en

​Э.Зоригоо: БНХАУ, Малайзад хөдөлмөрийн мөлжлөгт хохирсон 6 эмэгтэйг эх оронд нь аюулгүй авчирсан

2018-08-02 17:01:00
2399

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой энэ өдөр тохиож байна. Түүхэн өдрийг тохиолдуулан iToim агентлаг Эрүүгийн цагдаагийн албаныхоёрдугаар хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Зоригоотой ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын түүхэн өдөр тохиож байгаа учраас танай Эрүүгийн цагдаагийн албаны түүхээр ярилцлагаа эхлүүлье?

-Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд болон Эрүүгийн цагдаагийн алба хаагчдадаа цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн баярын мэнд хүргэе.  Манай Эрүүгийн цагдаагийн алба энэ оны хоёрдугаар сард түүхт 84 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Ардын хувьсгал ялсны дараах он жилүүдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байсан учраас БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын даргын 1932 оны 66 дугаар тушаалаар Цагдан сэргийлэх байгууллагыг Дотоодыг хамгаалах газарт шууд харъяалуулж, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор гүйцэтгэх ажил эрхлүүлэх болсон байдаг. Улмаар 1934 онд Цагдан сэргийлэх байгууллагад Гүйцэтгэх ажлын тасаг байгуулсан нь гүйцэтгэх ажлын анхны зохион байгуулалттай бүтэц байсан бөгөөд Эрүүгийн цагдаагийн алба байгуулагдах үндэс суурь нь болсон гэж үздэг.

-Эрүүгийн цагдаагийн албанд ажиллах нь бусад цагдаагийн албанд ажиллахаас юугаараа онцлог байдаг вэ?

-Манай алба Цагдаагийн албаны тухай хуулиар үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг хүлээдэг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулиар зөвшөөрсөн нууц арга, хэрэгслийг ашиглан шалгах ажлыг явуулдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байгаа алба хаагчид сэтгэлгээний ур чадвар, оюуны бяд тэнхээгээ гэмт хэрэгтэй тэмцэхэд  дайчлан ажиллах шаардлага гардаг нь бусдаасаа ялгарах онцлог гэж ойлгож болох юм. Тийм ч учраас цагдаагийн байгууллагын үе үеийн дарга, ахмад ажилтнууд Эрүүгийн цагдаагийн албыг цагдаагийн байгууллагын уураг тархи гэдэг.

-Сүүлийн үед цахим гэмт хэрэг маш ихээр үйлдэгдэх болсон. Танай албанаас уг гэмт хэрэгтэй тэмцэхээр ямар үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаж байгаа вэ?

-Дэлхийн даяаршил, технологийн хөгжил зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр гэмт хэрэг үйлдэх арга нарийсаж, үндэстэн дамнаж, зохион байгуулалттай үйлдэгддэг болсон. Бидний шинэ төрлийн гэж нэрлээд байгаа цахим гэмт хэрэг, хүн худалдаалах, хүний биеийг хууль бусаар үнэлүүлэх, мөнгө угаах, хар тамхи мансууруулах бодис зарж, борлуулах гэмт хэргүүд нь тодорхой улсын хил хязгаар, орон зай, цаг хугацаанаас үл хамааран үйлдэгдэж байна гэж ойлгож болно.Эдгээр  гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг олж тогтоох зорилгоор Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд сүүлийн жилүүдэд хэд, хэдэн удаа өөрчлөлт хийсэн. Тухайлбал, манай албаны бүтцэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулагдан ажиллаж байна.

Харин манай улсад цахим гэмт хэргийг олон төрөл, аргаар үйлдэж байна. Үүний нэг төрөл болох фишинг сайт буюу тодорхой сайтуудыг хуулбарлах, төсөөтэй маягаар хийх байдлаар халдлага үйлдэх тохиолдол зонхилох хувийг эзэлж байгаа.Фишинг гэдэг нь нийгмийн инженерчлэлийн нэг төрөл буюу халдлага үйлдэгч нь хэрэглэгчийн хууль ёсны мэдээллийг итгэмжлэгдсэн олон нийтийн сүлжээг дуурайх аргаар дамжуулан хуурч авахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, интернет нууц үг, санхүүгийн мэдээлэл авах зорилгоор интернет орчинд өгөөш буюу и-мэйл явуулах, чат илгээх, сонирхол татахуйц мэдээлэл тавих хэлбэрээр мэдээлэл авдаг гэсэн үг.

Тухайлбал, 2018 оны эхний хагас жилийн байдлаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид интернет орчинд фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг авч, фэйсбүүк найзуудаас нь мөнгө зээлэхийг хүсч, урьдчилан бэлтгэсэн дансанд шилжүүлэн авч, бусдад хохирол учруулсан хэд, хэдэн гэмт хэргийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна. Шалгалтын явцад зөвхөн нэг гэмт этгээд гэхэд 40 гаруй удаагийн цахим халдлага үйлдсэн байж болзошгүй нөхцөл, байдал тогтоогдон  шалгагдаж байгаа. Цаашид энэ төрлийн хэргийн хохирогч нь хүүхэд, өсвөр насныхан болох хандлага ажиглагдаж байгаа юм. Тиймээс цахим халдлага, гэмт хэргүүд үйлдэгдэж байгаатай холбоотойгоор интернет орчинд иргэдийн олон нийтийн сүлжээнд ашиглаж байгаа хаягуудын нууц үгийг хуурамч фишинг сайт ашиглан хууль бусаар олзлон авч болзошгүй найман сайт руу манай улсаас хандах хандалтыг хязгаарлуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлж, хандалтыг хязгаарлуулсан. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд алба хаагчаас тусгай мэдлэг шаарддаг учраас бид дотоодын нөөц бололцоо ашиглан алба хаагчдыг сургаж, дадлагажуулдаг. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад зохион байгуулагдаж байгаа хурал зөвлөгөөнд оролцуулах, урт болон дунд хугацааны сургалтад хамруулах байдлаар туршлага судлуулж боловсон хүчнээ бэлтгээд явж байна.

-Хэрэглэгчийн и-мэйл, мессенжэрт ирж байгаа хүсэлт, мэдээллийг нээсэн тохиолдолд тухайн хэрэглэгч хувийн мэдээллээ алдана гэсэн үг үү?

-Хэрэглэгчид очиж байгаа хүсэлт хуурамч, вирусээр халдварласан тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл алдагдана.

-Тэгэхээр аливаа и-мэйл, мессенжэрт ирсэн мэдээллийг нээж үзэхгүй байх нь зөв гэж ойлгож болох уу. Хуурамч хаяг мөн, биш болохыг нь яаж ялгах вэ?

-Ихэвчлэн сонирхолтой мэдээлэл, зурагт хуудас байршуулах тохиолдол байна. Та хөнгөлөлт эдлэх тасалбар, эрх хожно гэх мэтээр сурталчилгаа явуулах тохиолдол бас байдаг. Хуурамч хаяг мөн эсэхийг мэдэхийн тулд анхааралтай сайн ажиглах хэрэгтэй. Нэг үсэг дутуу орхих, үг буруу бичих, үсгийн байр солих байдлаар хандах холбоосыг өөрчилсөн байдаг юм. Хэрэглэгч өөрт ирсэн мэдээллийн холбоосыг сайн ажиглах хэрэгтэй.

-Эрүүгийн цагдаагийн албаны бас нэг үүрэг нь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх явдал байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй танай алба хэрхэн тэмцэж байна вэ?

-Хүн худалдаалах гэмт хэрэг нь зохион байгуулалттай, үндэстэн дамнасан шинжийг агуулдаг учраас улс, орнуудад тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Энэ төрлийн хэргийн хор аюулыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс орнууд дотоодын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулж байна. Харин хүн худалдаалах, бусдын биеийг хүчээр үнэлүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас төрийн бусад байгууллагатай хамтран нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг олж тогтоох, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Ялангуяа хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэрэг, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хохирсон иргэдийг эх оронд нь авчрах ажлыг Гадаад харилцааны яамны Консулын газар болон тухайн орны хууль сахиулах байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

-Хүн худалдаах, хилийн чанадад хөдөлмөрийн мөлжлөг хийлгэх гэмт хэргийн хохирогч болсон хэчнээн иргэнийг Монголдоо авчраад байна вэ?

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ, Малайз улсад хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хохирсон зургаан эмэгтэйг эх оронд нь аюулгүй буцааж авчрах, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулсан.

-Энэ төрлийн гэмт хэрэгт ямар хүмүүс хамгийн их өртдөг вэ. Уг гэмт хэрэгт өртөх дийлэнх шалтгаан нь юу байдаг вэ?

-Хүн худалдаалах, биеийг нь хүчээр үнэлүүлэх гэмт хэрэгт хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их өртдөг гэж хэлж болно. Саун, массажны газарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн хүн худалдаалах, хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргийн золиос болж, хохирсон байдаг. Эмэгтэйчүүд байнгын ажилтай, орлоготой болох зорилго тээж яваад бусдын ятгалгад орох, эсвэл дарамт, шахалтын улмаас хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэгт өртдөг. Шалгалтын явцад ар гэрийн амьдрал, боломж бололцоо муу  байгаа нь энэ төрлийн хэрэгт өртөж, хохирох шалтгаан болсон тохиолдол дийлэнх нь байдаг. Мөн амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор бие үнэлж байгаад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байна.

-Монгол Улсад үйлдэгдэж байгаа хүн худалдаалах гэмт хэрэг олон улстай харьцуулахад ямар төвшинд байдаг вэ?

-Хүн худалдаалах гэмт хэргийн гаралт, түүнтэй тэмцэж байгаа үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд АНУ-ын Төрийн департаментаас гаргасан “Хүний наймааны тухай тайлан”-д тусгаж өгдөг. Энэ тайланд улс орнуудыг гурван зэрэглэлд оруулж үнэлдэг. Үүнд манай улс “хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа боловч дорвитой үр дүнд хүрээгүй” гэсэн заалтаар хоёрдугаар зэрэглэлд багтдаг.

-Шинэ төрлийн гэмт хэргээс хүүхдээ хэрхэн хол байлгаж, хамгаалах вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгааныг технологийн хөгжил болон мэдээллийн хэрэгсэл, ухаалаг утасны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж болно. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ хязгаарлалт байхгүй байгаа нь сөрөг нөлөөтэй. Өсвөр насныхан болон залуучууд бусдыг садар самуунд уриалан дуудсан видео бичлэг, кино үзэж байна. Төрөл бүрийн мэдээллийг хүссэн үедээ, дуртай мэдээллийн хэрэгслээсээ олж уншиж байгаа юм. Гэтэл зарим мэдээлэл нь хуулиар хориглосон үйлдэл хийх, эд зүйлийг хэрэглэх арга хэлбэрийг шууд зааж өгсөн байдаг. Тиймээс өсвөр насныхан болон залуучуудыг хэнтэй нөхөрлөж байна, хаана, юу хийж байгааг эцэг, эхчүүд тодорхой хэмжээнд хянаж байх хэрэгтэй. Ер нь хүүхдүүдтэйгээ илэн далангүй харилцан ярилцаж, ойлголцоод явах нь хамгийн энгийн урьдчилан сэргийлэх хэлбэр гэж ойлгож болно.

-Шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн тэмцэхэд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг вэ?

-Эрүүгийн цагдаагийн албанаас алба хаагчдаа чадавхжуулах, ур чадварыг нь сайжруулах, ажлын туршлага судлуулах, сургалтад хамруулах ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. Ялануяа гадаадын хөгжингүй орнуудын ижил төрлийн байгууллагуудаас зохион байгуулж байгаа сургалт, зөвлөгөөнд тогтмол оролцуулж байна. Цаашид шинэ төрлийн дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж нөхцөлөөр тодорхой хэмжээнд хангагдаж чадвал шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учрахгүй байх гэж бодож байна.

-Эрүүгийн цагдаагийн албыг нууцаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг сайн илрүүлж чаддаг гэх яриа байдаг. Энэ тал дээр та бүгдийн өөрсдийн үнэлэлт ямар байдаг вэ?

-Би ярилцлага эхлэхэд хэлж байсан. Манай алба хаагчид сэтгэлгээний ур чадвар, оюуны бяд тэнхээгээ гэмт хэрэгтэй тэмцэхэд  дайчлан ажиллах шаардлага гардаг нь бусдаасаа ялгарах онцлог гэж. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа шинэ төрлийн гэмт хэргийн арга ажиллагаа нь улам нарийссан зохион байгуулалтад орсон гэмт хэргийг илрүүлж байгааг Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байгаа залуусын ур чадвар сайжирсантай холбож болно. Мөн хэрэг илрүүлэх дадлага туршлагатай болсон гэж дүгнэж болохоор байна.

Цагдаагийн байгууллага албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчаа хүндэтгэн дурсах “Бид мартахгүй” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд манай албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн ахмад Б.Ариунболдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Өргөсөн тангараг, үйл хэрэгтэй үнэнч байсан алба хаагчдынхаа гавьяаг нэхэн санаж, дурсгалыг нь хүндэтгэхгүй байхын аргагүй юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: itoim.mn сайт

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
46
2026/01/19
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
145
2026/01/19
Удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
Удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
253
253
2026/01/19
“Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриатай удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” үргэлжилж байна
“Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриатай удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” үргэлжилж байна
253
253
2026/01/19
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
253
253
2026/01/19
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам  нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2026/01/13

2026/01/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/01/19
ЦДЦБ-ын 2025 оны шинэчлэгдсэн төсөв-12 сар
253
253
2026/01/07
“Аянга-2025” тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
“Аянга-2025” тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
253
253
2026/01/06
ЦДЦБ-ын 2026 оны төсөв

2026/01/05
Цагдаагийн байгууллага ЭЙ АЙ технологийн системийг  үйл ажиллагаандаа ашиглаж байна
Цагдаагийн байгууллага ЭЙ АЙ технологийн системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна
253
253
2026/01/05
Стандартад нийцсэн уулзалт, мэдүүлгийн өрөөг үйл ажиллагаандаа ашиглаж байна
Стандартад нийцсэн уулзалт, мэдүүлгийн өрөөг үйл ажиллагаандаа ашиглаж байна
253
253
2026/01/05
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/12/30
Мөрдөн шалгах албаны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Мөрдөн шалгах албаны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
253
253
2025/12/30
“Ардын цагдаагийн алдартнууд” номын нээлт боллоо
“Ардын цагдаагийн алдартнууд” номын нээлт боллоо
253
253
2025/12/30
Санхүү, ар талын албаны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг тайлагнав
Санхүү, ар талын албаны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг тайлагнав
253
253
2025/12/30
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Мэндчилгээ” дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Мэндчилгээ” дэвшүүллээ
253
253
2025/12/30
Цагдаагийн ерөнхий газар 2025 оны хөдөлмөрийн аварга алба хаагчдад шагнал гардууллаа
Цагдаагийн ерөнхий газар 2025 оны хөдөлмөрийн аварга алба хаагчдад шагнал гардууллаа
253
253
2025/12/30
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, шагнал гардуулах ёслол боллоо
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, шагнал гардуулах ёслол боллоо
253
253
2025/12/30
“Шидэт хайрцаг” уран бүтээлийн тоглолт боллоо
“Шидэт хайрцаг” уран бүтээлийн тоглолт боллоо
253
253
2025/12/30
Цагдаагийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээ
253
253
2025/12/24
Дурсамж уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Дурсамж уулзалт, хэлэлцүүлэг боллоо
253
253
2025/12/30
“АЛСЫН ХАРАА -2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ
253
253
2025/12/22
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
253
253
2025/12/22
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
253
253
2025/09/22
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, бусад эрх зүйн акт
253
253
2025/12/22
“Хууль бусаар ашигт матлтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
253
253
2025/12/19
Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2025/12/19
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
46
2026/01/19
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
145
2026/01/19
Удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
Удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн үргэлжилж байна
0
57
2026/01/19
“Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриатай удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” үргэлжилж байна
“Дижитал шийдэл-Аюулгүй нийгэм” уриатай удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн” үргэлжилж байна
0
73
2026/01/19
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
0
52
2026/01/19
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам  нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
152
2026/01/13
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл
0
167
2026/01/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
32
2026/01/19
ЦДЦБ-ын 2025 оны шинэчлэгдсэн төсөв-12 сар
0
143
2026/01/07
“Аянга-2025” тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
“Аянга-2025” тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна
0
554
2026/01/06
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос