• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Г.Нандинзаяа алтан медаль хүртлээ

2018-08-22
Г.Нандинзаяа алтан медаль хүртлээ

Гэрэл зургийг: Gogo.mn сайтаас ашиглав.

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд манай тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдөр /2018.08.22/ эмэгтэйчүүдийн буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд өрсөлдсөн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Нандинзаяа алтан медаль хүртлээ.

Ийнхүү тэрбээр 458.8 оноогоор Азийн наадмын дээд амжилтыг шинэчилжээ. Хоёр өдрийн өмнө урт бууны 10м эмэгтэй дасгалд цэц сорьж хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Нандинзаяа "Жакарта-2018” Азийн наадмаас хос медаль зүүлээ.  

Баяр хүргэж, амжилт хүсье.