Монгол улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Ц.Алтанцэцэг: Мөрдөн байцаах алба бол онцгой алба

2019-09-20 19:42:00
2962

 

Мөрдөн байцаах албаны түүхт 73  жилийн ой ёслол төгөлдөр боллоо. Эгэл жирийн прокуророос мөрдөн байцаах хэлтэс, албаны дарга болж,   цагдаагийн байгууллагад олон жил удирдах албан тушаалд алба хашиж, мөрдөн байцаах ажлын хүнд хүчирийг нуруундаа үүрч, дааж, давж гарсан, энэ албаны туршлагатай мөрдөгч, удирдагч хурандаа маань төрийн их хишиг буяныг хүртэж   “Гавьяат хуульч” болсон тэр цаг үед ярилцсанаа хүргэж байна.

Юуны өмнө танд Монгол улсын гавьяат хуульч хэмээх эрхэм цолыг хүртсэнд нийт алба хаагчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ сайхан мэргэжлийг хэрхэн сонгох болсон тухай яриагаар ярилцлагаа эхлэе.

Миний хувьд хүүхэд байхаасаа хуульч болно, цагдаа болно гэж мөрөөдөж яваагүй ээ. Хүүхэд байхдаа хичээл номондоо зүтгэлтэй, нийгмийн идэвхи сайтай, олон сонгуульт ажилтай тийм л охин байсан. Арван жил дараалан онц сурч, 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд, Эрхүү хотын Их сургуулийн хуулийн ангид хуваарь авч элсэн суралцсан юм. Тэр үед Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явагддаг байсан “Бид Артект очно” орос хэлний уралдаанд бидний 5 охин ялагч болж Хар далайд амарч байсан, энэ тэмцээнд бэлтгэж оролцох үеэс орос хэлийг шамдан сурч, сургууль төгсөх үедээ элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан болохоор Их сургуульд хэлний бэлтгэлгүй суралцахаар болж их л баяр хөөртэй явж байсан санагддаг юм. Би Эрхүү хотын Их сургуулийн хуулийн ангид 3 жил суралцаад МУИС-д шилжиж, 1984 онд хуульч мэргэжлээр төгссөн юм.

Анхны томилолтоо авч, ажлын гараагаа эхлэж байсан тухайгаа бидэнд хуучилна уу?

Сургуулиа төгсөөд тухайн үеийн Октябрийн районы  Прокурорын газарт  мөрдөн хяналтын  прокуророор томилогдсон. Энэ район маань одоогийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг нийлсэн, газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоор хотдоо хамгийн томд тооцогддог, мөн эрүүгийн нөхцөл байдал хүнд, ажлын ачаалал ихтэй, гэвч  цагдаагийн 20 гаруй мөрдөн байцаагчийн  шалгаж байгаа бүх хэрэгт 2 прокурор л хяналт тавьдаг байсан тул зай завсаргүй ажиллаж байсан юм.

Хяналтын прокурор бол мэргэжлийн мөрдөн байцаагчдын шалгаж шийдвэрлэсэн хэргийг хянаж, зааж зааварлан, алдаа зөрчлийг  засуулж,  гэмт хэрэгтний үйлдсэн хэргийг тогтоож, зөв зүйлчлэн, оноох ялыг төлөвлөдөг тул өөрийгөө их боловсруулдаг байж дээ.

Районы Цагдан сэргийлэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн  дарга нь дэд хурандаа Б.Цагаанчулуун гэж эмэгтэй байлаа. Энэ хүн олон жил мөрдөн байцаагчаар ажилласан, Чухал хэргийн хэлтсийн мөрдөн байцаагч байсан, ажлын арвин туршлагатай, өндөр шаардлагатай, бас маш сайхан эмэгтэй байсан.

Харин манай районы Ерөнхий прокурор  Н.Буниа гэж үнэхээр бахадмаар мундаг эмэгтэй байсан. Би анх ажилд томилогдоод энэ хоёр сайхан эмэгтэй даргатай таарч, тэдэнтэй хамтарч,  удирдлагад нь ажиллаж байсандаа маш их бахархаж, бэлгэшээж явдаг юм. Энэ хүмүүсээс олон зүйлийг сурч мэдэж, тэд маань ч харамгүй зөвлөж тусалж байсныг одоо ч мартдаггүй.

Та хэдийд Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах албанд томилогдсон юм бэ?

Би сургуулиа төгсөөд л үндсэндээ мөрдөн байцаах ажилтай холбогдсон доо. Хяналтын прокурор байхдаа мөрдөн байцаагч нартайгаа ойр байж, байцаалтанд сууж, процесс ажиллагаанд биечлэн оролцох гэх мэтээр аль ч хэрэг дээр алдаа гаргахгүйн төлөө их хичээж ажилладаг байсан учир ажилдаа ч хурдан дадлагажиж, хорин хэдхэн насандаа Нийслэлийн прокурорын туслах бөгөөд Мөрдөн байцаах хэлтэс, албаны дарга болтлоо дэвшиж, энэ албандаа насаараа амжилттай  ажиллах  эхлэл эндээс тавигдсан гэж бодож явдаг. 1988 оноос Улаанбаатар хотын прокурорын газарт томилогдож, Мөрдөн байцаах газрын Чухал хэргийн хэлтсийн мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн хэргийг хариуцаж хяналт тавих болсон.

Ажлын ачаалал ямар байсан бэ? Тантай хамтарч ажиллаж, зааж сургаж байсан эрхэм хүмүүсээ дурсвал та хэнийг онцлох вэ?

Дүүргийг бодвол шалгаж байгаа хэргийн тоо  харьцангуй цөөн боловч хотын хэмжээнд  гарч байсан хүн амины бүх хэрэг, онц их хэмжээний  хохиролтой өмч ашиглал, бүлэг дээрэм, орон нутагт гарсан ээдрээ төвөгтэй онц ноцтой  хэргүүдийг шалгадаг байсан, мөрдөн байцаагч нар нь ч олон ажил ажилласан  асар их туршлагатай, чадварлаг хүмүүс байсан, хэрэг шалгах ажиллагаа ихээхэн хүндрэлтэй, ихэнх нь олон үйлдэл холбогдогчтой, хугацаа их авдаг, мөрдөн байцаагч, прокурорын  чадал чансааг сорьсон тийм хэргүүдийг шийддэг байлаа.

Хэлтсийн дарга нь Монгол Улсын Гавьяат хуульч, хурандаа  Ё.Бадамдорж. Хүн амины хэргүүдийг Монгол Улсын  Гавьяат хуульч, хожим нь Улсын Мөрдөн Байцаах  Газрын орлогч даргаар  олон жил ажилласан  хурандаа С.Дамдин, хурандаа С.Пүрэвдорж, хошууч Д.Батсүх нарын цөөхөн хүн мөрддөг  байсан. Энэ хэлтэст хожим нь цагдаагийн байгууллагад  олон жил нэр төртэй ажилласан хурандаа  Ц.Амгаланбаяр, Д.Цогтбаяр, Б.Цэндсүрэн, Н.Онгоодой нарын шилдэг мөрдөн байцаагч нар ажиллаж байсан юм. 

Тэр үед алба хаагчдын ажиллах нөхцөл, хууль эрх зүйн орчин ямар байв?

Тэр үед компьютер , камер гэх мэт техник хэрэгсэл байсангүй. Мөрдөн байцаагч нар бичгийн машинтай, бас гараар бичнэ.  Манай Дамдин хурандаа  маш сайхан бичдэг, байцаалтыг гайхамшигтай сайхан явуулж, нотлох баримтыг  маш сайхан бүрдүүлж,  хэргийг тал бүрээс нь ёстой л шахаад шүүс гарахааргүй шалгаж чаддаг “Хүн амины Дамдин” гэгддэг  мөрдөн байцаах албаны  амьд түүх болсон хүн.

Ингэж шалгасан хэргийг уншихад урамтай, алдаа мадаггүй,  шүүхээс ял оногдуулахад  гарцаагүй, шүүх прокуророос  барагтай буцдаггүй,  хэрэгтэн нь хаашаа ч бултаж, бусгаж чаддаггүй, тийм боломжгүй болсон байдагсан. Энд олон хүнд хүчир  ажлын ард гарч, ялын төлөвлөгөө баталсан  ихэнх  хэргээ шүүх дээр яллаж, их ч туршлага  хуримтлуулсан  гэж боддог.

Мөрдөн хяналтын прокуророор  ажилласан 6 жилийн  хугацаанд давхардсан тоогоор  87000  гаруй эрүүгийн хэргийг  уншиж, хэргийн газрын үзлэг, байцаалт, нэгжлэг, туршилт  зэрэг мөрдөн  байцаалтын ажиллагаанд биечлэн  оролцож,  ялын төлөвлөгөө  баталсан хэргийнхээ 360 гаруй шүүх хуралд  улсын яллагчаар  орж, гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнийг  төрийн нэрийн өмнөөс  ялласан байдаг юм.

Мөрдөн байцаах  хэлтсийн даргаар томилогдон ажилласан талаараа  дурсвал...

1990 онд Улаанбаатар хотын Прокурорын газрын Мөрдөн байцаах  хэлтсийн даргаар томилогдон  хэргийг хянах ажил дээр мөрдөж шалгах ажлыг  удирдаж зохион байгуулах ажлыг  давхар хийх болсон юм.  Өөрөөр  хэлбэл,  Мөрдөн байцаах хэлтсийн дарга нь мөрдөн байцаагч  нарынхаа шалгаж шийдвэрлэсэн  хэргийг прокурорын чиг  үүрэгтэйгээр хянаж, ялын төлөвлөгөөг баталдаг  байсан бөгөөд  мөн мөрдөн байцаалтын тодорхой ажиллагааг  гүйцэтгэх тогтоол, шийдвэрийг баталж, прокурор, албаны даргын эрх үүргийн аль алиныг нь хэрэгжүүлж ганцаараа гарын үсэг зурдаг “Онцгой, содон” эрхтэй байсан юм. Харин энэ “онцгой бөгөөд содон” эрхээ хэтрүүлэх, бусдыг хэлмэгдүүлэх, хууль зөрчих явдал гаргаж байсангүй ээ.

Сүүлд хэлтэс маань Мөрдөн байцаах алба болон өргөжиж тус албаны анхны хяналтын прокуророор Л.Оросмаа прокурор томилогдож, ажлын ачаалал маань ч жаахан  хөнгөрч хэргээ мөрдөх ажилд л зүтгэх болсон юм.

Манай хэлтэс  миний даргаар нь ажилласан хугацаанд улсын өмчийг ашиглан  шамшигдуулсан,  албан тушаалын  байдлаа урвуулан  ашигласан, хөдөлмөр  хамгаалал, аюулгүй ажиллагааны журам  зөрчсөн  зэрэг өөрийн харьяаллын 260 гаруй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг.

Тухайн үед онцлог ямар хэргүүд гарч, хэрхэн шийдвэрлэж байсан бэ?

Налайхын  уурхайд осол гарч, 17 хүний  амь нас хохирч, 20 гаруй  хүн бэртэж гэмтсэн хэрэг, улсын нууцыг задруулсан, бусдыг  хүнд гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн Дожоодорж нарын хэрэг, албан тушаалын байдлаа  урвуулан ашиглаж,  өөрийн төрсөн дүүгээ НҮБ-ын зардлаар  зохион байгуулсан удаа дараагийн сургалтад явуулж,  олон сая төгрөгийн өмч хөрөнгийг ашиглаж завшсан  тухайн үеийн Гадаад Явдлын Яамны ажилтан  Ц.Эрдэнэчулуун нарт холбогдох хэрэг зэрэг онц их хэмжээний хохиролтой ээдрээ төвөгтэй  хэргүүдийг шийдвэрлэж,  улс нийгэм,  иргэдэд учирсэн   хохирлыг барагдуулах,  нөхөн төлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс  урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимтэй зохион байгуулж, Прокурорын  байгууллагын Мөрдөн байцаах албаны хүчир  ажлыг эмэгтэй голдуу 20 гаруй мөрдөн байцаагч маань үүртэж түүртэлгүй авч явсанд бахархдаг юм.

Цагдаагийн байгууллагад хэдэн онд, ямар цолтой томилогдож байсан бэ?

1992 оны 7 дугаар сард  Засгийн газрын тогтоол гарч, Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Цагдаа, Прокурор, Тагнуулын байгууллагын Мөрдөн  байцаах албадыг нэгтгэн  Улсын Мөрдөн Байцаах  Газар байгуулагдсан. Энэ үед би тус газрын Найрамдлын районы  Мөрдөн байцаах тасгийн даргаар  томилогдож Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг болтол нь тасралтгүй 13 жил ажилласан даа.

Ажлын хувьд шинэ байгаагүй ээ, харин анх удаа  цэргийн  хүн болж, ахлах дэслэгч цолоор шагнагдаж, хувцас форм өмсөж байсан юм.  Тэр үед “Налайя гэвэл  Найрамдалд оч,  амрая гэвэл Ажилчинд оч” гэдэг байсан.  Хэрэг төвөг бага гардаг  болоод тэгж байсан байх даа.  Гэхдээ Найрамдлын  район олон жил налайлгаагүй, манай  дүүрэг  цэргийн ангиуд ихтэй, орон сууцны хороолол бага,  ер нь л Дарь-Эхээс Дамбын рашаан хүртэл, Улиастайгаас  Гачуурт хүртэл, Амгалангаас Алтан-Өлгийн  оршуулгын газар хүртэл эл хуль эзгүй  тал байсан юм.

Удалгүй нийгэм солигдож, цаг үе өөрчлөгдөн зах зээлийн  давалгаа эхэлснээр орон сууцны  олон шинэ хороолол баригдаж,  орон нутгаас шилжиж нүүж ирэгсэд  манай дүүрэгт голдуу төвлөрсөн.  Нарантуул, Да хүрээ, Цайз зэрэг  томоохон захууд ажилладаг болж,  Ганц худаг, Тоосгоны, Амгалангийн, Эмэгтэйчүүдийн хорих анги, Хонхорт хүүхдийн колони гээд хорих анги ихтэй, бичиг баримтгүй, хаяггүй, тэнэмэл хүмүүс ч олширч,  дүүргийн эрүү хэв журмын  нөхцөл хэдхэн  жилийн дотор  маш хүндэрч байсан юм.

Наймаачид, арьс шир, ноос ноолуурын болон валютын ченжүүд, халтуур хийгчид, биеэ үнэлэгчид, траншейныхан гэх мэт шинэ шинэ нэр томьёонууд , мэргэжлүүд гарч ирж,  гадаадад хөдөлмөр  эрхлэхэд зуучлах, виз гаргах нэрээр  бусдыг залилан мэхлэх,  таксины жолооч нарыг дээрэмдэх, галт зэвсэг  хэрэглэн  бусдын амь насыг хохироох, хадгаламж зээлийн хоршоод байгуулагдаж  иргэдийн олон  зуун  сая төгрөгийг  ашиглан  шамшигдуулах  зэрэг урьд гарч байгаагүй  шинэ шинэ хэргүүд гарч, хууль хяналтын байгууллагууд, тэдний дунд  цагдаагийн байгууллагын ажил  дэндүү хүнд болсон юм.

Ялангуяа  мөрдөн байцаах албаны хувьд  маш хүнд,   гэмт хэрэгтнүүд нь хурдан унаатай, гар утастай,  гадаад дотоодгүй бизнес эрхэлдэг,  хөрөнгө  мөнгө,  танил талаа ашигладаг  тийм нөхцөл бий болсон.

Мөрдөн байцаах албаны онцлог нь юу вэ?

Мөрдөн байцаах алба бол онцгой алба. Хуулиас  өчүүхэн ч хазайж болохгүй. Тэр утгаараа мөрдөн байцаагч нар цагдаагийн бусад төрөл мэргэжлийн албадаас илүү чадвартай, мэргэшсэн хуульчид байх ёстой гэж би боддог.

Анх хэрэг бүртгэлтийн  ажиллагаа хийгдсэн хэргийг мөрдөн байцаалтад хүлээн авч шалгадаг, зөвхөн эзэнтэй хэргийг ч шалгадаг байлаа.  Хуулинд өөрчлөлт орж, хэрэг илрүүлэх чиг үүрэг Мөрдөн байцаах албанд  ирснээр  бидний ажилд маш том өөрчлөлт орж, дуудлага авсан цагаас л ажил эхэлдэг болсон юм. Хэргийн газар дээр  бүх ажлаа зохион байгуулж, төлөвлөж ажиллах шаардлагатай болсон доо.

Өчүүхэн жижиг ул мөр, мэдээ мэдээлэл  хэрэг илрэхэд ихээхэн ач холбогдолтой  байдаг учир нягт нямбай ажиллагаа, нарийн мэдрэмж шаардана. Бид нар маш их  ярилцаж,  олон олон сэжиг таамаглал дэвшүүлж, тэр бүгдээ  нэг бүрчлэн шалгаж,   мухарладаг байсан.

Мөрдөн байцаах ажлыг босон суугаа хоёрын хооронд  хийдэг ажил биш. Уншиж  судлах, харьцуулж дүгнэх, хүмүүсийн мэдүүлэг, нотлох баримтад үнэлэлт  дүгнэлт өгөх хэрэгтэй. Мөрдөн байцаагч нар өдөр ажил дээрээ ажиллах цаг бага. Гадуур ажлаа амжуулсаар  оройн цагаар нэлээн суудаг, хэн хэзээ ажлаа дуусна, тэр  цагт явдаг байсан.

Үүнийг ар гэр нь эсвэл манай байцаагч нар өөрсдөө хэзээ ч эсэргүүцэж байгаагүйд баярладаг юм. Хүн гэрээсээ утсаар яриад ч юмуу ажлаа удирдана гэж байхгүй. Тийм болохоор хамтдаа л ажилладаг байлаа. Ажилдаа сэтгэл гаргаж, тогтвортой сууж байж ажлынхаа ард гарна, цаг хугацаанд ажлаа дуусгана гэсэн зарчмаар  хүмүүсээ их шахаж ажиллуулдаг байсан. Амралтын өдөр 10 цаг гээд ажилдаа ирэхэд манай байцаагч нар аль хэдийнээ ирчихсэн  бичгийн машинаа тачигнуулаад л сууж байдаг байсан. Ийм л хүмүүс маань ихийг бүтээж, бахархмаар ажиллаж байсан даа.  Ихэнхдээ цаг наргүй ажиллаж, зарим үед өрөөндөө ганц хоёр цаг дуг хийж, нүдний хор гаргаад ажиллах ч үе байлаа. Мөрдөн байцаах албанд ийм л цаг үед ингэж л ажиллаж байсан юм.

Баянзүрх дүүргээс  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах  тасгийн даргаар томилогдож, тэнд 3 жил гаруй хугацаанд ажилласан юм. Нэг албанд олон жил нэгж хамт  олныг удирдаж  ажилласан болохоор  хүнээ ч, ажлаа ч сайн мэддэг байлаа.

Мөрдөн байцаагч нараа ч тогтвор суурьшилтай ажиллуулахыг эрхэмлэж байсан. Хамт олон, мөрдөн байцаагч нар  маань нэг санаатай, ажлын төлөө уйгагүй  зүтгэдэг,  үнэхээр  ажилсаг хүмүүс байсан учир  ажил маань тэр хэмжээгээр  амжилттай,  гарсан хэрэг эзэнтэй, оргодолгүй, үнэхээр тэргүүний сайн  хамт олон болж нэгдэж чадсан юм.

Миний хариуцаж байсан энэ 2 тасгаас Ц.Гансүх, Г.Зоригтбаатар, Ц.Насанбат, Б.Энхбат, Ж.Болд, Ш.Баянмөнх, Д.Борхүү нарын зэрэг 10 шахам хурандаа цолтон төрж, Мөрдөн байцаах албандаа үүнээс ч олон хүн тасаг, хэлтсийн даргаар ажиллаж, ахлах мөрдөн байцаагч байсан Ш.Дамдинбазар аймгийн Ерөнхий прокурор, мөрдөн байцаагч Н.Орчлон Гага дахь Олон Улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын бусад албанд болон прокурор, шүүхийн байгууллагад ч нэр төртэй ажиллаж байгаа хүмүүс бий. Миний хамт олон, ажилтнууд маань одоо ч намайг даргаа гэж хүндлэн харьцаж, цол хэргэм, гавьяа шагнал хүртэхдээ илтгэн танилцуулж, ажил төрөл, амьдрал ахуйгаа ярилцаж, бие биеэ сайн сайхнаар дурсаж, зовлон гачигдал тохиолдсон үедээ хамтарч, халуун сэтгэлээр харилцан нэгэндээ тусалж дэмжиж явдагт нь баярлаж, тэднээрээ бахархаж бас омогшиж явдаг даа. Мөрдөн байцаах албанд олон сайхан эмэгтэйчүүдийг удирдаж, хамтран ажиллаж байсныг бас дурьдах нь зүйтэй гэж бодож байна. Тэд маань эрчүүдтэй мөр зэрэгцэн, энэ амаргүй албанд хэнээс ч дутахгүй, хэзээ ч гачигдал зовлон тоочихгүй, шантарч халирахгүйгээр харин ч бусдаас махруу зүтгэж, ихийг бүтээж энэ албаны гэрэл гэгээ, өнгө чимэг болж явсаан.

Надад дандаа сайн ажилтнууд таараад, бүгд л үүргээ сайн гүйцэтгээд, магтаал сайшаалаас өөр юм сонсохгүй ажилласан гэж бас болохгүй л дээ. Архи уудаг, ажлаа тасалдаг, худлаа хэлдэг, хууль зөрчдөг ажилтнууд ч байдаг байсан. Хариуцлагагүй ажиллаж, арга хэмжээ авагдаж байсан, алба ажиллаасаа чөлөөлөгдсөн хүн ч бий. Эцэст нь энэ бүхэн нөгөө л Мөрдөн байцаах албаны онцлог, хатуу чанд, нягт нямбай, дайчин шуурхай ажиллах шаардлагатай холбоотой юм.

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Мөрдөн байцаах тасгаас олон ч мөрдөн байцаагч сурч дадлагажиж, өсч өндийж, энэ албаны  шилдэг ажилтнууд, тасаг хэлтсийн дарга болж гарсан нь яах аргагүй  бидний бахархал, ажил  сайтай хүчирхэг баг байсны баталгаа юм даа.

Таны удирдлагын манлайлалдаа баримталдаг зарчим юу вэ?

Миний хувьд дарга хүн  хэрэг хуваарилаад,  зааж зааварлаад суухдаа гол нь биш мөрдөн байцаагч нартайгаа  хамтарч ажиллах, тэдний ажлыг зөв зохион байгуулах, шуурхай, цаг хугацаатай өрсөж ажиллах боломж нөхцөлийг нь  бүрдүүлж өгөх тал дээр их анхаардаг байсан. Ер нь хэргийг том, бага гэхгүй анхнаас нь мэддэг, өдөр тутам энэ хэрэгт юу хийх ёстой вэ  гэдгийг хэлдэг, хийлгэдэг, хэргээ дуусгах үед  өөрөө аль болох бүрэн  уншиж хянадаг  байсан учраас алдаа дутагдал багатай, шүүх прокуророос  буцдаггүй, ул суурьтай зөв шийдэгддэг байсан гэж боддог.

Онцлохоор ямар хэргүүд дээр ажиллаж байсан бэ?

Миний хувьд энэ дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн олон арван хэргийг илрүүлэх ажлын хэсгийг ахалж ажилласны дотор иргэн Ү өөрийн нөхөр Б гэгчгийг 13 удаа хутгалж амь насыг нь  хохироогоод  цогцсыг  зөөж нуусан, Хадгаламж банкны 1-р салбараас уг салбарын ня-бо Г хуурамч баримтаар 58000 ам.доллар авч ашигласан, УБА хувийн  машинтайгаа  сураггүй  алга болсон А гэгч  эмэгтэй  зүрхэн тус газраа хутгалагдаж, хоолойгоо хэрчүүлэн  нас барсан, “Оюу-Алт”, “Си Эм Си” зэрэг Хадгаламж  зээлийн хоршооны ажилтнууд  бусдын итгэлийг эвдэж, иргэдийн олон зуун сая төгрөгийг ашиглаж шамшигдуулсан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  таксины жолооч нарын хоолойг  боож удаа дараа  дээрэмдсэн, иргэн У, Г нарыг буудаж  амь насыг хохироосон зэрэг үйлдлийн арга  хэлбэр нь аюултай, нийгэмд учруулсан хор аюулын хэмжээ ихтэй олон хэрэг  байсан ба бусдын  эд зүйлийг дээрэмдсэн, хүчиндсэн, залилан мэхэлсэн хэдэн зуун хэргийг шалгахад  хамт олноо  удирдан зохион байгуулж, ажилласнаар гэмт хэргийн илрүүлэлт тогтмол 90-ээс дээш хувьтай болж,  хэрэг бүртгэлт  мөрдөн байцаалтаас  оргон зайлсан 1456 оргодлыг баривчлан хэргийг шийдсэнээр түдгэлзүүлсэн  хэргийн тоог гарсан хэргийн 0,2-1,6 хувьд  хүргэж чадсан юм.

Энэ хугацаанд  манай хамт олон дүүрэг, хот, Мөрдөн  байцаах газрын удаа дараагийн Хөдөлмөрийн  аваргаар,  ажилтнууд маань ажил мэргэжлийн  аваргаар шалгарч байсан нь  бид бүхний ажлын үр дүнг илтгэх үзүүлэлт юм.

2007 онд эргээд Баянзүрх дүүрэгтээ  дэд даргаар томилогдож очсон. Дэд дарга  болоод  цагдаагийн хурандаа М.Ганхүү, Ц.Эрдэнэбат, Х.Энхжаргал, Д.Ядамдорж гээд дөрвөн  даргатай хамтарч ажилласан. Бүгд ажлын арвин их туршлагатай, өөр өөрийн өвөрмөц арга барилтай. Энэ сайхан хүмүүсийн удирдлага дор тэдний тушаал шийдвэрийг хэрэгжүүлж, хамт олноо зохион байгуулж, бас тэднээсээ ихийг сурч мэдсээн. Ер нь Баянзүрхийн  цагдаад ажилласан  хүн өөдрөг явдаг гэсэн дотоод итгэл надад байдаг.  Алба хаагчид, дарга нар маань ч дандаа дэвшиж дээшилж, сайн сайхан өнгөтэй өөдтэй явж байдаг.

Дэд даргын  албыг хашиж байхдаа ямар онцлог ажлуудыг хйисэн бэ?

Би өөрөө энэ дүүрэгт олон жил ажиллаж, амьдарсан юм. Хамт олноо, үйлчлэгч жолоочоос аваад цагдаа, офицер бүгдийг нь хайрлаж,  асуудлыг болох талаас нь харж, хүмүүсээ аль болох дэмжиж, тэдэнд туслахыг эрмэлздэг байлаа.

Дэд дарга болсноосоо хойш хүн рүүгээ чиглэсэн ажилд их анхаарах болсон. Хамт олноороо нэгдэж урлагийн тоглолт үзэх, спорт, урлагийн уралдаан тэмцээн явуулах, сургалт, соён гэгээрүүлэх ажил гээд тэдэнд ховор тохиолддог чөлөөт цагийг бага ч гэсэн аятайхан  өнгөрөөх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь зориулах шаардлагатай болсон.

Их ажлын хажуугаар эчнээгээр суралцаж, дээд боловсрол эзэмшээд ажлын байр байхгүй, албан тушаалд томилогдоогүй, тэр хэмжээгээр цалин мөнгө нь ч ахидаггүй, цагдаагаараа л ажиллаж байсан олон хүнийг офицерын албан тушаалд  томилуулж, мэргэжлээр нь ажиллуулж чадсан.

Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг  шийдвэрлэх тал дээр багагүй ажил хйисэн талаар тэд бахархан ярьдаг. Энэ талаар?

Цагдаагийн албанд анхаарах ёстой асуудал бол  найдвартай ар тал, гэр бүл байдаг. Сайн хань ижилтэй, халамж анхааралд явдаг ажилтнууд  тэр хэмжээгээрээ амжилттай сайн ажилладаг. Бид энэ тал дээр анхаарч алба хаагчдынхаа тодорхой хэсгийг байртай болгох зорилго тавьсан. Нэг хүний ард ам бүлийн хэдэн хүн байхав, тэдний амьдрал ч шийдэгдэж байгаа учраас хэлтсийн удирдлаг бид асар их зориг зүрх, хичээл зүтгэл гаргаж, гар сэтгэл нийлж ажилласан гэж боддог. Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад хямд үнэтэй, өртөг багатай орон сууц бариулах ажлыг хурандаа Д.Ядамдорж, Г.Арсланхуяг нарын хамт санаачлан зохион байгуулж зах зээлийн үнээс 55-62 хувийн хямд өртөгөөр 4 жилийн хугацаанд 9 давхар 3 барилгыг бариулж, улсын комисст хүлээлгэн өгснөөр манай хэлтсийн 108 алба хаагч, тэдний ар гэрийнхэн  дулаан тохилог орон сууцаар хангагдаж, ажил амьдралд нь бодитой өөрчлөлт үзүүлсэн эрхэм чухал ажил болсон юм.

Дээрхээс гадна дэд дарга байх үед хийсэн байгууллагын дотоод ажил, төлөвлөлт, боловсон хүчний хэрэг хөтлөлт, судалгаа, сургалт, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж, ЦЕГ-ын даргын нэрэмжит шалгалтын дүнгээр төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дэд дарга нарт  үзүүлэх сургуулиар танилцуулж, ажлын арга барил, туршлагыг маань судлуулж байсан нь зөвхөн дэд даргын  биш, хэлтсийн удирдлагын ажилд өгсөн үнэлгээ гэж үзэж, хамт олон, албад, алба хаагч нартаа ямагт баярлаж явдаг юм.

Хүн сурсан мэргэжилдээ эзэн болж,  хийсэн ажлаараа бахархаж явах шиг  эрхэм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага, хамт олон маань  миний ажлыг дэмжиж,  надад асар их урам зориг хайрлаж, олон сайхан шагнал урамшил хүртээсэн. Энэ бүхнээс  цагдаагийн эрхэм дээд   “Хурандаа” цолоор  зэрэг дэв дээгүүр шагнагдаж,  хоёр ч удаа хугацааны өмнө  цол шагнагдаж байсан маань хамгийн эрхэм.  Мөн “Монголын түүхэнд мөнхрөх  бүтээлч эмэгтэй” хэмээх өргөмжлөл  хүртэж,  2005 онд  “Бичин жилийн шилдэг эмэгтэй удирдагч”-аар шалгарч байсан нь содон санагддаг юм.

Би Монголын Прокурор, Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласны дийлэнх хугацаанд дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажилласан бөгөөд эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад амьдралынхаа багагүй хугацааг зарцуулсан гэж боддог юм. Аль ч цаг үед төрийн хүний ноён нуруутай, үнэнч шударга байх эрхэм чанарыг баримталж ирсэн. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан хөдөлмөр, зүтгэлийг минь Монголын төр үнэлж “Гавьяат хуульч” хэмээх эрхэм шагналыг хүртээлээ.

Бүхий л цаг үед надтай хамт байж, эрч хүч, урам зориг, хүч чадал, амжилт бүтээл бүгдийг хайрласан Монголын цагдаагийн байгууллагын хамт олон, дарга удирдлага, Мөрдөн байцаах алба, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн та бүхэндээ гүнээ талархаж, сайн сайхан бүхний дээдийг ерөөе.

Мөн Мөрдөн байцаах албаны хамт олон, нийт мөрдөн байцаагч, мөрдөгч нартаа албаны 73 жилийн ойн мэндийг дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээлийн оргилд хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөе.    

Цаг  зав гарган ярилцсан танд баярлалаа.

Таны  ажил үйлс, амьдрал үргэлж дэлгэрч явах болтугай.

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
103
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
207
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
103
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
207
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
602
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
126
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
116
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
171
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
146
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
97
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
217
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
258
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос