Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2020 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан

2020-08-28 13:11:00
6227

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн чиг үүргийн хүрээнд 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд урьд онуудад хийгдсэн хэрэглэгчийн болон эрсдэлийн үнэлгээний тайлан, дэвшүүлсэн зорилт, зорилтын хэрэгжилт, алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн санал зэргийг судалж, “Удирдлагын манлайлал, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, харилцааны соёлыг дээшүүлнэ. Үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлж, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ” гэсэн зорилтыг дэвшүүлэн,  зорилтын шалгуур үзүүлэлт, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2020 оны А/01 дүгээр тушаалаар баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд үйл ажиллагаанд холбогдох  бодлогын 24,  хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 74, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 6 баримт бичиг, захиргааны хэм хэмжээний 10 акт болон биелэлт эргэн мэдээлэх шаардлагатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон холбогдох дээд шатны байгууллага, удирдлагын тушаал, зөвлөмж, албан даалгавар, үүрэг зэрэг нийт 145 баримт бичгийг хяналтад авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, үр дүнг холбогдох дээд шатны байгууллагад тайлагнахаас энэ оны эхний хагас жилд 74 баримт бичгийн 122 ажил, арга хэмжээ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үр дүнг тооцон, хяналт-шинжилгээ хийн, үнэлгээ өгч, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тогтоосон хугацаанд хүргүүлсэн.

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний салбар дундын төлөвлөгөө”-ний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 14 хоног тутамд хүргүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 37 дугаар захирамжаар байгуулагдсан эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насжилтын зөрүүг бууруулах талаар авч хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын төсвийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн 2 алба хаагчийг томилон ажиллуулж,  Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 99 дүгээр захирамжаар батлагдсан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний төсөлд тусгуулах саналыг боловсруулж, энэ оны 01/482 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Цагдаагийн  ерөнхий газрын даргын зөвлөлийн 2020 оны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлуулж, нийт 6 удаа хуралдан, хуралдаанаас гарсан шийдвэр, мэдээлэл, үүрэг, ажлын чиглэлийг холбогдох анги, байгууллагад хүргүүлж, үр дүнг тооцон ажилласан.  Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаас болон Тэргүүн дэд, Дэд, Захиргааны удирдлагын газрын дарга нараас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 37 удаагийн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмж өгснийг анги, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтийг тухай бүр тооцон ажиллаж байна.

Дэлхий нийтэд коронавируст халдвар /КОВИД-19/ -ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байгаа ба хугацааг 4 удаа сунгасан.

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг, ажлын чиглэлийг хүргүүлэн, хэрэгжилтийг хангаж, эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргад тус тус хүргүүлэн, мэдээ, мэдээллээр хангаж ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 141 дүгээр тогтоолоор “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2020-2024”-ийг баталсан бөгөөд хөтөлбөрийг 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны А/110 дугаар тушаалаар батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны А/136 дугаар тушаалаар байгуулж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөг 8 бүлэг, 81 ажил, арга хэмжээтэй төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Соён гэгээрүүлэх, албаны сургалтын чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2020 оны А/07, А/08 А/24 дүгээр тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2020 оны албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”, “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх давтан, мэргэшүүлэх 2020 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г тус тус баталж, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2344 удаагийн 3482 цагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 305738, мэдээлэл, сурталчилгаа, соёл хүмүүжлийн 4608 төрлийн ажил, арга хэмжээг мэдээлэл, технологийн өргөн боломжийг ашиглан зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 736225 алба хаагчийг хамруулан үр дүнг тооцсон.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг алба хаагчдад судлуулах, зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 183 удаагийн сургалтад 10644, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 28 удаагийн сургалтад 12004, Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр 40 удаагийн сургалтад 29813, Дотоодын цэргийн үйл ажиллагаа, улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 32 удаагийн сургалтад 24165, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын чиглэлээр 45 удаагийн сургалтад 6546 алба хаагчид тус тус хамрагдаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран 35 удаагийн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, 781 алба хаагч, 21248 иргэнийг хамруулсан.

Алба хаагчдын сургалтад зориулж 496 хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан, 351 аудио, видео бичлэг, богино хэмжээний кино бүтээж, 5412 ширхэг гарын авлага, тараах материал, бодлого, аргачлал хэвлүүлэн тарааж, сургалтад нийт 22.8 сая төгрөг зарцуулсан.

Мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 45 удаагийн зайн болон цахим сургалтад давхардсан тоогоор 13913 алба хаагчийг хамруулан, сургалтын багц кредит цаг хангуулан, гэрчилгээ олгож, иргэд, олон нийтэд чиглэгдсэн сургалтын хүрээнд олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх 2 удаагийн сургалтад 97, иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны 6 удаагийн сургалтад 199 иргэнийг хамруулж, гэрчилгээ олгосон.

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, боловсролын түвшинг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн бакалаврын боловсролын эчнээ хөтөлбөрийн сургалтад 386, магистрын хөтөлбөрийн сургалтад 53, докторын хөтөлбөрийн сургалтад 15, Удирдлагын сургуульд 28, нийт 482 алба хаагчийг суралцуулж байна.

Мөн алба хаагчдын мэргэжлийн болон гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, БНХАУ, ОХУ, БНТУ, Тайвань, БНУУ, Австрали зэрэг 6 улсын цагдаагийн байгууллага, академи, их, дээд сургуульд боловсролын адъюнктур, доктор, магистрантур, бакалаврын сургалтад 95, АНУ, БНТУУ, БНКУ, Катар, Япон зэрэг 5 улсад богино хугацааны 6 удаагийн сургалтад 19, нийт 114 алба хаагчийг суралцуулсан.

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан тушаал, түүнд тавигдах тусгай шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Удирдлагын академийн Төрийн албаны сургуультай хамтран Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалын 183 алба хаагчийг “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх зайн сургалт”-д, “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалт”-д 1 алба хаагчийг тус тус суралцуулсан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагын хүрээнд "Цагдаа", “Харуулчин” албан тушаалын мэргэжил олгох сургалтыг цахимаар болон тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагыг түшиглэн энэ оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгуулж, 151 иргэнийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоонд томилсон.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр: Гадаад орны цагдаагийн байгууллага, олон улсын чиг үүрэг бүхий бусад байгууллагатай харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийг боловсруулж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  

Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагатай хамтран гадаадын улс, орнуудад болон дотооддоо зохион байгуулагдсан сургалт, семинартай холбоотой 4 удаагийн арга хэмжээнд 32, айлчлал, албан томилолт, олон улсын хурал, уулзалт, зөвлөгөөнд оролцохтой холбоотой 3 арга хэмжээнд 4, нийт 7 арга хэмжээнд 36 алба хаагчийг Бүгд Найрамдах Турк Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Итали Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудад гадаад томилолтоор ажиллуулахад шаардлагатай бусад дэмжлэг үзүүлж ажилласан.

Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газар, төрийн дээд байгууллага болон яамд, цагдаагийн байгууллагын харьяа нэгж, газар, хэлтэс, төвийн дарга нарт нийт 365 албан бичиг боловсруулан хүргүүлж, мөн дээрх байгууллагуудаас 571 албан бичгийг хүлээн авч ажилласан.

Үүнээс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Гадаадын байгууллага, иргэнтэй харилцах /код131/ журам”-ын 131.4.2-д “Цагдаагийн байгууллага, албан хаагчаас дипломат төлөөлөгчийн газартай харилцах тухай хүсэлтээ цагдаагийн төв байгууллагын дарга болон Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст бичгээр гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны  дагуу 2020 оны эхний улиралд Цагдаагийн ерөнхий газрын төв байр, түүний харьяа нэгжээс ээлжийн амралт болон бусад хугацаанд гадаад улсад зорчих хүсэлт гаргасан нийт 53 алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг гаргаж, холбогдох Элчин сайдын яамдад хүргүүлсэн.

Бүгд Найрамдах Турк Улсын Станбул хотод энэ оны 01 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах олон улсын туршлага, цаашдын чиг хандлага” сэдэвт сургалтад 2, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан “Мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалтад 28, Бүгд Найрамдах Казакстан Улсын Алма-Ата хотод энэ оны 02 дугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Интернет технологи ашиглан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, мөн шинээр гарч буй сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт сургалтад 4, Америкийн Нэгдсэн Улсын “Олон улсын зочин манлайлагч хөтөлбөр”-ийн хүрээнд тус улсад энэ оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Цахим хэрэгсэлтэй ажиллах чадвар ба хуурамч мэдээлэлтэй тэмцэх нь” сэдэвт сургалтад 1, нийт 35 алба хаагч хамрагдсан.

Цагдаагийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд гадаадын цагдаагийн байгууллага, олон улсын байгууллага, гадаад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөгчид холбогдох албадын удирдлагатай хийх 7 удаагийн уулзалтыг тухай бүр Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулж, хэлмэрчилж ажилласан.

Шинэ төрлийн “Коронавирус” /COVID-19/-ын халдварыг таслан зогсоох, эрсдэлт нөхцөл байдлаас ард түмнээ хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны хамт олонд Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс нэг өдрийн цалингаа хандивлах болсонтой холбогдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, хандив, тусламжийг олгох арга хэмжээг зохион байгуулсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас шинэ төрлийн коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахал хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 225.0 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн халдвар хамгаалалтын хувцас 1000, амны хаалт 160.0 мянган, эмчилгээний зориулалттай 1000 ширхэг нүдний шилийг энэ оны 05 дугаар сарын 13-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хүлээлгэн өгөх үеийн арга хэмжээг зохион байгуулсан.

Үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслүүдэд санал өгч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.

Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус шилжүүлсэнтэй холбоотой чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсэгт алба хаагчид ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох бусад эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нэр бүхий 14 хуулийн төсөлд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас тусгах саналыг нэгтгэн боловсруулж, хүргүүлсэн.

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 51 гомдол, санал, 8 нууцын зэрэглэлтэй албан бичгийн эрх зүйн зохицуулалтыг судалж, дүгнэлт гарган, хууль зүйн зөвлөгөө өгсөн ба цагдаагийн байгууллагаас бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээ 13, ажил гүйцэтгүүлэх болон бусад гэрээ, гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрийн 22 төслийг хянаж, шинээр батлагдсан 19 хууль тогтоомж, эрх зүйн актыг холбогдох алба, нэгжид хүргүүлж, мэдээллээр хангасан.

Цагдаагийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдуулан албан үүргээ гүйцэтгэх явцдаа 5 гэмт хэрэгт холбогдсон 11 алба хаагчид хууль зүйн зөвлөгөө өгч, 1 алба хаагчийн өмгөөлөгчийн зардал болох 3.0 сая төгрөгийг байгууллагаас олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний болон захиргааны, эрүүгийн 28 хэргийн 51 удаагийн шүүх хуралдаанд байгууллага төлөөлөн оролцсоноос 18 хэрэг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн.

Албан үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан 1 алба хаагчийн гэр бүлээс гаргасан “Нэг удаагийн тэтгэмжийг нэмэгдүүлж олгуулах тухай хүсэлт”-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, тухайн алба хаагчийн гэр бүлд олгох тэтгэмжийн хэмжээг 24 сараар нэмэгдүүлж олгосон.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой 71 эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн боловсруулж, мөрдүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын дангаар болон хамтран баталсан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актын жагсаалтыг гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, алба хаагчийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөмж өгөх, мэдээллээр хангах зорилгоор цагдаагийн байгууллагын “Мэдээлэл танилцуулгын систем” /info.police.gov/ цахим хуудсанд “Нelpline” буюу “Танд тусалъя” цэсийг шинээр бүтээж, үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хэрэгжилтийн талаар

2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр: Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор  “Ятгах тусам нягтал”, “Сар шинэ-2020”, “Хайр өвтгөдөггүй”, “Өнгө нэмцгээе-2020” аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр  нэгдсэн болон хэсэгчилсэн 8 арга хэмжээ, 540 сургалт мэдээлэл, сурталчилгаа, 49 уулзалт, 557 хэлэлцүүлэг, ярилцлага, 13 өдөрлөг, 3 уралдаан, тэмцээн зохион байгуулж, нийт 445630 иргэнийг хамруулж, давхардсан тоогоор 345 телевизэд ярилцлага, мэдээлэл өгч, цахим орчинд 7280 мэдээлэл, зурагт контент, зах, дэлгүүр, худалдааны төв, нийтийн тээвэр, орон сууцны лифтэнд 112250 ширхэг зурагт хуудас байрлуулж, 7601 удаа нэгдсэн үзлэг шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар иргэн, хуулийн этгээдэд  1350 мэдэгдэл өгч, 1210 буюу 89.6 хувьд нь хариу авч үр дүнг тооцсон.

Олон улсын байгууллагын дэмжлэгээр хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах, цагдаагийн байгууллагын хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, хамтран ажиллах зорилгоор энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд, Дэд дарга нар Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, 01 дүгээр сарын 21-ний өдөр Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Ийвэрт, энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри, 01 дүгээр сарын 24-ний өдөр Good Neighbors олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Сүн Хён тэргүүтэй төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзсан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээд “Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийслэлийн 9 дүүргийн 172 хороонд тус бүр 1, 21 аймагт тус бүр 2, улсын хэмжээнд нийт 214 иргэнийг ажиллуулахаар шийдвэрлэн, гэрээний загвар, шаардагдах санхүүжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/55 дугаар тушаалаар баталсан. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 01/204 дүгээр албан бичгээр өгсөн үүрэг, ажлын чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажил, арга хэмжээг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэ оны 02 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний дүнгийн талаарх танилцуулгыг бэлтгэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны 01/95 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн.

2.2. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Улсын хэмжээнд нийт 13943, нийслэлд 9064, орон нутагт 4866, бусад газар 13 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  улсын хэмжээнд нийт 3723 хэрэг буюу 21.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, зөрчил гаргасан 51760 хүнийг эрүүлжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2943 буюу 5.4 хувиар буурч, архины албадан эмчилгээнд 329, сайн дурын эмчилгээнд 295 хүнийг хамруулсан байна.

Улсын хэмжээнд эхний хагас жилийн байдлаар урлаг соёлын 1, спортын 6, бусад 21 арга хэмжээ, жагсаал, цуглаан 189, нийт 217 /нийслэлд 166, орон нутагт 51/ удаагийн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдах үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохион байгуулагч болон оролцогч 17031 орчим иргэдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 998 алба хаагч, 138 тээврийн хэрэгсэлтэй, 440 цагийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

Төрийн тусгай хамгаалалтын газартай мэдээ, мэдээлэл солилцон, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг төв, орон нутагт ажиллах, амрах үеийн 1379 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 10194 цагдаагийн алба хаагч, 1649 автомашинтай, 5.206.210 цагийн үүрэг гүйцэтгэх үед Эргүүл, хамгаалалтын газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт ажлын чиглэл хүргүүлэн, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан.

Цагдаагийн хамгаалалтад байгаа шүүхийн 4302 /давхардсан тоогоор/ байрны хамгаалалтад үүрэг гүйцэтгэн ажиллаж, Эрүүгийн хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхээр эрүүгийн хэргийн 17791, иргэний хэргийн анхан шатны шүүхээр 30813, захиргааны хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхээр 4996, нийт 53600 шүүх хуралдааны журам сахиулан, шүүхэд цагдан хорих ангиас 3554 яллагдагчийг, шүүхээс цагдан хорих байранд 4850, нийт 8404 шүүгдэгчийг хүлээлгэн өгч, саатуулах байранд өмгөөлөгч, ар гэрийн 46647 гишүүнийг шүүгдэгч нартай уулзахад хяналт тавьж, шүүхийн байранд шалган нэвтэрсэн 53268 иргэний хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж, шүүхийн тогтоол, захирамж 1679-ийг хүлээн авч, 1488 оролцогчийг харьяалах шүүхэд нь аюулгүй байдлыг ханган, 1287 хүнийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар: Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, коронавируст халдвар /ковид-19/-аас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн 52 анги, байгууллагын алба хаагчийг энэ оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлж, нийт анги, байгууллагын шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүнийг оролцуулан, 5 удаа цахим хурал зохион байгуулж, холбогдох шийдвэр, зөвлөмжүүдийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” 188 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын  Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 05 дугаар сарын 29-ний өдрийн 14/1250 дугаар албан бичгээр  алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад үүрэг, ажлын чиглэл хүргүүлж, биелэлт үр дүнг тооцсон.

Улсын хэмжээнд нийт 20 боомтоор 111 орны 344865 зорчигч /үүнээс орсон 179580, гарсан 165285/, 204536 тээврийн хэрэгсэл /үүнээс орсон 102749, гарсан 101787/-ийг тус тус зохих журмын дагуу шалган нэвтрүүлэхэд 7331 /давхардсан тоогоор/ цагдаагийн алба хаагч, 2159 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан.

Монгол Улсад коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 10701 хүнийг ажиглалтад авч, 288 сэжигтэй хүнийг тусгаарлан, лабораторийн шинжилгээ авсан бөгөөд уг иргэдийг төв, орон нутгийн 54 цэгт тусгаарлан ажиглах хугацаанд гадна орчимд хэв журам сахиулах чиглэлээр 6678 /давхардсан тоогоор/ алба хаагч, 1125 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, мэргэжил арга зүйгээр хангасан.

