en

И.Мөнхсонор: Иргэдийг хохиролгүй болгох, зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүднээс хамгийн сайнаараа ажиллах ёстой гэж боддог

2019-07-19 13:40:00
2243

Эх сурвалж: www.arslan.mn

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч И.Мөнхсонортой ярилцлаа.

Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч гэхээр нэлээдгүй ачаалалтай байдаг байх. Ажлынхаа онцлогийн талаар танилцуулахгүй юу?

Миний бие 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагч гэх энэ албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй 5 жил энэ дүүрэгтээ ажиллаж байна. Манай дүүргийн хувьд нийслэлийн төв цэгт байрладаг болохоор яам, тамгын газар, төрийн байгууллагуудын дийлэнх нь байрладаг. Тиймдээ ч залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг завших, гүтгэх, доромжлох гэх мэт хэргүүд дийлэнхдээ бүртгэгддэг. Хамгийн ихээр үйлдэгддэг гэмт хэрэг нь залилах төрлийн гэмт хэрэг. Хохирол өндөртэй. Гадаад улс руу виз гаргаж өгнө, ажилд зуучилна, тендерийн зөвшөөрөл гаргаж өгнө, фэйсбүүк цахим хаяг руу зөвшөөрөлгүйгээр орж бусдаас мөнгө залилах, пирамид тогтолцоотой сүлжээний залилангийн гэмт хэргүүд их үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь шийдэгдэхэд хүндрэлтэй, илрүүлэхэд хугацаа их шаардагддаг, ихэвчлэн нарийн мэрэгжил, дээд боловсрол эзэмшсэн байдгаас мөрдөгчийн хувьд тал бүрийн мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаарддаг.

Яг тодорхой хэргүүдийг илрүүлэхэд хялбар байдаг бол залилангийн гэмт хэргийг илрүүлэхэд хугацаа их шаардаж ачаалал их авчирдаг байгаа. Манай тасгийн хувьд нэг мөрдөгчийн гар дээр 60-70 бүртгэлтэй хэрэг шалгагдаж байна. Тэрний цаана хамгийн багаар тооцоход 60-70 хохирогч байна гэсэн үг. Тэгэхээр нэг мөрдөгч дор хаяж 500 орчим хүнтэй харьцаж ажлаа хийж байна.

Иргэд аргаа бараад ирэхийн цагт эрх ашгаа хамгаалуулах гэж цагдаагийн байгууллагад ханддаг. Тиймээс бид иргэдийг хохиролгүй болгох, зөрчигдсөн эрхийг нь сэргээх үүднээс хамгийн сайнаараа ажиллах ёстой гэж боддог. Тиймдээ ч гэр бүлдээ зарцуулах цагаа умартан ажлын цагаа сунгаж ажилладаг. Манай хамт олны хувьд нэг нэгнээ гэсэн халуун сэтгэлээр ард түмнийхээ төлөө  ажилладаг нь үнэхээр бахархмаар.

Залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд хамгийн чухал нь юу вэ?

Урьдчилан сэргийлэх ажил их чухал. Тиймээс бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байнга зохион байгуулдаг. Тухайлбал залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Залилан” нэг сарын аяныг зохион байгуулсан. Үүний хүрээнд  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албатай хамтран томоохон албан байгууллагуудын ойр орчимд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх самбар, сурталчилгаа байршуулж нөлөөллийн ажлыг хийсэн. Залилангаас сэргийлэхийн тулд иргэн рүү л чиглэсэн ажлыг түлхүү хийх ёстой. Монголчууд бидний нэг хээгүй зан байдаг. Боломжгүй зүйлийг мэдсээр байж л хүнд итгэж мөнгөө өгдөг. Фэйсбүүк хаягны нууцлалыг маш амархан тайлагдахаар хийдэг, худлаа линк руу орж мэдээллээ алддаг гэх мэт хэнэггүй зангаасаа болоод хохирогч болох нь маш их байна. Иргэд сонор сэрэмжтэй, нягталж шалгадаг бол энэ төрлийн гэмт хэрэг эрс багасах боломжтой.  

Хамгийн анхны илрүүлсэн хэрэг чинь юу вэ?

Би нэг хэргийн илрүүлэлтийг онцолмоор байна. Нэг иргэн хуурамч фэйсбүүк хаяг нээгээд иргэдээс ихээхэн хэмжээний бэлэн мөнгө залилсан онц хүнд гэмт хэргийг илрүүлж байсан. Тэр үед надад хуурамч фейсбүүк хаягнаас өөр ямар ч сэжүүр байгаагүй ч шалгалтын ажиллагааг явуулж илрүүлж байсан. Би тэр үед өөрийнхөө энэ мэргэжлээр хамгийн их бахархаж, бахдаж байсан.

Цахим, кибер аюулгүй байдлын талаар ном гаргаж байсан гэсэн?

Би оюутан байхдаа 2014 онд ХСИС-ийн доктор, дэд профессор, цагдаагийн хошууч С.Гантулга багш, ангийн найз Д.Алтангэрэлтэй хамт  “Компьютер мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэх номыг гаргаж байсан. Эрүүгийн хуульд компьютерын мэдээллийн системд нэвтэрч хууль бусаар мэдээлэл олж авах, нянтай програм тараах, компьютерын мэдээллийн аюулгүй байдалд халдах гэх тодорхой бүлэг гэмт хэрэг байдаг. Тэр гэмт хэргийн онцлог, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах арга тактикыг гүнзгийрүүлэн судлаж түүгээрээ ном гаргасан. Энэ чиглэлээрээ ажиллах их сонирхолтой.

Өнгөрсөн хугацаанд хэд хичнээн хэргийг илрүүлж ажиллав?

Жил болгон статистик тоон үзүүлэлт хүн тус бүрээр гардаг. Миний хувьд 2018 онд давхардсан тоогоор 700-800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнээсээ 222 хэргийг шийдвэрлэж ажилласан.

Дээрх 222 хэргийн 110 хэргийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоогоод шүүх рүү шилжүүлсэн. Үлдсэн хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, гэмт хэргийн шинжгүй болохыг нь тогтоогоод хэрэгсэхгүй болгосон.

Цагдаагийн мэргэжлийг яагаад сонгох болов. Мөрдөн байцаагч байхын онцлогийг юу гэж харж байна?

Манай ах цагдаа хүн байсан. Багаасаа тэр хүнийг харж цагдаагийн мэргэжилд дурлаж өссөн. Би өөрөө нийгмийн ухаан, хууль эрх зүйн чиглэлдээ их сонирхолтой байсан болохоор хуульч, эрх зүйч, цагдаагийн алба хаагч болсон. Миний мэргэжлийн хувьд хуулийн маш сайн мэдлэгтэй байх ёстой. Эрүүгийн хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутайг нь тогтоож, тохирох ял шийтгэлийг нь оногдуулж, хохирогч нарын хохирсон эрхийг сэргээхэд зорилго болгон ажилладаг. Түүгээрээ их онцлогтой.

Таны бодлоор мөрдөгчийг чадавхжуулахад юу шаардлагатай вэ?

Дүүргүүдийн цагдаагийн хэлтэс дээр орон тоог нэмж, ачааллыг бууруулах нь чухал. Хэрэг мөрдөнө гэдэг их цаг хугацаа шаардсан ажил. Энэ гэрчээс ийм мэдүүлэх авах хэрэгтэй юм байна, энэ нотлох баримтыг ингэж олъё, энэ гэрчээс тэрнээс нууцаар ингэж авъя гэх мэтээр тактик боловсруулж мөрдөх ёстой. Тэгтэл 60-70 хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс тактик боловсруулж ажиллана гэдэг бол хэцүү. Иргэдийн эрх ашгийг өндөр зэрэгт хамгаалж, мөрдөн шалгах ажиллагааг өндөр зэрэгтэй явуулдаг болъё гэвэл нэг мөрдөгч дээр байх ачаалал, шалгах хэргийн тоог багасгах хэрэгтэй. Тэгж байж мөрдөгч нарын үйл ажиллагаа сайжирч өөрийгөө хөгжүүлэх цаг гарна. Нэг хэргийг шалгахад эдийн засгийн мэдлэг, нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, компьютер техникийн гэх мэт маш олон мэдлэгүүд хэрэг болдог. Гэмт этгээдээсээ долоон дор хүн яаж тэр хэргийг илрүүлэх билээ дээ.

Тиймээс  мөрдөгч хүн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэр цагийг л бий болгох нь чухал байна.

Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Нийт цагдаагийн алба хаагчид цагдаагийн байгууллагын ажилтан, ажиллаж байсан нийт алба хаагчид болон тэдгээрийн гэр бүлүүдэд цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Мөн миний ажиллах бололцоог олгодог гэр бүлийн хүндээ үргэлж баярлаж явдагаа хэлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
52
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
50
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
52
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
50
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
63
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
46
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
45
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
47
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
50
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
44
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
42
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
45
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос