• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Албаны нохойн сургалтын хэлтсээс сургалт зохион байгууллаа

2018-10-23
Албаны нохойн сургалтын хэлтсээс сургалт зохион байгууллаа

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс гэмт хэрэг болон хар тамхи сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх чиглэлийн  албаны зургаан нохойг нохойн төлөөлөгчдийн хамт сургаж бэлтгэн төгсгөлтийн үйл ажиллагааг  зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан алба хаагчид нь Багануур, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн  хэлтэст гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам сахиулах ажилд албаны нохойтой  үүрэг гүйцэтгэх юм.