хүмүүнлэгийн ажилд 126 замын цагдаагийн ажилтнууд хамрагдаж цусаа хандивлаж, цусны донор болж, бусдад эрүүл амьдралыг бэлэглэж байна.

Замын цагдаагийн газрын өдөр тутмын үйл ажиллагаатай www.trafficpolice.gov.mn цахим сайт болон www.facebook.com/zamiintsagdaa гэсэн цахим хуудсуудаар зочилж танилцах боломжтой.