en

Цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэ: Олон улсын цагдаагийн алба хаагчдад эх орныхоо түүх, соёлыг танилцуулж байна

2019-07-22 17:41:00
2742

НҮБ-ын UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнийг ээлжийн амралтаар ирэх үед ярилцлаа.

Эх сурвалж: www.dnn.mn

-Энхийг сахиулах үйл ажиллагаа, албан үүргийнхээ онцлогийн талаар товч ярихгүй юу?

-Би Судан улсын Дарфур мужийн Кабкабиа сууринд бие даасан цагдаагийн зөвлөх гэдэг албан тушаалд үүрэг гүйцэтгэхээр энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр НҮБ-ын мандаттай томилогдон зургаан сар гаруй ажилласан. Тодорхой хугацаанд ажилласны дараа ээлжийн амралт эдлэх журмын дагуу 20 хоногийн амралт авч эх орондоо ирээд байна. Дарфур мужийн Кабкабиа суурингийн дүрвэгсдийн баазад 17 орны 37 алба хаагчтай хамтарч үүрэг гүйцэтгэж байгаа.

Албан үүргийн хувьд UNAMID ажиллагааны төв штабаас батлагдсан ажлын байрны тодорхойлолтод зааснаар миний ажлын чиг үүрэг энгийн иргэд, дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангах, нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж төв штабт дамжуулах, энэ зорилгоор иргэд, олон нийтийн болон төрийн байгууллагын ажилтан, алба хаагчидтай уулзаж ярилцах, орон нутгийн цагдаагийн алба хаагчид болон иргэдэд сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг. Мөн хүмүүнлэгийн үйл ажиллагааны чиглэлээр тус тус ажил, арга хэмжээг явуулах чиг үүрэгтэй.

-Ажиллаж буй орон нутгийнхаа нөхцөл байдлын талаар тодруулж мэдээлэл өгөхгүй юү?

-НҮБ болон Африкийн холбооны хамтарсан байгууллага буюу олон улсын UNAMID ажиллагаа нь тус мужид зэвсэгт мөргөлдөөн гарсны дараа буюу 2004 оны дөрөвдүгээр сараас хойш өнөөг хүртэл 15 дахь жилдээ үргэлжилж байна.

Зэвсэгт мөргөлдөөний гол шалтгаан нь нутгийн араб үндэстнүүд хар арьстан иргэдийг хууль бус цагаачид гэж үзэж тэдэнд ямар нэг эрх эдлүүлэхээс татгалзаж олноор нь хомроголон устгах ажиллагаа явуулснаас үүдэлтэй. Одоогоор нөхцөл байдал харьцангуй намжсан боловч араб иргэдийн түрэмгий байдал ноёлсон хэвээрээ байна. Үүнийг орон нутгийн иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргадаг хэдий ч шалгаж шийдвэрлэдэггүй, иргэдийг чирэгдүүлдэг талаар тэдэнтэй уулзаж ярилцах бүрт илэн далангүй ярьж, UNAMID-ийн тусламж дэмжлэгээр уг асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлдэг.

Энэ оны дөрөвдүгээр сард цэргийн хүчээр төрийн эргэлт хийж, Судан улсын Ерөнхийлөгчөөр 30 жил ажилласан Аль Башарыг албан тушаалаас нь буулгаж, одоо засгийн эрхийг цэрэг, армийн албан тушаалтнууд барьж байна. НҮБ-аас тус улс дахь UNAMID ажиллагааг Африкийн холбооны гаргасан саналын дагуу 2021 он хүртэл сунгах, эсхүл зогсоох асуудлыг 2019 оны аравдугаар сард шийдвэрлэхээр болсон. Орон нутгийн иргэдийн зүгээс нөхцөл байдлыг тогтвортой болгож, иргэний нийгмийн байгууллага засгийн эрхийг авах хүртэл UNAMID ажиллагаа үргэлжлэх ёстой гэж үздэг.

Хамтран ажиллаж байгаа бусад орны цагдаагийн байгууллагын алба хаагчидтай ямар туршлага солилцож байна. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Бусад орны цагдаагийн байгууллагын алба хаагчидтай ижил тэнцүү эрх, үүрэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж байна. Миний хувьд тэдний соёл, уламжлал, шашин шүтлэг, ажил, амьдралын хэв маяг, онцлогтой танилцан бас тэдэнд Монголын түүх, соёл, ёс заншлын талаар таниулах ажлыг хийж байна.

Манай улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтэрсэн зарим тэргүүн туршлагаас хуваалцаж, байгууллагаа сурталчлах ажил ч бас миний үүрэг. Тухайлбал, crime map­ping, түүнийг хэрхэн яаж бий болгох, юунд ашиглаж байгаа талаар тайлбарлан таниулсан.

Түүнчлэн бусад орны алба хаагчдаас олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг бэхжүүлэх, иргэд, олон нийтийн байгууллагын оролцоог түшиглэн хүмүүнлэгийн байгууллагуудтай хэрхэн хамтарч үйл ажиллагаа зохион байгуулдаг талаарх туршлагыг судалж байна.

-UNAMID ажиллагаанд ямар хугацаатай үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаа 12 сар, үүнийг 24 хүртэл сараар сунгаж болох зохицуулалттай байдаг. Миний хувьд эхний зургаан сарын үүргээ гүйцэтгээд байна.

-Цаашид тантай адил үүрэг гүйцэтгэх хүсэлтэй алба хаагчид олон байгаа. Тэдэнд хандаж юу гэж зөвлөх вэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцох дан ганц хүсэлт байгаад хангалттай биш. Өөрийгөө сайтар бэлтгэж, НҮБ-аас авах урьдчилсан шалгалтыг амжилттай өгсөн, эрүүл мэндийн хувьд асуудалгүй, харилцааны болон ажил мэргэжлийн өндөр ур чадвартай байх ёстой. Үүнээс гадна НҮБ-ын бүтэц, зохион байгуулалт, хэн юуг хариуцдаг, ямар журамтай зэргийг бие даан судлах шаардлагатай. Хоол унд бэлтгэж, бие дааж амьдрах зэргээр орчиндоо дасан зохицох талаар өөрийгөө бэлтгэсэн байна. Гэр бүл, ойр дотны хүмүүсээс удаан хугацаагаар хол байх сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, ар гэрийнхээ аливаа асуудлыг цэгцэлсэн байх ёстой. Энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн бас нэг давуу тал нь гадаад хэлний мэдлэгээ сайжруулах сайхан боломж юм даа. Үүрэг гүйцэтгэх нутаг орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, хүмүүсийн соёл, уламжлалыг сайн судалж, тодорхой мэдээлэл авсан байх нь чухал. Дээр нь Африк тивийн хэт халуун, цөлөрхөг, байгаль цаг уурын хүнд нөхцөлд хоол хүнсээ зохистой хэрэглэх, дасан зохицох чадвартай байх нь давуу тал болно.

За ингээд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа мөрдэс нэгт цагдаагийн байгууллагын алба хаагчдадаа ажлын амжилт хүсэж, түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.

ШИНЭ МЭДЭЭ
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
79
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
83
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
79
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
83
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
62
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
70
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
65
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
66
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
67
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
0
63
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
0
61
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
0
58
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос