en

Ажил амьдралын их сургуульд суралцсан минь

2018-10-19 22:20:00
2619

2002 оны VIII сарын дундуур тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал  Д.Сандаг-Очир намайг өрөөндөө дуудаж уулзан Хяналт шалгалтын албаны дарга Р.Давааням ОХУ-ын Дотоод явдлын яамны  сургуульд явах болсон тул чамайг энэ ажилд томилох бодолтой байна гэж  хэлсэн юм. Түүнд цагдаагийн үндсэн “үйлдвэрлэл”-д биечлэн ажиллаж байгаагүйгээ учирлахад тэрээр чи хүнтэй ажиллаж сурсан хүн тиймээс тэр чадахгүй гээд байгаа зүйлдээ бие даан суралц гэж шуудхан хэлээд яриагаа дуусгаж билээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр тус албаны бүрэлдэхүүнийг үндсэнд нь шинэчилж нэгжүүдээс туршлагатай, нэр хүндтэй, албадын ажлыг сайн мэддэг ахлах офицеруудаар бүрдүүлж өгсөн нь цаашид ажиллахад их тус нэмэр болсон юмаа. Миний бие шинээр томилогдон ирсэн нөхөдтэйгээ анхнаасаа илэн далангуй, нөхөрсөг харьцаа тогтоож, тэднээс мэдэхгүй чадахгүй зүйлээ ичиж, нэрэлхэлгүйгээр асууж, лавлах, холбогдох хууль тогтоомж, эрхийн актуудыг уйгагүй судалсны ачаар богино хугацаанд сурч дадлагажих төлөвөө олж, хянан шалгах ажлыг бие даан явуулах болсон нь хамт ажиллагсдын маань ач тус мөнөөс мөн гэж одоо хэр нь бодож явдаг билээ.

Хамт ажиллаж байсан нөхөд маань өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлэхийн төлөө элдэв хэл ам гаргалгүй ажиллаж чаддаг, тулгарсан саад бэрхшээлийг санаа зорилго нэгтэй туулж чаддаг, бие биедээ хүндэтгэлтэй хандаж чаддаг байсны ачаар ахархан хугацаанд сайхан хамт олон төлөвшин бүрэлдэж чадсан юмаа.

Цагдаагийн байгууллагын дотоод хяналт, шалгалтын гол зорилго нь холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, Эрүүгийн Байцаан Шийтгэх  хууль төв, орон нутаг, салбар нэгжүүдэд хэрхэн хэрэгжиж байгаа байдал, алба хаагчдын үйл ажиллагаа журам, дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, шалган зааварчлах явдалд оршдог. Манай нөхөд ч дээрх зорилгоо сайтаар ухамсарлан ойлгож, ажиллаж байсны хүчээр бидний ажиллах хугацаанд ажлын доголдол, дутагдал огт гарч байгаагүйг дурьдахад нэн таатай байдаг.

Хамт ажиллагсад маань хууль тогтоомжийг сахин биелүүлж, ажилдаа нягт намбай хандаж байсны ганц нэг баримтыг дурьдахад, цагдаагийн хурандаа Ц.Доржпалам, цагдаагийн хурандаа Ц.Даваадорж нар Хэнтий \Өмнөдэлгэр\, Дундговь \Дэрэн\ аймгийн хоёр хэсгийн төлөөлөгчийн албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдын амь насыг хохироосон үйлдлийн гэм буруугүйг ажлын арвин дадлага, туршлагадаа тулгуурлан баталгаа, нотолгоотой эцэслэн тогтоож, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлсэн хэсгийн төлөөлөгчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнуулсан нь цагдаагийн олон арван алба хаагчдад өөртөө итгэл дүүрэн ажиллах урам зориг өгсөн явдал болсон юм.

ЦЕГ-ын удирдлагаас дотоод хяналт, шалгалтын албанд ажиллах алба хаагчдыг сонгохдоо ажил, амьдралын дадлага туршлагатай, хамт олондоо үнэлэгдсэн хүмүүсийг томилон ажиллуулж, тодорхой хугацааны дараа албаны даргын саналыг харгалзан үзэж, аймаг, хотын цагдаагийн газар, хэлтэс, албадын даргаар томилж, цаашид давтан сургах ажлыг зохион байгуулдаг байсан нь их үр дүнтэй ажил болж байсан юм. Энэ нь үе үеийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байсан удирдлагын шалгарсан арга байсан гэж би боддог. Үүнийг цаашид ч бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлагатай юм. Биднийг ажиллаж байх хугацаанд манай хамт олны дундаас Ч.Ганболд\Говьсүмбэр\, Х.Батдорж \Зүүнхараа\, Ж.Галбадрах \Говь-Алтай\, С.Баатаржав \Дархан-Уул\, О.Зоригт \ЗЦГ\ нарын залуус тухайн байгууллагын даргаар томилогдон , хурандаа цолоор шагнуулж байсан нь манай хамт олны бахархах зүйлийн нэг болж, омогшин урамшиж байснаа өнөөдрийн өдөр эргэн дурсахад сэтгэлд нэн бахдалтай байна.

Эдгээр шижигнэсэн сайхан залуучуудын дундаас цагдаагийн хурандаа С.Баатаржав маань шалгаран тодорч ЦЕГ-ын даргаар төр, түмнийхээ итгэлийг хүлээн ажиллаж байгаа нь манай хамт олны зүй ёсны бахархал гэж болно.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтын нэр нөлөө ач холбогдлыг харгалзан хяналт шалгалтын тусгай тасгийг ЦЕГ-ын даргын 2005 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 301 дүгээр тушаалаар хяналт шалгалтын хэлтэс болгон зохион байгуулсан нь энэ албаны ажлыг хөгжлийн шинэ шатанд гаргахад ихээхэн ач холбогдолтой болсон юм.

Тухайлбал:

-ОХУ-ын Дотоод явдлын яамны дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын албаны туршлагыг судалж, ажлын дүрэм, журам, зааврыг орчуулан өөрийн орны нөхцөлд ашиглах хувилбараа боловсруулж Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын төсөл, танилцуулга зэргийг бэлтгэн Д.Сандаг-Очир даргадаа танилцуулж төсөлд тусгах шинэ санаа, зарим зүйлийг шинэчлэх даалгавар авч боловсруулж дуусгасан боловч цаг үеийн шаардлагаар дараагийн хүндээ хүлээлгэн өгсөн боловч дээрх санаа маань ажил хэрэг болсонд сэтгэлд бахтай байдаг.

Биднийг ажиллаж байх үед жилийн эхэнд шалгалт явуулах график төлөвлөгөөг гаргаж ЦЕГ-ын даргад танилцуулж, өгсөн санаа оноог нь тусган батлуулж иж бүрэн шалгалтыг 5-аас доошгүй аймаг, хот, 2-3 дүүрэг, нэгийн зэрэг албаны ажлыг шалган зааварчилж, тусалдаг байлаа.

Ер нь нилээн өндөр ачаалалтай ажилладаг байсан юм. Үүний ч үр дүнд наад зах нь цагдаагийн төв орон нутгийн анги байгууллагын ажил жигдэрч, барилга байгууламжийнх нь өнгө зүс сайжирч, алба хаагчдынх нь хувцас форм нэгэн жигд болж, дотоод бичиг хэргийн хөтлөлт сайжирч, хэрэг шийдвэрлэлтэд ахиц дэвшил гарч, аж ахуй санхүүгийн зөрчил дутагдлыг илэрсэн тухай бүрд нь арилгуулж цаашид бүх чиглэлээр алдаа доголдол гаргахгүй байхад анхаарч ажиллаж байсан нь цагдаагийн төв орон нутгийн бүх байгууллагын ажилд эерэгээр нөлөөлж байсан гэж үздэг.

Гэтэл 2007 оноос Цагдаагийн ерөнхий газрын удирдлага иж бүрэн шалгалт нь тухайн байгууллага, алба хаагч нарт дарамттай, шалгалтанд бэлтгэх нэрийдлээр үндсэн ажлаа орхигдуулж байна гэж үзээд иж бүрэн шалгалтыг зогсоож шалгах шаардлагатай байгууллагад гэнэтийн шалгалт хийх шийдвэр гаргасныг энэ албанд хэдэн жил ажиллаж хянах шалгах ажлын баримжаатай болсон хүний хувьд үндэслэл муутай, цаг үедээ тохироогүй шийдэл болжээ гэж үздэг.

Учир нь тухайн байгууллагын даргын ажлын арга барил, хариуцлагаас ихээхэн зүйл шалтгаалдаг болохыг тооцож үзэх юм бол дарга ажлаа зөв зохион байгуулж чадсан нөхцөлд дарамт чирэгдэл, ажил цалгардах явдал гарахгүй байх боломжтой. Практикаас үзэхэд шалгагч нар шалгалтын явцад байгууллагын өдөр дутмын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажлаа явуулж чаддаг байлаа.

Цагдаагийн байгууллагын ажил тасралтгүй 24 цагаар явагддаг, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, эрхийн акт зэрэг хэм хэмжээ тогтоосон баримт бичиг байнга хэрэглэгддэг тул байнга биш ч гэлээ алдаа дутагдал гарах магадлал өндөр г.м олон эрсдлийг тооцож үзвэл шалгалтын ач холбогдлыг бууруулж боломгүй санагдана.

Аливаа шалгалтыг нээлттэй, ил тод хэлбэрээр явуулж илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь тухайн хамт олонд нь сайтар ойлгуулж, засаж сайжруулах арга замын талаар хамтран хэлэлцэж шийдвэр гаргах нь ихээхэн үр дүнтэй байдгийг амьдрал харуулж ирсэн юм.

Энд дурдахгүй өнгөрч боломгүй нэг зүйл бол тухайн байгууллагад шалгалт хийхдээ орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж ажлын зорилго, чиглэлээ танилцуулж тэдний санал сэтгэгдлийг сонсож тэр талаар удирдлагадаа илтгэдэг байлаа.

Түүнчлэн удирдлагын арга барил, хийж бүтээж байгаа ажил, хамт олны нийгмийн болон бусад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар удирдлагаас хийж байгаа ажлын тухай алба хаагчдаас түүнчлэн тухайн цагдаагийн газар, хэлтсийн ажил, үйлчилгээ,алба хаагчдын зан харьцааны талаар иргэдээс санал хүсэлтийг нь тусгайлан боловсруулж, ЦЕГ-ын удирдлагаас зөвшөөрсөн санал авах хуудсаар авч нэгтгэн дүгнэж шалгалтын илтгэх хуудсанд тусад нь оруулдаг байсан нь үр дүнтэй ажлын нэг байсан юм.

-Аймаг, орон нутагт шалгалт хийхдээ тухайн орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлэгт орох, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлсийн талаар тэдний сэтгэгдлийг сонсож, асуултанд нь хариултыг өгдөг  байлаа.

Ийнхүү хяналт шалгалтын албанд ажиллаж байх он жилүүдэд хамт олонтойгоо гар сэтгэл нийлэн ажиллаж, тэднийхээ хүч дэмжлэгээр ажил үйлс маань өөдрөг байж, тэднээсээ ажил, амьдралдаа их зүйлийг сурч мэдсэн маань цаашдын ажил албанд маань ихээхэн хэрэг болсныг өнөөдрийн өдөр эргэн дурсахад нэн бахдалтай байна.

Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Нэргүй  

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
61
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
62
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
62
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
45
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
50
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
70
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
63
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
39
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос