en

Г.Арсланхуяг: Эцэг эхчүүд цахим орчинд зарцуулах цагаа багасгаж, хүүхдүүддээ зориулах цагаа нэм

2018-11-02 10:05:11
3422

Цагдаагийн байгууллагаас хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан. Үргэлжлүүлэн арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг эхлүүлжээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуягтай цөөн хором ярилцлаа.

-“Цахим орчинг зөв болгоё” аяны гол онцлог нь юу байх вэ. Аяны хүрээнд ямар ямар ажлыг зохион байгуулах юм бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ хамтран “цахим орчинг зөв болгоё” нөлөөллийн аяныг эхлүүлж байна. Сүүлийн үед цахим орчинд худал хуурмаг мэдээлэл түгээх, хүний нэр төрд халдаж, гутаан доромжилдог боллоо. Элдэв сөрөг мэдээлэл хүүхэд, залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа учраас цахим орчныг зөв ашиглах хэрэгтэй байгаа юм. Гэтэл манайхан цахим орчныг гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэл болгочихоод хүний нэр хүндийг гутаан доромжилж, худал хуурмаг мэдээлэл түгээн дэлгэрүүлж байна. Гаднын соёлтой орнууд цахим орчныг сайн мэдээ түгээж, баяр баяслаа хуваалцдаг, хэрэгтэй мэдээллээ солилцох хэрэгсэл болгон ашигладаг байгаа юм. Мэдээлэл дамжуулах урсгал нь ихсээд ирэхээр цахим орчинд нэр хаяггүй этгээдүүд нийлж групп, чат нээж, мэдээллээ нээлттэй тавьдаг хүмүүсийн мэдээллийг ашиглаад байгаа юм. Ер нь цахим орчны буруу хэрэглээ, түүгээр урсах сөрөг мэдээллүүд нь нийгэмд стресс, бухимдал авчирч байна. Үүний эсрэгээр цахим орчинд эерэг, зөв мэдээлэл түгээж байх үүднээс “цахим орчинг зөв болгоё” аяныг зохион байгуулж байгаа юм. Уг аяны хүрээнд хүний нэр төрд халдах гэмт хэргийн талаар мэдлэг, мэдээлэлгүйн улмаас гарч байгаа хор уршгийг хүмүүст таниулах, цахим зөв хэрэглээг сурталчилна.

-Цахим орчныг яаж ашиглах нь гэмт хэргийн хэрэгсэл болдог юм бэ. Ямар төрлийн гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдэж байна вэ?

-Сүүлийн үед цахимаар залилах гэмт хэрэг ихсээд байна. Мөн цахимаар хүнийг гутаан доромжилж, нэр хүндэд нь халдаж байна. Садар самуунд уруу татаж байна. Шинэ төрлийн гэмт хэргүүдийг цахим орчноор дамжуулан үйлдэж байгаа юм. Хулгайч нар хүртэл групп чат, фэйж хуудастай болчихсон байх жишээтэй.

-Манай улсын иргэд фэйсбүүкийг хэтрүүлэн ашиглаж байна. Хүмүүс юунаас болоод фэйсбүүкийг ямарч шүүлтүүргүйгээр хэтрүүлэн ашиглаж байна гэж та бодож байна вэ?

-Уншигчийн боловсролтой холбоотой.

-Цахимаар явж байгаа сөрөг мэдээллүүд нийгмийн сэтгэл зүйд ялангуяа залуучуудын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ. Сөрөг мэдээллүүд нь залуусыг хэрхэн сөрөг зүйлд уруу татдаг юм бэ?

-Эцэг, эхчүүд ажил амьдралын хэвшилд орчихсон учраас өглөө гараад орой ирдэг. Гэтэл түүний ард хүүхэд байгаа. Эцэг, эхчүүд хүүхдэдээ зориулах цаг зав маш бага болсон. Тэд хүүхдүүдтэйгээ ярилцахаас илүү цахимаар харилцах нь түгээмэл болоод байна. Тиймээс эцэг, эхчүүддээ цахим орчинд зарцуулах цагаа багасгаж, хүүхдүүддээ зориулах цагаа нэмээрэй гэж зөвлөмөөр байна. Үр хүүхэддээ ямар хяналт тавьдаггүй, өглөө гараад орой ирдэг эцэг эх олширч байна. Энэ хооронд хүүхдүүд хоорондын цахим хэрэглээ нь эцэг, эхчүүдээс өндөр болчихсон.

Хүүхдүүд цахим орчинд өөрсдийн чөлөөтэй орон зайг бий болгож, нэг нэгнийгээ гадуурхаж байна. Цахимаар томчуудын бие биедээ дамжуулж байгаа мэдээлэл нь эргээд хүүхдийн хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаа юм. Хүүхэд цахим орчинд явж байгаа мэдээллийг ямар нэг шүүлтүүргүй шууд хүлээж авна. Хүүхэд олон давтамжтай сөрөг мэдээлэлд итгэл үнэмшил олж авах, түүнээс болоод буруу үлгэр дуурайлал авч, өөрийн зан, үйлдлээ өөрчилж байна.

-Танай байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгчид Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчидтэй уулзсан. Энэ үеэр цахимаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэхэд хамтарч ажиллахаар болсон шүү дээ. Үүнтэй холбоотойгоор ямар ажлыг хийж байна вэ? 

-Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөллүүд Монголд ирж ажилласан. Энэ ажлын хүрээнд сөрөг агуулгатай, хууль зөрчсөн контент, гэмт хэргийг бууруулах тал дээр хамтарч ажиллахаар болсон. Удахгүй сөрөг хандлага, гэмт хэрэг хэргийн шинжтэй мэдээллийг устгах ажлыг эхлүүлнэ.

-Цахим орчинг хэрхэн зөв ашиглах талаар зөвлөхгүй юү?

-Цахим хэрэгсэл нь өөрөө гэмт хэрэг сурталчлахгүй байх шүүлтүүртэй байдаг. Гэмт хэрэг, садар самуунд уруу татсан мэдээллийг автоматаар устгадаг тохиргоо, сөрөг мэдээллээс хамгаалах зааварчилгаа байдаг юм. Үүнийг иргэд мэддэггүй. 18 нас хүрээгүй хүүхэд үзэж болохгүй бичлэг, зурагны тохиргоог хүүхэд, дүү нартаа хийж өгөх хэрэгтэй юм. Фэйсбүүк нь англи хэлтэй программ учраас тухайн хэлтэй садар самуунд уруу татсан, оролдлого, гэмт хэргийн шинжтэй зүйлийг түлхүүр үгээр таниад устгачихдаг. Харин манай кирилл үсгийг тухайн программ таньдаггүй юм болов уу гэж ойлгодог. Тийм учраас цахим орчинд худал хуурмаг мэдээлэл урт хугацаанд оршоод байна. Хүүхэд, гэр бүлийн тухай хуулинд хүүхэд нь гэмт хэрэг үйлдэх эсвэл гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд эцэг, эх нь хариуцлага хүлээх ёстой байдаг. Тиймээс цахим орчинд насанд хүрээгүй хүүхдүүдийн орж болохгүй сайт, үүсгэж болохгүй групп, чат тохиргоог эцэг, эхчүүд өөрсдөө хийж өгөх ёстой.

Харин насанд хүрсэн хүмүүс мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой юм. Мөн шүүлтүүртэй хандаж чадах боловсролыг хүүхдүүддээ олгох ёстой. Зөв мэдээлэл цахимаар түгээгдээд эхэлбэл, зөв зохистой мэдээллийн урсгал явагдана.

Цахим орчинд аюулгүй байдлаа хангах, мэдээллийн урсгалаа цэгцэлж, сөрөг мэдээлэл авдаггүй болгох, зөв групп, чатад байх ёстой. Хамгийн гол нь өөрсдийн тань мэдээллийг өсвөр үеийн залуучууд уншдаг учраас өөрийн хуудсандаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох ч зөв соёлтой хэрэглээрэй.

Мөн баталгаагүй мэдээлэл шэйр хийгүй байх, зүй бус үгтэй сэтгэгдэл бичихгүй байх, хүүхэд үзэхэд тохиромгүй зураг, бичлэгийг цааш түгээхгүй байх, танихгүй хүний найзын хүсэлтийг авахгүй байх, хувийн мэдээллээ хэт дэлгэрэнгүй байршуулахгүй байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Itoim.mn мэдээллийн сайт

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
33
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
33
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
33
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
33
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
95
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
95
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
80
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
81
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
80
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
74
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
145
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
139
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос