en

“Цагдаа- Чимээгүй гавьяатнууд”

2018-07-31 11:54:00
7592

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Өнөөдөр цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярын өдөр. Төр, ард түмэндээ тангараг өргөж, түүндээ эзэн байж түмэн олныхоо энхийн манаад нүд цавчдаггүй эгэл баатруудын төлөөлөл Цагдаагийн дэслэгч Б.Жанчивдоржтой баярынх нь өдөр ярилцсанаа хүргэе. Тэрбээр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст зохицуулагчаар ажиллахаас гадна жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин.

-Цагдаагийн байгууллагын ойн баярын мэнд хүргэе. Баяраа яаж тэмдэглэх гэж байна?

-Баярлалаа. Цагдаагийн алба хаагчид аливаа баярыг тэмдэглэхдээ баярын хурлаа хийж, сайн ажилласан нэгнээ шагнан урамшуулж тэмдэглэдэг. Тэр ёсоор л баярлан өнгөрүүлэх байх аа.

-Ер нь цагдаагийн алба хаагчид “баярлаж чаддаггүй” болов уу. Баяр болгоноор өндөржүүлсэн бэлэн байдалд өргөн бүрэлдэхүүнээр ажилладаг шүү дээ.

-Хүн л юм чинь баярыг аль болох гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхийг боддог, тэмдэглэдэг. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг ч бүтэн өдөржин, шөнөжин ажиллахгүй шүү дээ. Ээлжээр амарна. Харин амралтын цаг хугацаагаа маш сайн ашиглаж, тэр хугацаандаа л гэр бүлийнхэнтэйгээ баярладаг даа. Наадмаар гэр бүлээрээ Төв цэнгэлдэх орж хуушуураа идчихнэ, цагаан сараар  ажлаасаа буугаад аав, ээждээ очоод золгочихно. Ажил, амьдралаа зохицуулаад бид баярлаж сурсан.

-Цагдаагийн алба төрд тангараг өргөсөн өндөр хариуцлагатайн дээр аврал эрсэн нэгнийг хамгаалж, тусладгаараа баатарлаг сайхан. Таны хувьд төрийн энэ албатай ажил амьдралаа ямар байдлаар холбосон бэ?

-Би 2006 онд “Хүч” спорт хороонд Дэд ахлагч цолтой тамирчнаар орсон. 2013 оныг хүртэл хороондоо тамирчин байгаад, Замын цагдаагийн алба гэх энэ том байгууллагад тушаалаар шилжин ажиллаж эхэлсэн. Одоо ХУД-ийн Замын цагдаагийн хэлтэст  Дэслэгч цолтой Зохицуулагчаар ажиллаж байна.

-Хөдөлгөөн зохицуулагч нарт хүндрэлтэй зүйлс их тохиолддог нь анзаарагддаг л даа. Тухайлбал, гадны зочид ирсэн үед, төрийн хамгаалалттай автомашинууд явж байхад зам хаахад жолооч нар дургүйцэж, цагдаа нар луу дайрч байгаа нь харагддаг.

-ХУД “Чингис хаан” нисэх буудалтай ойр бролохоор гадны зочид төлөөлөгчид дүүргийн нутаг дэвсгэрээр заавал дайрч өнгөрдөг. Тиймээс замыг хэсэгчлэн хаах зэргээр дээрээс ирсэн тушаалын дагуу бид үүрэг гүйцэтгэдэг. Энэ үед иргэд бухимдах нь бий. Манай иргэд жаахан хүлээцтэй хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Тушаалын дагуу үүрэг гүйцэтгэж байгаа болохоор цагдаагийн алба хаагчид руугаа дайрах нь өөрийгөө дэмий бухимдуулж байгаа хэрэг. Өдөржин, шөнөжин зам хаачихгүй, 2-3 минутын асуудал болохоор хүлээцтэй байгаасай гэж хүсдэг. Гадны зочид манай улсад ирж багай нь улсын маань хөгжилд нэмэртэй,  гадны орнуудад Монгол улсыг сурталчилж байгаа хэрэг гэдэг талаас нь эерэгээр бодох хэрэгтэй гэж боддог доо.

-Жолооч нарын гаргасан таагүй харилцаанаас үүдэн бухимдах тохиолдол олон байх даа.

-Малгайг нь цохиод унагаахад, нүүр лүү нь салаавч тулгахад бухимдахгүй хүн гэж хаа байх вэ. Цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Гэхдээ бид бухимдсан иргэнийг дагаж бухимдаж, гал дээр тос нэмэн дүрэлзүүлж болохгүй. Бид хүлээцтэйгээр, үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Цагдаагийн нэг л албан хаагчийн таагүй үйлдэл “Монголын цагдаагийн байгууллага”-ын нэр хүндийг тэр чигт нь унагах аюул бий. Сүүлийн үед бичлэг хийгээд фэйсбүүкт тасалж тавьдаг, түүгээрээ бусдын нэр хүндийг унагадаг хүмүүс мэр сэр байх болж. Цагдаа юм чинь бичлэг хийж байхад яаж ч чадахгүй, бичлэгээрээ айлгана гэсэн хандлагатай хүмүүс цөөнгүй байна. Тиймээс өөрийнхөө буруугүйг батлах бичлэг бидэнд бас хэрэгтэй болох үе бий.  Тэгэхгүй л бол цагдаа буруудна. Ер нь зөв ч бай, буруу ч бай цагдаа л бурууддаг болчихоод байна. (инээв) “Би цагдаа” гээд бусдыг айлгаж болохгүй бас бусдаас айж болохгүй. Жанжин шугамаараа үүргээ л гүйцэтгэнэ.

-Бахархалтай бас бухимдал ихтэй алба юм.

-Бөх хүн наадамд түрүүлээд ямар мэдрэмж авах вэ, бахдалтай сайхан биз? Бидний ажил яг л тийм, бахархалтай сайхан. Өнгөрсөн шөнө хөршийн тань гэрт асуудал үүсч, цагдаа очоод хүний амь аварч. Үүнийг хэн ч мэдээгүй. Цагдаа мэдэгдэх гэж олонд зарлах ч үгүй. Өөрөөр хэлбэл, цагдаа нар чимээгүй гавьяа байгуулагчид. Баатар гэчихэж бас болохгүй л байх даа (инээв)

-Гавьяа ихтэй алба хаагчдад шагнал урамшуулал хэр их байдаг бол?

-Цагдаагийн байгууллага алба хаагчдаа шагнаж, урамшуулдаг. Боломжоороо алба хаагчдаа орон  байр, гэрээр хангадаг. Энэ дэмжлэг нь олон залуу алба хаагчдын амьдралд хөшүүрэг болж байгаа. Үүнээс гадна иргэдийн талархал, урмын сайхан үгс хамгийн том шагнал болдог.

-Миний хувьд барилддаг болохоор уралдаан тэмцээнд яваад ирэхээр хамт олон маань баярлаж бахархан угтах нь хамгийн сайхан санагддаг. “Ажилдаа санаа зоволгүй, амжилттай сайн яваад ирээрэй” гээд арыг минь даагаад үлдэх шиг сайхан зүйл тамирчин хүнд хаа байх билээ.

-Цаг нар хомстой цагдаагийн алба хаагч томоохон тэмцээнд амжилт гаргах нь тийм ч амар биш байх. Бэлтгэл сургуулилтаа хэзээдээ хийдэг вэ?

-Ажлаа хийгээд, заваараа бэлтгэлээ хийдэг. Харин тэмцээнд явах тохиолдолд хэд хоногийн өмнөөс ажлаас чөлөөлж, бэлтгэл хийх боломжийг маань олгодог. Ер нь ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг тамирчин, байнга бэлтгэл хийдэг тамирчинг харьцуулахад төвөгтэй л дөө. Тамирчдын хэлдгээр форм нь арай л өөр.

-Цагдаа хүн цагийн найз гэж нэг үг бий. Ямар учиртай юм бол? 

Мэдэхгүй, тэр цагдаа ажилтай байгаад утсаа аваагүй юм болов уу (инээв)

-Танд дахин баярын мэнд хүргэе.

Баярлалаа, Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний ойн баярын  мэндийг нийт алба хаагчиддаа хүргэе. Тэр дундаа Замын цагдаагийнхаа мөрдөс нэгт хамт олон, удирдлагууд, ахмадууддаа баярын мэнд хүргэе. 

Эх сурвалж: Time.mn сайт

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
64
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
62
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
64
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
62
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
113
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
115
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
94
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
95
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
99
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
91
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
166
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
158
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос