en

Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан

2018-08-15 08:53:00
12127

Галт тэрэгний цонхыг хагалж зорчигчдыг үүрч, өргөж гаргасан

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд энэ сарын 12-ны үүрээр осолдсон “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахдаа төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Тулга, цагдаагийн дэд ахлагч П.Золбаяр нартай ярилцлаа.

-Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ. Та хоёр галт тэрэгний аль хэсэгт зорчиж явсан бэ?

П.З: Галт тэрэгний дарга, мастер, цагдаа нарын ажлын байр нь зорчигчдын купенээс тусдаа байдаг. Осол гарах үед бид ажлын байран дээрээ байсан. Зорчигчид унтаж амарч байсан л даа. Гэнэт галт тэргэнд хүчтэй доргилт өгч, бид хоёр арагш налж унасан. Тэрхэн зуурт ослын зогсолт хийсэн гэдгийг мэдээд л гар чийдэнгээ аваад галт тэрэгний урд хэсэг рүү гүйж очсон.

М.Т: Осол энэ сарын 12-ний үүрийн 04 цагт 50 минутын орчимд гарсан. Биднийг вагоноос буугаад урагшаа гүйхэд гадаа хүчтэй усархаг бороо орж байсан. Буухад шагайгаар татсан устай, галт тэрэгний хоёр талаар маш хүчтэй ус урсаж, гутал шаварт зоогдоод гүйхэд хүндрэлтэй байсан. Осол гарсан зүтгүүрийн хэсэгт гар чийдэн тусган гүйж очоод хамгийн түрүүнд аюултай нөхцөл байдал үүссэн гурван галт тэрэгнээс 96 зорчигчийг гаргах, аюулгүй газарт арга хэмжээг авсан. Галт тэрэгний хаалга гажиж нээгдэхээргүй болсон байсан тул дараагийн өртөөнөөс ирсэн замчидтай нийлж тэдний багаж хэрэгслээр галт тэрэгний цонхыг хагалан зорчигчдыг аюулгүй гаргасан. Үйлчлэгчдээр гудас, хөнжил, дэвсгэр авчруулан тавцан дээгүүр тавьж байгаад зорчигчдыг буулгасан. Хүмүүс гарахдаа зүүгдвэл галт тэрэг унах эрсдэлтэй байсан учраас наанаас нь татаж өргөх, цаанаас нь үүрэх байдлаар гаргасан.

Галт тэрэгний дарга, мастер, үйлчлэгч нар зорчигчдыг аюулгүй гаргахад маш их туслалцаа үзүүлсэн. Бид бүх зорчигчийг эрүүл саруул, аюулгүй гаргах нэг л зорилготой ажилласан даа. Гэмтсэн, шоконд орсон зорчигчдыг хараад сэтгэл маш хэцүү байсан ч хүн л битгий эрсдээсэй, бүгдийг нь амьд гаргах ёстой л гэж бодож байсан.

-Гэнэтийн ослын улмаас гэмтсэн, цочролд орсон зорчигчдыг аюулгүй гаргах, орилж, хашгирсан тэднийг аргадах, тайвшруулах гээд амаргүй байсан байх?

П.З: Осолдсон галт тэрэг рүү гүйж байхдаа хүний амь нас эрсдээгүй байгаасай л гэж бодож байсан. Ер нь нөхцөл байдал амаргүй байсан л даа. Галт тэрэгний зүтгүүрийн хэсэгт машинист, туслах машинист гэж хоёр хүн, ард нь тээш түгээгч, үйлчлэгч хоёр явдаг. Араас нь зорчигчдын галт тэрэг цуваа байдлаар аялдаг юм. Осолдсон галт тэргэнд өндөр настай хүмүүс, бага насны хүүхэд, “Хамрын хийд” рүү гэр бүлээрээ аялж явсан зорчигч ч олон. Тэднийг аюулгүй гаргах ажиллагааг шуурхай явуулсан. Гэтэл ийм хүнд нөхцөлд зарим хүн унах гэж буй галт тэрэгний хажууд зогсоод утсаараа бичлэг хийх зэргээр ёсгүй үйлдэл гаргасан.

М.Т: Гэгээ сайн ороогүй байсан болохоор зорчигчдыг гаргахад хүндрэлтэй байсан. Манай нөхөр, эхнэр, хүүхэд маань үлдчихлээ гээд уйлж, орилох, хашгирах хүмүүсийг аль болох аюулгүй гаргаж, тайвшруулахыг хичээсэн. Зорчигчид унтаж байсан болохоор олон хүн гуталгүй, дотуур өмсөж байсан нимгэн хувцастайгаа байсан. Тэгээд зорчигчдыг бүртгэж осолдсон гурван галт тэрэгний аль хэсэгт, хэддүгээр купенд сууж явсан, ямар ачаа тээш авч яваа, хажууд нь хэн байсан гээд бүгдийг тэмдэглэж аваад бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэх тэр үед маш их баярласан. Зорчигчдыг гаргаж өөр галт тэргэнд суулгаад, “Айраг” өртөөнөөс хэсгийн байцаагч, цагдаа хоёр маань ирж бид хамгаалалт авсан. Зүтгүүрийн хэсгийн гурван галт унасан учир шатахуун их хэмжээгээр асгарч байсан учир гал гарахаас сэргийлсэн хамгаалалтыг мөн авч ажилласан. Ингээд Онцгой байдал, Эмнэлгийн тусламж, холбогдох албан тушаалтнууд ирсэн.

-Та хоёр өөрсдөө гайгүй юу, бэртэж гэмтээгүй биз дээ?

М.Т: Өглөө сүүлийн гурван галт тэргийг чирж явах боломжтой, гажилт багатай гэдгийг тогтоогоод зорчигчдоо тээвэрлэн Чойрын өртөөнд ирэхэд тухайн нэгдсэн эмнэлгийн эмч нар, түргэний машинтайгаа ирсэн байхыг хараад үнэхээр сайхан санагдсан. Тэд бүх хүмүүсийг үзээд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг нь хийгээд л. Эмчид үзүүлэхэд доргилт авсан байна гэсэн. Биед хүнд гэмтэл авсан зүйлгүй, зүгээр ээ.

П.З: Зүгээр ээ. Жаахан доргилт авсан л гэсэн.

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ. Төмөр замын цагдаа байх ямар онцлогтой вэ?

М.Т: Би цагдаагийн байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж байсан. Хоёр цагдаагийн алба хаагч тухайн галт тэргээр зорчиж буй бүх зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж үүрэг гүйцэтгэдэг. Галт тэргэн үүссэн гэмт хэрэг, зөрчил бүгдэд нь очиж ажилладаг.

П.З: Цагдаагийн байгууллагад ороод хоёр сар гаруй болж байна. Энэ газраас ажлын гараагаа эхэлж байгаадаа баяртай байдаг.

 Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

ЦЕГ-ХМТ

ШИНЭ МЭДЭЭ
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
48
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
63
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
253
253
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ
253
253
2026/11/02
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдлоо
253
253
2026/10/30
ЦДЦБ-ын 2026-10 сар шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/10/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/30
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/30
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
Монголын цагдаагийн байгууллага цахим залилантай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны холбоонд нэгдлээ
253
253
2026/10/28
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
Тээврийн цагдаагийн албаны 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хуулиас...
253
253
2026/10/28
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/28
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд
Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд "Мэндчилгээ" дэвшүүллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/28
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/28
Архивын улсын үзлэг эхэллээ
Архивын улсын үзлэг эхэллээ
253
253
2026/10/28
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/26
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/26
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/26
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
253
253
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
0
48
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
63
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
0
56
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
57
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
0
57
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
0
44
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
0
49
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
65
2026/11/02
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
“Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-аас...
0
58
2026/11/02
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
Хууль бус ашигт малтмал олборлолттой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа
0
37
2026/11/02
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос