• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТЦА-ны "Нээлттэй өдөрлөг"-өөр иргэдэд 10 төрлийн үйлчилгээ үзүүллээ

2018-10-31
ТЦА-ны

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2018.10.31/ өөрийн байрандаа “Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох үйл ажиллагаа явуулав.

Харин Авто тээврийн үндэсний төвийнхөн тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо хийх, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох болон мэргэшсэн жолоочийн шалгалт, үнэмлэхийн талаар мэдээлэл хүргэсэн. Албан журмын даатгагчдын холбооноос иргэдэд үйлчилгээ үзүүлж, цагдаагийн алба хаагчид бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өглөө.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаа, техник хэрэгслийг иргэд, олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа ч давхар өрнөлөө. Цагдаагийн байгууллагаас иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж, тэдний чухал хэрэгцээт асуудлыг шийдвэрлэн өгч буйд талархлаа илэрхийлж байсан юм.