en

В.Отгонбаяр: НҮБ-д цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэх нь дэлхийн өмнө хүлээсэн үүрэг

2018-11-20 15:28:00
3529

"Цагдаа" эмхтгэлийн 2018 оны 3 дугаар улирлын буландаа Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа В.Отгонбаярыг урьлаа. Тэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллага-Африкийн холбоо хамтарсан “UNАMID” ажиллагаанд  Судан улсын Дарфур мужид “цагдаагийн зөвлөх” албан тушаалд 22 сар үүрэг гүйцэтгээд ирсэн билээ. Түүнтэй уулзаж хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар товч ярилцлаа.

Юуны өмнө дугаар шилжихийн өмнө цагдаагийн хурандаа цолоор шагнагдсанд тань баяр хүргэж байна. -Баярлалаа, Монголын цагдаагийн эрхэм дээд цол шагнагдсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Энэ цаг мөчид цагдаагийн байгууллагад хяналт шалгалтын нэгж үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож, хүндтэй энэ албаны удирдлага, ахмадууд, одоо ажиллаж байгаа алба хаагчиддаа баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Нийт цагдаагийн бие бүрэлдэхүүндээ бас баярлалаа.

-Тухайн нутаг оронд үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоо нь ямар байдаг вэ?

-Миний хувьд НҮБ-Африкийн холбоо хамтарсан “UNАMID” ажиллагаанд цагдаагийн үндсэн чиг үүргээрээ дэлхийн олон орны мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран алба хаасан. Эрсдэлтэй нөхцөл байдалд шинэ хамт олон дунд ажиллаж, үүрэг гүйцэтгэнэ гэдэг алба хаагчаас багагүй тэвчээр, ур чадвар шаардах нь зүйн хэрэг. Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх үндсэн үүрэг, үйл ажиллагаа, тэдэнд тавигдах ур чадвар, сахилга, ёс зүйн шаардлагын талаар багагүй мэдлэг, туршлага хуримтлуулж ирлээ.

Хөгжлийн бүх л түвшиний улс орны цагдаагийн алба хаагчид нэг дор цуглаж баталсан мандатын дагуу өөр өөрийн хариуцсан, ногдсон үүргээ биелүүлж, энхийг дэмжих ажиллагааны туршлагагүй бидэнд томхон сорил болж үлдсэн. Гэсэн хэдий ч бид цагдаагийнхаа албаныхаа нэрийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй амжилттай биелүүлсэн дээ. Цаг агаарын эрс тэс байдал, аюулгүй байдлын эрсдэл өндөр, огт ажиллаж үзээгүй орчин, ахуй, соёлын зөрүү гээд хүндрэлтэй нөхцөл их ч өөрийгөө сорих шинэ сорил болж, алхам бүртээ л шинэ амьдрал, шинэ зүйл сурч, бас хөгжиж байлаа.

Ер нь олон улсын хамтарсан ажиллагаанд Монгол Улсын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэх нь дэлхийн өмнө хүлээсэн үүрэг юм. Дэлхийн бүхий л улсын цагдаагийн байгууллага ижил нэг зорилготой. Бид Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй өнөөгийн байдлаа бататгаж, олуулаа буюу “цагдаагийн баг” үүрэг гүйцэтгэж, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, үүрэг гүйцэтгэх туршлагыг дээшлүүлэх, хувийн соёл, сахилга батыг сайжруулах, бие даах чадвар эзэмшүүлэх зэргээр олон талт ач холбогдол бий. 

-Цагдаагийн алба хаагчийн чиг үүргээрээ ажиллахад ямар онцлогтой, ялгаатай, адил төстэй ямар байдаг вэ?

-Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан дүрмийн дагуу олон улс орны, хэл, соёл, зан заншил өөр ч нэг зорилгод нэгдсэн алба хаагч нар нэг дор  цуглаж, нэг дүрмэнд захирагдаж, нэг чиг үүргийг хамтарч гүйцэтгэнэ гэдэг алба хаагчаас  багагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэвчээр шаардагдана. Хувийн зан араншингаас илүү  дэг журмыг сахиж ажиллах өндөр шалгуур. Ажиглахад аливаа аль ч цагдаагийн байгууллагад байдаг бүтэц ерөнхийдөө төстэй, жишээлбэл, алба хаагчийн сахилга, ёс зүйг хариуцсан нэгжтэй, тэд аливаа зөрчлийг шалгаж тогтоох үүрэгтэй, энэ нэгж тухайн ажиллагааны цагдаагийн даргын шууд мэдэлд харьяалагдах гэх мэт.

Судан улс муслим шашинтай, архи, согтууруулах ундаа зарж борлуулах хориотой тул гэмт хэргийн өнгө арай өөр, харин бусдын амь нас, эрүүл мэндэд халдах, охид, эмэгтэйчүүдийг хүчиндэх төрлийн гэмт хэрэг зонхилох хандлагатай, цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх болон ял шийтгэгдсэн этгээдийг хянан харгалзаж, ял эдлүүлэх үүргийг гүйцэтгэдэг онцлогтой. Цаг агаарын өндөр халууны онцлогоос хамааарч өөрийн эрүүл мэндийг хамгаалах сахилга батыг чанд сахих, цаг улиралд нь тохирсон шумуулын хамгаалалтыг тогтмол хэрэглэх, шөнийн цагаар нимгэн хувцастай явахгүй байх зэргээр өөрийгөө тогтмол хяналттай байлгана. Эрүүл алба хаагч эмгэг өвчтэй ирж болохгүй. Тиймээс өөрөөс бүх зүйл шалтгаална.

-Энэ үйл ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэхэд ямар  шалгуурыг давсан бэ?

-Юуны түрүүнд Монгол Улсын цагдаагийн байгууллага НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүхий арга хэмжээг авч, нөгөө талаас итгэл хүлээлгэж томилсон Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад талархалаа илэрхийлэх учиртай. Цагдаагийн албаны түүхэнд мөрөө үлдээсэн цаашид цэцэглэн хөгжих ажил, арга хэмжээ гэж би дүгнэдэг.

Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дэлхийн түвшинд үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн итгэл үнэмшлийг бий болгосноор манай алба хаагчид өнөөдөр асар их үүргийг өөртөө бас хүлээж байгаа. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг цагдаагийн мэргэжил эзэмшсэн хүн бүрийн нэр төрийн хэрэг учраас цаг завгүй их ажлынхаа хажуугаар өөрийн мэдлэг боловсрол, ялангуяа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь хамгийн эхний алхам юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас томилогдсон “шалгагч” ирэхэд биднээс эн тэргүүнд англи хэлний сонсох, бичих, ярилцах гэсэн шатлалаар сонгон шалгаруулалт хийдэг. Энэ бол шалгалтын үндсэн, гол шалгуур гэж ойлгох хэрэгтэй, эс тэнцвэл дараагийн шалгаруулалтад орохгүй. Дараагийн шатанд галт зэвсэг хэрэглэх, автомашин жолоодлого хоёр юм. ПМ маркийн гар бууны задаргаа, хол, ойрын зайнд тогтоосон хугацаанд буудлага үйлдэж, зөв рультэй жийп ангиллын автомашиныг жолоодох, зогсоолд тавих үйлдлийг заасан хугацаанд багтаан гүйцэтгэдэг. Манай алба хаагчдын хувьд англи хэлний шалгалтад тэнцвэл, үлдэх хоёр шалгалтад тэнцэх бүрэн боломжтой гэж би боддог.

Эцэст нь шалгалтад тэнцсэн алба хаагчид эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдана. Хэрэв сонирхож, хувийн бэлтгэлээ хангахаар зэхэж байгаа бол эрүүл мэнддээ одооноос анхаарч үзлэг, шинжилгээнд хамрагдвал зүгээр юм билээ. Алба хаагчид маань англи хэлний мэдлэг боловсролоо дээшлүүлж, энэ сайхан нэр төртэй албанд ажиллаасай гэж уриалмаар байна.

-Цагдаагийн байгууллагад бусдын л адил эрүүгийн болон мөрдөн байцаах алба нэгжүүдэд 27 жил ажилласан алба хаагчдын нэг. Таны хувьд өөрийн англи хэл суралцсан туршлагаасаа бидэндтэй хуваалцана уу?

-Миний хэлний мэдлэг тийм сайн биш шүү /инээв/. Өөрөө л хичээх хэрэгтэй юм шиг санагдсан, сайн багш, сайн сургалт, өндөр төлбөр дагахаас илүү, өөрөө л хичээвэл дөр суух юм байна.

Хэл бол хэрэглээ гэдгийг хүн бүр мэднэ, тэгвэл хэрэглээд л сонсоод л байя. Тэгэхээр танд өөрт мэдрэгдэнэ. Сая үүрэг гүйцэтгэх хугацаандаа зохион байгуулагдсан англи хэлний курст ажлынхаа хажуугаар хамрагдаж төгссөн. Бид  цаг завгүй энэ ажлаа хэл сурах боломж  болгох нь хувь хүнээс л шалтгаална. Жишээ нь надтай хамт ажиллаж байсан, цагдаагийн хошууч Ч.Ерөөлтүвшин наадмын хамгаалалтад 6 хоног Хүй долоон худагт байрлаж үүрэг гүйцэтгэхдээ англи хэлээ давтаад, үгээ цээжлээд явдаг байсан. Ар гэр, ахуй амьдралаас түр хөндийрч байгаа энэ үед хамгаалалтын бус цагаараа унших, сонсох боломж бий. Нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих, алхах, тээврийн хэрэгсэл жолоодож байх гээд цагуудыг өөрийнхөө англи хэр сурах цаг болговол амжилт, үр дүн ирнэ.

-Үндсэн үйл ажиллагаанаас гадна хүмүүнлэгийн ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс баталсан мандатын дагуу тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах,  тэнд байгаа онцлог обьектуудын хэвийн үйл ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх,  цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулдаг. Мөн харьяа нутаг дэвсгэрийн ард иргэд, өсвөр насны хүүхдүүдэд эрх зүйн болоод англи хэлний мэдлэг олгох, охид, эмэгтэйчүүдэд оёж хатгах, хоол унд хийх гэх мэт амьдрах чадварыг дээшлүүлэх чиглэлийн, эрэгтэйчүүдэд хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг сайн дурын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. 

-Энэ үйл ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэх дараагийн баг хэзээ явах вэ?

-Манай улсын Цагдаагийн байгууллагаас “цагдаагийн зөвлөх” албан тушаалд алба хаагчид үүрэг гүйцэтгээд эхэллээ. Одоо ч үүрэг гүйцэтгэж байна. Бидний цаашдын алхам бол 140 хүний бие бүрэлдэхүүнтэй “цагдаагийн алба хаагчдын баг” илгээх асуудал юм. Энэ багийг илгээснээр ялангуяа манай ахлагч бүрэлдэхүүний хувьд Энхийг дэмжих ажиллагаанд  үүрэг гүйцэтгэх боломж нээгдэнэ.  Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд маань тодорхой ажил, арга хэмжээ авч нэгэн цагт бид цагаан шонхороо магнайдаа залж тив, дэлхийн энх тайвны төлөө үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна. Дараа дараагийн ажиллагаанд оролцох алба хаагч нартаа амжилт хүсье.

Танд амжилт хүсье.

Ярилцсан: Цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
206
2026/05/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
13
2026/05/15
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
253
253
2026/05/15
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/15
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/05/12
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/15
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү

Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
253
253
2026/05/12
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
253
253
2026/05/12
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
206
2026/05/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
13
2026/05/15
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухаан, инновац нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
0
15
2026/05/15
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа
0
16
2026/05/15
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, шинэ орчин, шинэ эрсдэл, шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
0
15
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
15
2026/05/15
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
0
109
2026/05/12
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатарт хүндэтгэл үзүүллээ
0
13
2026/05/15
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
Иргэд та бүхэн цахимаар худалдан авалт хийхдээ дараах зөвлөмжийг мөрдөж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү
0
14
2026/05/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
13
2026/05/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос