• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

2018-08-30
М.Уранцэцэг хүрэл медаль хүртэв

Гэрэл зургийг Э.Харцага

“Жакарта-2018” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн МУГТ, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд БНАСАУ-ын бөхийг даралтаар цэвэр ялж, Азийн наадмаас хоёр дахь медалиа зүүсэн юм. Дөрвөн жилийн өмнө “Инчон-2014” Азийн наадамд аваргалж байсан билээ.