en

Д.Амарсайхан: Шинэ дүрэм арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөгдөнө

2018-10-01 18:29:08
11363

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхантай ярилцлаа.

-“Тээврийн цагдаагийн алба” байгуулагдлаа. Энэ албаны талаар тодруулахгүй юу?

-Энэ оны наймдугаар сарын 22-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллагын дотоод алба, бүтцэд зарим өөрчлөлт хийгдсэн. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний нисэхийн агаарын тээвэр дэх цагдаагийн газар хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”-ыг байгуулсан. Өмнө нь Замын цагдаагийн алба, Иргэний нисэхийн агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар гэсэн нэгжүүд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан. Одоо эдгээр нь төрийн бодлогын дагуу хамт нэг зохион байгуулалт орж ажиллахаар боллоо.

Шинэ Эрүүгийн хууль тогтоомжид  27 дугаар бүлэг гэж бий. Тус бүлэгт “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” гэсэн  тодорхой заалтуудыг тусгасан байдаг. Үүнийг хариуцаж ажиллана гэсэн үг.

-Сүүлийн үед замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Сүүлийн үед нийслэлд хүндэрч буй асуудлын нэг бол замын түгжрэл болоод байгаа. Өөрөөр хэлбэл, замын даац хэтэрч, ачааллаа дийлэхээ больсон. Манай улсад жилд дунджаар 50-60 мянган машин нэмэгддэг. Нийслэлд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик бий. Улаанбаатарт хөдөө, орон нутгаас тогтмол эргэлтээр 60-80 мянган тээврийн хэрэгсэл орж ирж, хөдөлгөөнд оролцдог. Ялангуяа оюутан, сурагчдын хичээл эхлэх  үеэр ачаалал үүсч, хүндрэл бий болдог. Замын цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байна. Алба хаагчдын орон тоо хүрэлцэхгүй байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагад хүн хүч нэмэх шаардлага тулгарсан.

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өөр ямар бэрхшээл тулгарч байна. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Тээврийн хэрэгслийн тоо ихэссэнтэй холбоотойгоор замын байгууламж, шинэчлэлт хийсэн боловч ачаалал нь буурахгүй байгаа. Бусад орнуудын туршлагыг судалж байна. Зам, гүүр барьж байгаа мөртлөө хотын түгжрэл багасдаггүй тохиолдол байдаг юм билээ. Манай улсад энэ талаар төрийн бодлого үгүйлэгдэх болсон. Зарим зүйл, зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Тухайлбал, Бээжинд хөдөө, орон нутгийн дугаартай машиныг нийслэл рүүгээ оруулдаггүй зарчим мөрддөг байх жишээтэй. Манайд ид ачаалалтай үеэр түгээлтийн гучаад мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Үүнийг өглөө юм уу, эсвэл шөнийн цагаар явуулах албан ёсны мөрдлөг, журам хэрэгтэй байна. Мөн өндөр насжилттай машиныг оруулж ирэхийг хориглох нь зүйтэй.

Нийт импортоор оруулж ирж буй машинуудын 60-70 хувь нь арваас дээш жилийн насжилттай байдаг юм. Энэ нь тухайн оронд тус автомашины гүйлт норм болох моторынх нь элэгдлийн хүчин чадал нь дууссан машинуудыг хэлж байгаа хэрэг. Үүнийг хямд үнээр иргэд худалдан авдаг. Дэлхий дахинд автомашиныг зургаан жил хэрэглэсэн бол гүйлт норм нь дууссан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, ийм автомашин агаарын бохирдол бий болгож, эвдрэл гэмтэл ихтэй байдаг. Иймээс уг асуудлыг хэлэлцэх хэрэгтэй.

-Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Замын хөдөлгөөний шинэ дүрэм ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, жолооч, зорчигчдын анхаарах зүйлүүдийн тухай тодорхой хэмжээний ойлголтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа болгон явуулж байгаа. 20 гаруй сургагч багш нар бэлдлээ. Үүний дагуу аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад яриа таниулга хүргэсэн. Тухайлбал, цуврал нэвтрүүлэг бэлтгэж байна. Замын хөдөлгөөний шинэ дүрэм нь одоогийн нөхцөл байдалтай сайтар уялдаж өгсөн. Дүрмийн боловсруулалтад ажлын хэсгийнхэн сайн ажилласан. Иргэдийн зайлшгүй мэдвэл зохих 30 гаруй дүрмийн өөрчлөлтүүд орсон байна.

-Шинэ замын хөдөлгөөний дүрэм дэх заалтуудаас иргэд нэн түрүүнд анхаарах шаардлагатай зүйл юу байна?

 -Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой заалтуудыг тусгаж өгсөн. Гол өөрчлөлт нь хүн тээвэрлэхтэй холбоотой юм. Тэр дундаа хүүхдийг тээвэрлэхэд ямар дүрмийг баримтлах ёстой вэ гэдэгт хяналт илүү сайжирна. Шаардлага өндөр болсон. Жилд 50 хүүхэд ослын улмаас амиа алддаг. Үүний 80 орчим хувь нь хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэлтэй байдаг. Иймээс хүүхэд тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах үүднээс шинэчилсэн дүрэмд боловсруулалт сайн хийгдсэн.

Тодруулбал, арав хүртэлх насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлтэйгээр, бага насны хүүхдэд хамгаалалтын суудал бэлдэж, бүсийг нь тогтмол зүүлгэх хэрэгтэй гэсэн заалтууд орсон. Бага насны хүүхдийг тээвэрлэж яваа автобус таних тэмдэгтэй байхыг журамд оруулсан. Тэрхүү таних тэмдэгтэй автобусанд жолооч нар зам тавьж өгч хүндэтгэх ёстой юм.

Мөн зам тээврийн осол бууруулах үүднээс хурдны хязгаарлалтуудыг хийж өгсөн. Ялангуяа мотоциклоор явж буй иргэд хурд хэтрүүлсний улмаас хэн нэгний амь насыг хохироодог. Өмнө нь мотоциклоор 80 километрийн цагийн хурдтай явдаг байсан бол одоо 60 километр цаг байхаар заасан. Мөн ачааны автомашины тэвш дээр хүн тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн ачааг дагалдаж яваа хүн болон цэрэг, цагдаа чиглэлийн хүмүүс л хуулийн дагуу явах ёстой.

Зарим гэрлэн дохионд өөрчлөлт орсон байгаа. Тухайлбал, улаан, ногоон гэрлэн дохио анивчих гэсэн ойлголт байхгүй болно. Харин тоон хэмжүүрийг бий болгоно. Шар гэрэл анивчиж байвал тухайн уулзвар зохицуулалтгүй болсныг мэдэгдэж байгаа юм. Улаан гэрэл анивчиж байвал төмөр замын гарам байна гэж ойлгоно. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа чихэвч зүүхгүй байх, гар утас, компьютер, тоглоом хэрэглэж явахыг хориглоно. Шинэ дүрэмд “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэдэг нэр томьёог гаргаж ирсэн. Энэ нь замтай ойролцоох хороолол, шатахуун түгээх станц, барилга байгууламж, үйлдвэр, албан газар буй хэсгийг нэрлэж байгаа юм. Ийм газруудад тусгай дүрэм баримталж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болсон. Жишээлбэл, “Дүнжингарав” худалдааны төвд автомашинууд ямар ч тохиолдолд явган хүнд заавал зам тавьж өгөх ёстой гэх зэрэг зохицуулалтууд орсон. Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт автомашинууд 20 километр цагийн хурдтай явна. 

Олон улсад мөрддөг, үр дүнтэй аргуудыг судалсны үндсэн дээр Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг боловсруулсан. Энгийн мөртлөө, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах заалтууд их бий. Хамгийн гол нь иргэд дүрмээ чанд сахиж, биелүүлэх ёстой.

-Төмөр зам, нисэхийн чиглэлд нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юу байна. Сүүлд төмөр замтай холбоотой осол гарсан. Үүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Орон нутгийн нислэг нэлээд сэргэж эхэлж байна. Замын цагдаагийн алба хаагчид орон нутгийн нислэгийн аюулгүй байдлын зурвасыг хангахаар ажиллана. Мөн тэд хэв журмыг зохицуулах үүргийг давхар биелүүлнэ. Төмөр зам ч гэсэн ялгаагүй. Тэнд олон өртөө, зам, зангилаа бий. Төмөр замын аюулгүй байдлыг хангах, гармын аюулгүй байдлыг хангах зэргээр шуурхай ажиллана. Олон гарманд хаалт байхгүйн улмаас хүн болон мал санаандгүй, санамсаргүй, гэнэтийн тохиолдлоор дайруулах, автомашин осолдох, галт тэрэг замаасаа гарах, мөргөлдөх осол тасралтгүй их гардаг юм билээ. Үүн дээр тухайн төв, орон нутаг, дүүргийн замын цагдаагийн алба хаагчид нэгдсэн бодлогоор хамтарч ажиллана. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал ч огт буурахгүй байна. Үүнтэй эрчимтэй тэмцэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчих байдлыг таслан зогсооно. Гэрэл дохиотой газар бүрт хүн хүчээ ажиллуулж байгаа. Цаашид улам эрчимтэй ажиллана. 

Эх сурвалж: Өдрийн сонин 

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
0
326
2026/08/06
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
0
798
2026/08/04
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2026/07/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
253
253
2026/08/11
“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-т явуулын оффис ажиллаж эхэллээ
“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-т явуулын оффис ажиллаж эхэллээ
253
253
2026/08/11
Сугалаанд оролцоогүй байхад “АЗТАН БОЛСОН” гэх мессеж, дуудлага, цахим холбоос ирвэл бүү итгэ!
Сугалаанд оролцоогүй байхад “АЗТАН БОЛСОН” гэх мессеж, дуудлага, цахим холбоос ирвэл бүү итгэ!
253
253
2026/08/11
Ганцхан зурвас амь наснаас чухал биш
Ганцхан зурвас амь наснаас чухал биш
253
253
2026/08/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Маргааныг хүчээр биш ухаанаар шийд
Маргааныг хүчээр биш ухаанаар шийд
253
253
2026/08/11
Холын замд стандарт гэрэл ашиглаж, өөдөөс тээврийн хэрэгсэл ирэх үед гэрлээ шилжүүлж хэвшээрэй
Холын замд стандарт гэрэл ашиглаж, өөдөөс тээврийн хэрэгсэл ирэх үед гэрлээ шилжүүлж хэвшээрэй
253
253
2026/08/11
Ихэнх нутгаар бороо орж, гол, нуурын ус нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн баталгаатай зам, гарцаар зорчино уу
Ихэнх нутгаар бороо орж, гол, нуурын ус нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн баталгаатай зам, гарцаар зорчино уу
253
253
2026/08/11
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар +30 градус хүртэл халах төлөвтэй байна
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар +30 градус хүртэл халах төлөвтэй байна
253
253
2026/08/11
Тодруулга
Тодруулга
253
253
2026/08/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
​​​​​​​Тодруулга
​​​​​​​Тодруулга
253
253
2026/08/11
Цахим орчин ашиглан үйлдэгдсэн 56,557 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн
Цахим орчин ашиглан үйлдэгдсэн 56,557 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн
253
253
2026/08/11
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоолоо
253
253
2026/08/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
253
253
2026/08/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
Хүүхдийн аюулгүй байдал - Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлага
Хүүхдийн аюулгүй байдал - Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлага
253
253
2026/08/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/11
105 жилийн бахархалт түүхийг хамтдаа бүтээсэн үе үеийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр тохиож байна
105 жилийн бахархалт түүхийг хамтдаа бүтээсэн үе үеийн алба хаагчдын тэмдэглэлт өдөр тохиож байна
253
253
2026/08/11
Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал эхлэхэд бэлэн боллоо
Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал эхлэхэд бэлэн боллоо
253
253
2026/08/11
Алба хаагчдад цол, шагнал олголоо
Алба хаагчдад цол, шагнал олголоо
253
253
2026/08/11
“Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт эхэллээ
“Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт эхэллээ
253
253
2026/08/11
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/08/11
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
0
326
2026/08/06
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
0
798
2026/08/04
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
18
2026/08/11
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
15435
2026/07/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
18
2026/08/11
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
Улсын хэмжээнд шөнийн нэгдсэн хяналт, шалгалт хийлээ
0
18
2026/08/11
“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-т явуулын оффис ажиллаж эхэллээ
“Иргэн төвт төрийн үйлчилгээ”-т явуулын оффис ажиллаж эхэллээ
0
31
2026/08/11
Сугалаанд оролцоогүй байхад “АЗТАН БОЛСОН” гэх мессеж, дуудлага, цахим холбоос ирвэл бүү итгэ!
Сугалаанд оролцоогүй байхад “АЗТАН БОЛСОН” гэх мессеж, дуудлага, цахим холбоос ирвэл бүү итгэ!
0
30
2026/08/11
Ганцхан зурвас амь наснаас чухал биш
Ганцхан зурвас амь наснаас чухал биш
0
32
2026/08/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
31
2026/08/11
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос