en

Х.Чинтөгс: Хөрш орныхоо хэл, соёлыг сайтар судалсан цагдаагийн байгууллагын удирдлагууд академид суралцах боломж бий

2018-11-22 12:01:11
4768

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/521 дүгээр тушаалаар цагдаагийн байгууллагын зургаан алба хаагч ОХУ-ын Дотоод хэргийн яамны Удирдлагын академид амжилттай суралцаад ирээд ажиллаж байна. Тэдний төлөөлөл Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Чинтөгсийг “Томилолт” буландаа урилаа.

-Таны амрыг эрье. Сургуулиа улаан дипломтой төгссөнд баяр хүргэе.

- Амрыг эрье. Баярлалаа. Бид бүхэн ОХУ-ын Дотоод хэргийн яамны Удирдлагын академид удирдлагын менежмент, удирдахуйн ухааны магистраар эрдмийн зэрэг хамгаалсан. Удирдлагын академи нь 1929 онд байгуулагдсан, ОХУ-ын ууган сургуулиудын нэг юм. Ирэх 2019 онд түүхт 90 жилийн ойтойгоо золгох нэр хүндтэй, түүхэн замналтай сургууль. Үүнтэй холбогдуулаад Удирдлагын академиас ойг угтсан бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, удирдлагын менежментээр төгсөхөөс гадна хүний нөөцийн удирдлага, менежмент санхүүгийн чиглэлээр боловсон хүчнээ улам нарийн бэлтгэхээр болж байгаа. Сургуулиа амжилттай төгссөндөө баяртай байна.

-Төгсөлтийн баяр сайхан болов уу. Дурсамжтай сайхан өдрүүдийнхээ сонин сайхнаас хуучилна уу?

-ОХУ-ын цагдаагийн байгууллагын 300 жилийн ойн баяр энэ онд болсон. Тус улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг Цагдаагийн байгууллагын баяр болгон тэмдэглэхээр зарлиг гаргасан байдаг. Бидний төгсөлтийн баярын арга хэмжээ 6 дугаар сарын 09-ний өдөр болсон юм. Төгсөлтийн баярт  ОХУ-ын Дотоод хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд болон бусад хүндэт зочин оролцож, манай талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны тусгай төлөөлөгч, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр, ХСИС-ийн захирал цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нар оролцож, баярт үйл явдлыг хуваалцсан. Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан нэр бүхий зургаан алба хаагч сургуулиа амжилттай төгссөн.

-Хоёр жил амьдарч, суралцсан хотынхоо тухай ярина уу?

-Монгол хүн бүр хойд хөршийнхөө нийслэлийг “Алтан Москва” гэж ярьдаг. Москва хот миний хүүхэд байсан үетэй харьцуулахын аргагүй сайхан хөгжсөн байна.  Миний аав, Монголын радио, телевизийн улсын хорооны нэвтрүүлэгч асан Л.Харцага намайг 7 настай байхад Москвагийн Олон улсын радиод нэвтрүүлэгчээр томилогдон ажиллах үед манай гэр бүл энэ хотод амьдарч байсан юм. Миний хувьд Москва хотод нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Бага насныхаа дурсамжийг сэргээж, хожмоо бас энэ том нэр хүндтэй сургуульд сурснаа хувь тохиол гэж бодож байна.

Удирдлагын академийн хувьд суралцагчдын сурах орчин нөхцөл маш сайн бүрдүүлсэн, лекцийн танхим, номын сангуудаа засвар хийсэн, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ явагдах хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий хурлын танхимтай, уран зургийн галерейтай, сургуулийн ажилчид, суралцагчдад зориулж их засвар хийж тохилог ая тухтай зоогийн газрыг ашиглалтад оруулсан, Москва хотын гудамж талбай нь зүлэг ногоон байгууламж ихтэй, Засгийн газраас ард иргэдээ ая тухтай амьдрах нөхцөлөөр хангасан, түүхэн дурсгалт газрууд олонтой үнэхээр сайхан хот доо.

-Суралцах нөхцөл боломж, сургуулийн орчны талаар товч яривал ?

-Бид сургуулийнхаа нийтийн байранд амьдарч байсан. Суралцах хугацаанд Удирдлагын академийн удирдлагууд маань маш их дэмжиж тусалж байсан. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд бидний суралцах явцад гарсан аливаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байсанд талархдаг.

Манай сургуульд ОХУ-ын үндсэн цагдаагийн байгууллагын удирдах түвшины алба хаагчдаас гадна хуучин тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд /СНГ/-ын цагдаагийн алба хаагчид, Монгол Улсын цагдаагийн байгууллагын болон хууль сахиулах байгууллагын алба хаагч нар суралцдаг юм. Цагдаагийн байгууллагаас 2017 онд гурван алба хаагч, 2018 онд хоёр алба хаагч тус тус суралцаж байна.   

Цаашид энэхүү нэр хүндтэй Удирдлагын академид суралцах хүсэл, эрмэлзэлтэй залууст хандаж зөвлөхөд орос хэлний мэдлэгийг байнга дээшлүүлж, орос хэлийг маш сайн сурах хэрэгтэй. Мөн ОХУ-ын соёл, ёс заншлыг нь судлан, эрхэлсэн ажил, мэргэжилдээ үнэнч, ирээдүйдээ итгэлтэй, өөртөө зорилготой байвал цагдаагийн алба хаагч нарт маань манай Удирдлагын академид суралцах боломж нээлттэй.

Ярилцсан: Цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
130
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
107
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
130
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
107
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
169
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
176
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
136
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
135
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
148
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
136
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
217
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
197
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос