• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ӨМӨЗО-ны Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ

2019-05-28
ӨМӨЗО-ны  Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах яамны итгэмжилсэн төлөөлөгч, ӨМӨЗО-ны НАХТ-ийн дарга  Хэн Шиао Фань тэргүүтэй  төлөөлөгчид  Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Хар тамхитай тэмцэх газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэхүү уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны Удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон албаны бусад хүмүүс оролцов.