Тусгай үүргийн захиалгат болон транзит 24 удаагийн нислэгээр БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ, Турк, АНУ зэрэг улсаас нийт 5726 иргэнийг татан авч, Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлын хилээр хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүлэх үеийн  хамгаалалт, зохицуулалтад 1272 /давхардсан тоогоор/ алба хаагч, 391 тээврийн хэрэгсэлтэй, төмөр замын болон авто замын хилийн боомтоор Монгол Улсын нийт 5588 иргэнийг татан авах үеийн хамгаалалтад  6059 алба хаагч, 1768 тээврийн хэрэгсэлтэй тус тус үүрэг гүйцэтгэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх чиглэлээр: Энэ оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 136786 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 27640 буюу 25.3 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй 31653 буюу 23.1, зөрчлийн шинжтэй 99909 буюу 73.0 хувийг шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд 1172544 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 166.866 буюу 16.2 хувиар өсч, бүртгэдсэн зөрчлийн 917.597 буюу 78.2 хувь нь нийслэлд, 259.947 буюу 22.1 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.

2.3.Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр: “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийг 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөлийн хуралдааны хөтөлбөрт тусгуулах саналаа хүргүүлсэн.

Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээ эрхлэн явуулж байгаа Unitel, Skytel, G mobile, Mobicom компаниудын хэрэглэгчдийн гар утасны Hitone үйлчилгээнд шинээр зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх”, “Замын хөдөлгөөнд оролцохдоо утас болон түүнтэй ижил төсөөтэй зүйл хэрэглэхгүй байх” аудио шторкийг Мобикомын Hitone, Юнителийн Unimusic, Жи-Мобайлын Doremi, Скайтелийн Skymelody үйлчилгээнүүдэд нэвтрүүлэн ажиллаж байна.

Камерын хяналтын нэгдсэн системийг байгуулж, улсын хэмжээнд нэг цэгт дээрх камерын хяналтыг суурилуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн техникийн стандарт шаардлага, үзүүлэлтийг тодорхой болгож, үнийн нэгдсэн задаргааг нарийвчлан гаргаж, орон нутгийн удирдлагын байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Тус албанаас иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 36045 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 15469 нь зам тээврийн осол, хэргийн, 258 нь төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, 36 нь нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дуудлага, мэдээлэл байна.

Дээрх дуудлага, мэдээллээс цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440, зөрчлийн шинжтэй осол 14970, төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 42, нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 17 тус тус бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 2,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл 7386 нэгжээр буюу 24.6, бүртгэгдсэн зам тээврийн осол 2549 нэгжээр буюу 23.5, нас барсан хүн 53 нэгжээр буюу 40.8, гэмтсэн хүн 203 нэгжээр буюу 44.8, гэмт хэрэг 88 нэгжээр  буюу 21.3 хувиар тус тус буурч, иргэд, байгууллагад учирсан хохирол 1.3 тэрбум төгрөг буюу 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гудамж замын хөдөлгөөнд оролцсон 11126, замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй  журамлагдсан 9230 зөрчил, цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд 1181 хэрэг, зөрчил,  ASAP сангаас эрэн сурвалжлагдаж байгаа 996 хүн, эд зүйлийг олж тогтоон илрүүлсэн.   

Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 267967 зөрчил илрүүлснээс хурдны 8074, гэрлэн дохионы 213, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний 221788, түр зогсох журам зөрчсөн 24712, зөөврийн хурд хэтрүүлсэн 9711, Еpolice 4706 зөрчил, үзлэг оношлогоонд ороогүй 72 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон зочид төлөөлөгчид зорчих үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 848 удаа, 4423 хүн 68545 цагийн үүрэг гүйцэтгэсэн.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар гадаад улсаас Монгол Улсад суух элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид “Итгэмжлэх жуух бичиг” өргөн барих үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтад давхардсан тоогоор 28 цэгт 131 алба хаагч 108 цаг үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Елизабет Ивкоф, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар Монгол Улсын Ерөнхийлөгчид “Итгэмжлэх жуух бичиг” өргөн барих үеийн ёслолын арга хэмжээний хамгаалалтад алба хаагчид зөрчил дутагдалгүй үүрэг гүйцэтгэсэн. 

2.4 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр: Улсын хэмжээнд эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 467 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 63 хэргээр буюу 11.9 хувиар буурч, үйлдэгдсэн гэмт хэргийн 423 буюу 90.6 хувийг хөнгөн, 44 буюу 9.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд 48.6 хувь нь нийслэлд, 51.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн.

Гэмт хэргийн улмаас 458 иргэн хохирсноос 402 буюу 87.7 хувь нь эмэгтэй, 44 буюу 9.6 хувь нь хүүхэд байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 4973 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 1462 буюу 41.6 хувиар өсч, зөрчил гаргасан 99 иргэнийг 13510.0 мянган төгрөгөөр торгож, 3733 хүнийг шүүхээр баривчлуулах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеэс иргэнийг торгосон шийтгэл 43 буюу 76.7, баривчилсан шийтгэл 1472 буюу 65.1 хувиар тус тус өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 3-5 дугаар сард “Хайр өвтгөдөггүй” арга хэмжээг улсын хэмжээнд зохион явуулсан.

2.5.Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны чиглэлээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан чиг үүргийн хүрээнд 24 төрлийн 65 программ, хангамжийг үйл ажиллагаандаа ашиглаж, нийт 1.1 сая мэдээллийг бүртгэсэн.

Ял шийтгэлийн мэдээллийн санд 16169900 удаа хандалт хийж, бүх шатны Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн 10316 хүний талаарх мэдээллийг цахим санд оруулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, иргэдийн хүсэлтээр 46851  хүний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагааг олгосон ба 58566 ширхэг картыг цахим сантай тулгаж, зөрчилтэй 43177 мэдээллийг зөвтгөж, 58566  ширхэг картыг сэлбэн засч, “Ялтны хувийн хэрэг”-ээс 21543  хуудас материалыг хуулбарлан өгч, 1909 хүнд холбогдох 948 ялтны хувийн хэргээс 2394 хуудас материалыг цахим хэлбэрт оруулсан байна.

Статистик, мэдээллийн талаар: Энэ оны эхний хагас жилд 136.786 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй 31.653 /23.1%/, зөрчлийн шинжтэй 99.909 /73.0%/ гомдол мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 14.401 буюу 45.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16.939 буюу 53.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 313 буюу 1.0 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 18589 буюу 58.7 хувийг 5 хоногт, 13064 буюу 41.3 хувийг 6-19 хоногт шийдвэрлэсэн байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл: Эрүүл мэндийн эсрэг 21, Хүүхдийн эсрэг 7, Эдийн засгийн эсрэг 98, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 156, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 125, Авлигын эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 274, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 440, Цэргийн албаны эсрэг 1, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг 51, Хүний амьд явах эрхийн эсрэг 255, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 3671,  Өмчлөх эрхийн эсрэг 8222, Соёлын өвийн эсрэг 2 тус тус бүртгэгдэж өмнөх онтой харьцуулахад 8.8-94.1 хувиар буурч, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 71, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 144, Хүрээлэн байгаа орчны эсрэг 385 гэмт хэрэг тус тус  бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 60.0 хувиас 2.6 дахин өссөн байна.

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 44.0, нийслэлд 41.4, орон нутагт 49.5 хувь байгаа нь өмнөх оноос улсын хэмжээнд 8.7, нийслэл хотод 11.4, орон нутагт 2.5 нэгжээр тус тус өсчээ.

Гэмт хэргийн улмаас 44 хуулийн этгээд, 13699 иргэн хохирч, үүнээс 381 хүн нас барж, 4004 хүн гэмтсэнийг өмнөх онтой харьцуулбал, нас барсан хүн 128 буюу 25.1 хувиар,  гэмтсэн хүн 467  буюу 10.4 хувиар тус тус буурсан байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн захиргааны зөрчлийн талаар: Нийт 1172544 зөрчил шалгасныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 163.866 буюу 16.2 хувиар, 1169081 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 164.726 буюу 16.4 хувиар тус тус өсч, нийт зөрчлийн 912.597 буюу 77.8 хувь нь нийслэлд, 259.947 буюу 22.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Зөрчил гаргасан 107856 иргэн, 72.244 хуулийн этгээдийг 30.7 тэрбум төгрөгөөр торгох, 8687 хүнийг баривчлах, 10294 хүнийг торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл тус тус оногдуулж, нийт бүртгэгдсэн зөрчлийн 1159642 буюу 99.2 хувьд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, 9439 буюу 0.8 хувьд шүүгч  шийтгэл оногдуулсан байна.

Тайлангийн хугацаанд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 51760 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2942 буюу 5.4 хувиар буурчээ.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр: Цагдаагийн байгууллагад нийт 64 төрлийн программ хангамжийг ашиглаж байгаагаас тайлант хугацаанд 7 программ хангамжийг шинээр боловсруулж, 37 төрлийн программ хангамжид нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу дараах нэмэлт, засвар өөрчлөлт оруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын дижитал шилжилтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүний нөөцийн бүртгэл” програм хангамжийг шинэчлэхээр системийн шинжилгээ хийж, 102 тусгай дугаарын утсаар ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар мессежээр хариу өгөх програм хангамжийг боловсруулж, энэ оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс нэвтрүүлж, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийн дагуу авсан арга хэмжээний төрлийг шинэчлэсэн.

“Хоногийн нөхцөл байдлын мэдээ” программ хангамжид улс, нийслэл, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл, онцлог мэдээ, учирсан хохирлыг харуулах “Дашбоард”-ыг нэвтрүүлж, “Police Code” программ хангамжид хувийн дугаар, нэвтрэх нэр, утасны дугаараар нэвтрэх хэсэг, амжилттай нэвтэрсэн үед мессежээр нууц үг шалгах, код, журмын жагсаалт, дэлгэрэнгүй харах, хадгалах болон хадгалсан мэдээллийн жагсаалт харуулах, дэлгэрэнгүй харах, алба хаагчийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг харуулах хэсгүүдийг шинээр боловсруулж, туршилтын хувилбарыг бэлэн болгосон.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээллийн уялдаа холбоог цахим хэлбэрээр зохион байгуулж ажиллахад ашиглах, сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой өдөр тутам мэдээлэл бүртгэх программ хангамжийг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэв.

“PoliceRule” программ хангамжийн серверт 24 цагт 1 удаа мессежээр шинэ нууц үг авах, өмнө нь нэвтэрсэн төхөөрөмжөөс шууд нэвтрэх, токен дууссан тохиолдолд дахин нэвтрэх хэсгүүдийг шинээр боловсруулж холбосон.

“Сумдын хэсгийн төлөөлөгчийн ажлын байрыг цагдаагийн байгууллагын сүлжээнд холболт хийх” үүргийг орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт хүргүүлснээр 50 сумыг бүрэн холбосон ба энэ хугацаанд 613 алба хаагчид програм хангамжид хандах эрх олгож, 64 алба хаагчийн програм хангамжид хандах нууц үгийг өөрчилж, 310 домэйн хаяг үүсгэж, 369 домэйн хаягийн нууц үгийг өөрчилж, 267 домэйн хаягийн нэршил сольж, 274 алба хаагчийг “Абле” програм хангамжид хөдөлгөөн хийж, 450 алба хаагчийн “Абле” програм хангамжид нэвтрэх нууц үгийг өөрчилж, 33 алба хаагчийн “Абле” програм хангамж дахь шилжилтийг хийж, 55 алба хаагчид “Police Code” аппликейшнд хандах эрх олгож, 25 алба хаагчид гадаад мэйл хаяг үүсгэж, 7 алба хаагчийн гадаад мэйл хаягийн нууц үгийг сольж, нийт 2463 хүсэлтийг шийдвэрлэсэн.

“Гадаад улсаас татан авах Монгол Улсын иргэдийг ажиглалтад авч, тусгаарлалт хийх үеийн хамгаалалтын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь”-т заасны дагуу БНЭУ, БНСУ, ОХУ, ХБНГУ, Япон Улсаас эх орондоо ирсэн иргэдийг хүлээн авах, тусгаарлах байранд шилжүүлэх үеийн хамгаалалтыг 11 удаа зохион байгуулж ажилласан.

Мэдээлэл хүлээн авах, шуурхай удирдлагын чиглэлээр: Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх 270212 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас архидан согтуурсан 76728, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн зөрчил 194143, гэмт хэргийн  13743, сураггүй алга болсон хүн 1997, олдсон хүүхэд /хүн/ 1114, гадаадын иргэнтэй холбоотой 158 хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 14034, цагдаагийн алба хаагчтай холбоотой 203, зам тээврийн осол, хэргийн 38086 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, холбогдох байгууллагад холбон зуучлах, дахин хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн 108 тусгай дугаарын утсанд хүүхдийн амь нас хохирсон болон хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 208 удаагийн дуудлага, мэдээллийг дамжуулж, тус төвөөс 102 тусгай дугаарт ирүүлсэн 913 дуудлагыг хүлээн авч хамтран ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн http://102.police.gov дотоод цахим хуудасны “МШУТ-ийн ШУХ 102 анхааруулж байна” хэсэгт хулгайлах гэмт хэргийн дуудлагын шийдвэрлэлтийн зөрчлийн талаар 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг олон давтамжтай ирүүлсэн утасны дугаар, хаягийн 24 мэдээллийг байршуулж, хяналт тавин ажиллаж байна.

Мөн 102 тусгай дугаарт бүртгэгдсэн хулгайн 2644, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 20568 дуудлагын шийдвэрлэлт, очсон хугацаанд хяналт тавьж, хулгайлах гэмт хэргийн дуудлага өгсөн 2531, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн 12943, нийт 15474 иргэнтэй холбогдож, санал хүсэлтийг шийдвэрлэж ажилласан. 

2.6.Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр: Хамгаалалтын арга хэмжээний мэдээллийн санд нийт 69 хамгаалалтын арга хэмжээ бүртгэгдсэнээс урьдчилан сануулах 44, тодорхой үйлдлийг хязгаарлах 6, биечилсэн хамгаалалт 8, мэдээллийн нууцлалыг хангах 1, тусгай техник хэрэгслээр хангах 4, аюулгүй газарт түр байрлуулах 6 хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж, шүүгч 4, гэрч 5, хохирогч 49, хамаарал бүхий иргэн 6 нийт 64 хүнийг  хамгаалалтад авсан байна.

Хамгаалалтад авагдсан гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд хамгаалуулагч 1 иргэнээс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэгч томилуулах хүсэлт гаргасныг энэ оны 03 дугаар сарын 13-ны өдөр Монголын хуульчдын холбоонд уламжлан, өмгөөлөгч томилуулж ажилласан.

Тус хэлтсээс хэрэгжүүлсэн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хамгаалуулагч 17 хүнд, 46 удаа аюулын эрсдэлийн үнэлгээ, сэтгэл зүйн сорилыг хийж, насанд хүрээгүй 2, насанд хүрсэн 2, нийт 4 хамгаалуулагчид давхардсан тоогоор 10 удаа сэтгэл зүйн туслалцаа үзүүлсэн.

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс давхардсан тоогоор хэрэгжүүлсэн 8 хамгаалалтын арга хэмжээний хамгаалуулагч хохирогч 1, насанд хүрээгүй хохирогч 1, гэрч 1, насанд хүрээгүй хамаарал бүхий этгээд 1, нийт 4 иргэнд 2.2 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба болон бусад төрийн болон төрийн бус байгууллагад холбон зуучилж, шийдвэрлүүлэн,  эд зүйлсийг олгосон.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа мэдээлэл агуулсан зааварчилга, ажлын чиглэлийг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад 8 удаа хүргүүлж, үр дүнг тооцож ажиллаа.

2.7.Бүртгэл хяналтын чиглэлээр: Мэргэжил, хяналтын тасгаас тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах хугацаа, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган цахимаар шалгалт авах үйл ажиллагааг явуулж, програмд гарч байгаа алдаа, дутагдлыг арилгах ажлыг шат дараатай хийж шалгалтыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус төвөөс нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон ангилал нэмэх шалгалт авснаас давхардсан тоогоор 8991 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн, 1771 хүнээс жолоодлогын талбайн, 5526 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтуудыг тус тус авсан байна.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон нийслэлд дэх сургалтын байгууллагаас ирүүлсэн мэдээнээс үзэхэд 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн 45 сургалтын байгууллагаас 108 удаагийн сургалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх 4978, зөрчлийн оноо нэмэх 764 хүнийг хамруулсан.

Жолоочийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох чиглэлээр: Тайлангийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн шинээр В ангиллын 7962, А ангиллын эрх олгох шалгалтад тэнцсэн 89, М ангиллын 22, ангилал нэмэх шалгалтад тэнцсэн А ангиллын 246, С ангиллын 1638, D ангиллын 1039, Е ангиллын 1128, М ангиллын 653 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн /TPS/ санд баяжилт хийсэн.

Жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын дагуу  жолоочийн үнэмлэх 26717 үүнээс олон улсын жолоочийн үнэмлэх 240, гадаад иргэний үнэмлэх солих 839, үнэмлэх солилт, нөхөн олголтоор 25638 жолоочийн мэдээллийг санд бүртгэж олон улсын жолооны үнэмлэх 240, жолоочийн үнэмлэх 32413 ширхгийг хэвлэж олгосон.

Иргэдэд үйлчлэх танхимаар хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг сан /ТPS/-г шалган торгууль төлөгдөөгүй 1489 иргэний 162.374.386 төгрөгийг Төрийн сангийн дансанд нөхөн төлүүлсэн.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын Замын цагдаагийн тасгаас энэ хугацаанд 3276 иргэний материал хүлээн авч 257 албан бичиг хүргүүлж, жолоодох эрхийн талаарх лавлагаа 2096-г гаргаж, торгууль төлөгдөөгүй 5.028 иргэний 591.590.150 төгрөгийг Төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.

Жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, жолоодох эрхээ сэргээлгэх зэргээр тус төвд хандсан иргэдээс цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “ASAP” санд эрэн сурвалжлагдаж байсан 8 иргэнийг илрүүлж холбогдох цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өгч, тэмдэглэл хөтөлж ажиллаа.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, хасах: Хууль зүйн сайдын 2013 оны А/130 дугаар тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял шийтгэгдсэн 278 ялтны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мэдээллийн санд хасалт хийн хариуг хүргүүлж, хорих ялаар шийтгүүлж эдэлж дууссан хугацаанаас нэмэгдэл ял тооцож эрхийг түдгэлзүүлсэн 4, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 24 ялтанд ногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг жолоочийн мэдээллийн сан /TPS/-ийн хар жагсаалтад шинээр жолоодох эрх олгохгүй байх төлөвөөр бүртгэсэн.

Монгол Улсын хилээр галт зэвсэг, тусгай хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөл олгох чиглэлээр: Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах 418, улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх 3, адилтгах хэрэгсэл 3, гадаад орноос галт зэвсэг худалдан авах 27 иргэний хүсэлтийг хүлээн авч, уралдаан тэмцээнд оролцох 1 байгууллагын 6 тамирчин, Монгол Улсын хилээр түр нэвтрүүлэх галт зэвсгийн зөвшөөрөл 3 тус тус олгосон.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавихтай холбогдсон  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 11, 12, 15 дугаар зүйлд заасны дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах санал авахаар хандсан 59 аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч хянан санал авахаар Эрүүгийн цагдаагийн газарт 56 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүргүүлж, ирүүлсэн саналыг нэгтгэн Уул уурхайн яаманд 52 аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцэх санал хүргүүлж, шаардлага хангахгүй 6 аж ахуйн нэгжид татгалзсан хариуг өгсөн.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/292 дугаар тушаалаар баталсан “Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 279 байгууллага, албан тушаалтны хүсэлт холбогдох баримт бичгийг хүлээн авч хянан 232  байгууллага, аж ахуйн нэгжийн  822  тээврийн хэрэгсэлд  0.6-1 жил хүртэлх хугацаагаар  зөвшөөрөл олгосноос улаан302, хөх 1, хөх-улаан 30, ногоон 223, шар 266-г олгож, дээрх журмаар эрх олгоогүй 47 байгууллага, албан тушаалтны хүсэлтэд татгалзсан хариу өгөв.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад цагдаагийн ажил, үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээ, тайлангийн бодит байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвтэй хамтран Гэрээт харуул, хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн сангийн SAS /security agency services/ программ хангамжийг ашиглаж байна.

Мэдээллийн нэгдсэн санд Гэрээт харуул, хамгаалалтын 394 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс одоогийн байдлаар нийслэлд 356, орон нутагт 38 байгууллагын мэдээллийг санд шивж оруулсан.

2.8.Архивын үйл ажиллагааны чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газар болон Архивын ерөнхий газрын хооронд хамтран ажиллах санамж бичгийг энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулан, санамж бичгийн хүрээнд БК-385 Гэндвэл гэмшинэ 1973 он 2 бүлэг, БК-871 Үнэний эрэлд 1990 он 9 бүлэг, БК-321 Архины хор 1970 он 1 бүлэг, БК-353 Тамхины хор 1971 он 1 бүлэг, БК-472 Сархад савнаасаа бусдыг дийлнэ 1977 он 2 бүлэг, BK-344 Шүглийн дуу, БК-339 Миний сэргийлэх намайг хамгаална 1971 он 2 бүлэг, БК-831 Хил давах ёсгүй өмч 1988 он 2 бүлэг,  8 нэрийн баримтат кино, Түгшүүрт шөнө уран сайхны кино, 15 кино мэдээний сюжетийг тус тус цахим хэлбэрээр HD формат, mp4 өргөтгөлтэйгээр хүлээн авсан. 

Нийт харилцан ажилладаг байгууллагууд болон иргэдээс архивын лавлагаа, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт гаргуулахаар “Иргэд хүлээж авах байр”-аар 626, цахимаар 432, цаасаар 298 өргөдлөөр 19, нийт 1106 алба хаагч, иргэдийн архивын лавлагааг гаргуулах хүсэлт хүлээн авч, захиалгаар 620, цахимаар 431, цаасаар 29, өргөдлөөр 19, нийт 1099 иргэн, алба хаагчийн лавлагаа, тодорхойлолтыг гаргаж, иргэнд архивын лавлагаа, хуулбарыг нэг цэгээс олгож, архивын үйлчилгээг үзүүллээ.

Иргэд, байгууллагаас архивын баримтын хуулбар авахаар 25 хүсэлт ирүүлсний дагуу 27 хөмрөгийн 28 дансны 73 хадгаламжийн нэгжийн 13886 хуудас баримтаас шүүлт хийж, 215 хуудас материалыг хуулбарлан баталгаажуулж олгосон.

Цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхэд гэрээт архивч-операторууд 71 хөмрөгийн, 71 дансны,  2175 хадгаламжийг нэгжийг сканнердаж, 3 хөмрөгийн 3 дансны 41 хадгаламжийн нэгжийн 6352 хуудасыг фотошоп программаар засварлан сэргээж, 3 хөмрөгийн 5 дансны 32 хадгаламжийн нэгжийн 3606 тушаалыг ams программд шивж оруулсан байна. Одоогийн байдлаар тус архивт хадгалагдаж байгаа захирамжлалын баримт бичгийг 100 хувь скайнердаж дууссан ба  25 хувийг цахим санд холбоод байна.

2.9.Хэвлэл, мэдээллийн чиглэлээр: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц ёухал объектыг хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг түгээх ажлын хүрээнд бэлтгэдэг “Амрыг эрье”, “Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлгийн 2020 оны 01 дүгээр сарын төлөвлөгөөнд тусгах саналыг бусад албадуудаас авч нэгтгэн, нэвтрүүлгийн төлөвлөгөөг гарган нэвтрүүлгийг дамжуулдаг нийт 9 телевизтэй цаашид хамтран ажиллах гэрээг сунгах гэрээний төслийг боловсруулан төсвийн төвлөрүүлэн захирагчид танилцуулан нийт 10 телевизтэй гэрээг шинэчлэн байгуулсан. 

 Цагдаагийн байгууллагын албан ёсны www.police.gov.mn сайтад байгууллага, алба хаагч, аян арга хэмжээтэй холбоотой 81 ярилцлага, цаг үе, үйл явдлын 185, бусад 48 нийт 314 мэдээ, мэдээллийг бэлтгэн байршуулсан нь 1125391 хүний хандалтыг авсан байна.

Хэвлэл, мэдээллийн төвийн фэйсбүүк пэйж хуудаст цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын онцлог үйл явдал, аян арга хэмжээ, ярилцлага, мэдээ, мэдээлэл 881-ийг бэлтгэн иргэд, олон нийтэд түгээж ажилласан. Мэдээ, мэдээлэл, ярилцлага, постерыг давхардсан тоогоор 5256258 хүн үзэж, 397692 хүнд таалагдаж, 14257 удаа хуваалцаж, 8102 удаа сэтгэгдэл үлдээж, твиттер хуудаст 107 мэдээ, мэдээллийг байршуулан ажилласан.

“Монгол төрийн цагдаа” эмхтгэлийн 2019 оны IV улирлын дугаар, энэ оны I улирлын дугаарыг “Адмон” ХХК-ий хэвлэлтээс тус тус 2000 ширхгийг хүлээн авч, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа агентлаг, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хуваарийн дагуу тараасан.

2.10.Зохион байгуулсан спорт, урлагийн арга хэмжээний чиглэлээр: Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллагын үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж тус хорооноос 2020 онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын дунд 14, ХЗДХЯ, харьяа агентлаг, байгууллагуудын хэмжээнд 5, Хууль сахиулах байгууллагуудын дунд 4, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд 1, ахмад ажилтнуудын дунд 4, “Их сорилго” бэсрэг наадмаар 3, “Хүч цом” жүдо бөхийн болон “Кик бокс”-ийн нээлттэй тэмцээн зэрэг нийт 33 төрлийн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/294 дүгээр тушаалаар баталгаажуулж, Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлсэн.

Түүхт ойг угтаж 2020 онд зохион байгуулагдах спортын аварга шалгаруулах тэмцээнүүдийн шагналт байранд гардуулах медалийн нэг бүрийн үнийг 12000 төгрөгөөр захиалж хийлгэхээр “Колор Пен” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 832 ширхэг медалийн зардалд 99840.0 мянган төгрөгийг зарцуулсан.

Энэ оны 01 дүгээр сард Насанд хүрэгчдийн 2020 оны Улсын аварга шалгаруулах “Чөлөөт бөх”, “Хүндийг өргөлт”, “Жүдо бөх”, “Самбо бөх”-ийн тэмцээнд давхардсан тоогоор 74 алба хаагч, тамирчдыг бэлтгэн оролцуулж, 4 алт, 5 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Мөн “Жиу-жицу”-гийн 2020 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тус хорооноос 3 тамирчин оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.

Дэлхий нийтэд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын энэ оны 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын мөн оны А/108 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан энэ оны эхний хагас жилд зохион байгуулагдах хуваарьтай 22 төрлийн спортын тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.

                                                                Гурав. Дүгнэлт

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаа.

-Улсын хэмжээнд 13943, нийслэлд 9064, орон нутагт 4866, бусад газар 13 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх онтой харьцуулахад нийт хэрэг 3723 буюу 21.1, нийслэлийн хэмжээнд 2634 буюу 22.5, орон нутгийн хэмжээнд 1055 хэрэг буюу 17.8, бусад газар 34 буюу 72.3 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.7, нийслэлд 11.4, орон нутагт 2.5 нэгжээр тус тус өссөн.

-Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас эхний хагас жилд 537 сахилгын зөрчилд 549 алба хаагч холбогдсоны 384 буюу 71.5 хувийг офицер, 165 буюу 30.7 хувийг ахлагч, 7 буюу 1.3 хувийг энгийн алба хаагч эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал сахилгын зөрчил 288 буюу 34.9, алба хаагч 313 буюу 36.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль, дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалт, зохицуулалтад ямар нэгэн зөрчил дутагдалгүй үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

- Иргэд, олон нийтийн амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж буй “Яараад яахав дээ” 2 дахь удаагийн аяны хүрээнд 69601 тээврийн хэрэгслийг шалгаж, 11489 зөрчил илрүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 198 жолоочийн эрхийг хуульд заасан хугацаагаар хасч, эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 202 хүнийг шүүхээр баривчлуулж, 11290 хүнд 192.2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Дөрөв. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар

-“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж,  хэрэгжилтийг хангах.

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 141 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2020-2024” хөтөлбөрийг 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах.  

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх.

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн зарим төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байгаад дүгнэлт хийж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнг тооцох.

-Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Яараад яахав дээ” 2 дахь удаагийн аяны үр нөлөөг дээшлүүлэх.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
291
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
291
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
62
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
391
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
94
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
39
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос