en

П.Батбаатар: Энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хамгийн хүнд ял шийтгэлтэй

2018-10-10 09:19:12
23124

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа.

-2018 он гарсаар улсын хэмжээнд  гэмт хэргийн гаралт ямар байна вэ?

-Улсын хэмжээнд 2018 оны эхний есөн сарын байдлаар 28550 гэмт хэрэг гарсан байна. Үүнээс нийслэлд 20525, орон нутагт 7984 гэмт хэрэг үйлдэгдэж, бусад газарт 41  бүртгэгджээ.

-Сүүлийн үед бага насны хүүхэдтэй холбоотой хүчингийн хэрэг өсөх хандлагатай байна гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн.  Энэ хэргийн эргэн тойронд нөхцөл байдал ямар байгаа бол?

Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой байна.  Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд 26 гээд тоо гардаг. Гэхдээ энэ бол мэдээж  эцэг, эх, өвөө, төрсөн ах, нагацынхаа үүргийг хариуцлагатай биелүүлдэг мянга мянган эрчүүдэд хамааралгүй юм шүү.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд эрүүгийн ямар хариуцлага оногдуулдаг вэ?

Шинэ Эрүүгийн хуулинд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж байгаа.  Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ  гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй  юм.

Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирогч болох тохиолдол ихсэж байна.  Цагдаагийн байгууллагаас  яаж урьдчилан сэргийлж ажиллаж байгаа вэ?

Энэ чиглэлээр манай цагдаагийн байгууллагаас  урьдчилан сэргийлэх  тодорхой ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг. Мөн эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас шалтгаалан хүүхэд хохирох тохиолдол их гарах боллоо. Хүүхэд хамгааллын чиглэлээр 2018 он гарсаар  “Хайрла, хамгаал”, “Хүүхэд хамгаалал”, “Хуулиа мөрдөе”, “Бяцхан зорчигч”, “Unfriend”  зэрэг арга хэмжээ, аяныг зохион байгууллаа.  Энэ онд хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдол улсын хэмжээнд нийтдээ 20 орчим хувиар буурсан. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 82 хувь нь насанд хүрэгчид байдаг. Харин хүүхэд гэмт хэрэг үйлдэхдээ үе тэнгийнхнийгээ хүчирхийлэх, бие биенийхээ эсрэг  гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал нийт гэмт хэргийн 18 орчим хувийг эзэлж байна. Насанд хүрэгчид хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхдийг хохироож байгаа асуудал улсын хэмжээнд энэ онд өссөн байгаа.

Нийслэл хотын хэмжээнд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдал ямар байгаа вэ?

Улсын хэмжээнд  бүртгэгдсэн гэмт хэргийн 70 гаруй хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн. Энэ нь хүн амын нягтаршил, суурьшил, шилжилттэй холбоотой. Мөн иргэд нэг нэгнээ хайрлах, өрөвдөх, ах дүүсийн дотно харилцаагаа бэхжүүлэхгүй, хүний мөс чанар муудаж байгаатай холбоотой юм болов уу. Аливаа гарч буй гэмт хэргийг зөвхөн архидалт юм уу, ямар нэг зүйлтэй холбохоос илүүтэйгээр хүн хүнээ хайрлах гэсэн сэтгэл байхгүйгээс гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 31 тохиолдол бүртгэгдсэн.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар арга хэмжээ авч байна. Гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах ёстой вэ?

Сургуулийн орчин дахь бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, анхаарал хандуулах стандарт гэж бий. Өөрөөр хэлбэл, багш, нийгмийн ажилтнууд хүүхдүүдийг зөв боловсон хүмүүжүүлэх, сурч боловсрох стандарт үйл ажиллагааг тогтмол зохион явуулах ёстой.

Дунд сургуулийн боловсролын системд хүүхдүүдэд эрх зүйн мэдлэг олгох, нэг нэгнээ хүндлэх, хайрлах чиглэлийн мэдлэг, мэдээллийг зайлшгүй оруулах шаардлагатай байна.  Сургуулийн орчинд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарна. Тухайлбал, хүүхдүүд хоорондоо зодолдох, нэгнээ дээрэлхэх, гар утас болон эд зүйлсийг нь булаах гэмт хэргүүд цөөнгүй бүртгэгдсэн байгаа юм. Нийслэлд 250 гаруй сургууль бий. Цагдаагийн байгууллагын зүгээс сургуулиудад “School police” эцэг эхчүүдийн эргүүлийг чанартай зохион байгуулах талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байна.

Дүүрэг бүрт цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх чиглэлийн ажил хариуцсан алба хаагчид байдаг. Сургуулийн доторх үйл ажиллагаанд өсвөрийн сэргийлэгч бүлгэм гэдгийг санаачилсан. Энэ нь ахлах ангийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Гэр бүл дэх хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар үүрэг оролцоотой ажиллаж байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тус хуулийн заалтыг томчууд хэрэгжүүлэхгүй байна. Хүчирхийлэлттэй орчинд өсч, архи, тамхийг нүдэндээ харж дассан хүүхэд том болоод эцэг эхээ л дуурайдаг. Энэ нь ирээдүйд архины хэрэглээтэй, хамааралтай хүнийг бий болгож байна гэсэн үг. Зан харилцааны хувьд ч хэн нэгнийг дээрэлхэнэ, хүчирхийлнэ, бусадтай ёс бус хандах хандлагыг төлөвшүүлдэг. Тэгэхээр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал бол дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, сургууль, цэцэрлэг хамт олон, гэр бүл гээд  нэг үгээр хэлбэл  иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байна.

Гудамж, зам талбай, олон нийтийн газар дахь хүүхэд хамгааллын асуудлыг цагдаагийн байгууллага болон бусад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу, эргүүл хөтөлбөр зэргээр зохицуулагддаг. Урамшилт эргүүл, хөршийн хяналт гэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Эдгээр хөтөлбөрийн биелэлт, үр дүн, үр нөлөөг судалж байна.

Цаашид бид хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдийг аюулд орсон, гэмт хэрэгт өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг дүүрэг, хороогоор нь судалж, дүн шинжилгээ хийхээр төлөвлөсөн.

Мөн хүүхдийг хамгаалах хамгийн гол хүн бол эцэг эх байдаг учраас хуулиар хүлээсэн болон хүүхдээ асран хамгаалах жам ёсны эрх үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
121
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
118
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
121
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
118
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
0
157
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
183
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
0
159
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
0
141
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
150
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
0
577
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
0
173
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
161
2026/10/22
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос