en

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.БАТ-ӨЛЗИЙ: МӨРДӨГЧ ХҮНИЙ АМЬДРАЛ ШИЙДДЭГ УЧРААС МАШ ХАРИУЦЛАГАТАЙ, ХУУЛИЙН ӨНДӨР МЭДЛЭГТЭЙ, ХҮНЛЭГ БАЙХ ЁСТОЙ

2018-05-24 00:00:00
3637

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.БАТ-ӨЛЗИЙ: МӨРДӨГЧ ХҮНИЙ АМЬДРАЛ ШИЙДДЭГ УЧРААС МАШ ХАРИУЦЛАГАТАЙ, ХУУЛИЙН ӨНДӨР МЭДЛЭГТЭЙ, ХҮНЛЭГ БАЙХ ЁСТОЙ
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин сэтгүүлч Б.Энхмарт

Тэр бол Монголын ирээдүйг авч явах залуусын нэг. Учир нь, тэр дөнгөж 25-хан настайдаа ОХУ-ын Москва хотын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж, монгол хөвгүүд дэлхийн залуустай оюун ухаан, сэтгэл, хөдөлмөрөөрөө эн тэнцүү явааг харуулсан нэгэн. Тэрбээр өдгөө Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байна. “Будаг нь ханхалсан” ахлах дэслэгч Д.Бат-Өлзийтэй хэдэн хором ярилцсанаа хүргэе.
-Магадгүй хөвгүүн болгоны мөрөөдөл мундаг мөрдөгч болж, дуулиант хэргүүдийг илрүү­лэх байдаг байж мэднэ. Таны хувьд яагаад заавал энэ мэргэжлийг сонгон суралцах болсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Би Төв аймгийн Сүмбэр суманд 1992 онд төрсөн. Хүүхэд нас маань ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод өнгөрсөн гэж болно. Миний ээжийн аавыг Д.Өлзийсайхан гэдэг. Өвөө маань 1992 онд ОХУ-ын Улаан-Үд хотод анхны ерөнхий консулын газрын ерөнхий консул, дараа нь Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож ажиллаж байсан. Тэгэхэд нь өвөөтэйгөө хамт тус улсад амьдарч, 1234 дүгээр сургуульд 2003 он хүртэл суралцаж байгаад түүнээс хойш Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14 дүгээр сургуульд суралцаж, 2009 онд төгссөн. Дунд сургуулиа төгсөх үед орос хэлээр сургууль төгсөж байгаа төгсөгчдөөс ОХУ-ын Дотоод явдлын яамны дэргэдэх Москва хотын их сургуульд тэтгэлгээр суралцуулна гэсэн зар телевизээр явж байсан. Гэр бүлийнхэндээ тэр зарын талаар хэлж, зөвлөлдөөд шалгалтад нь ороод тэнцсэн. Ингээд 2014 онд эрх зүйч мэргэжлээр ОХУ-ын эрдмийн зэргээр мэргэжилтэн болж төгссөн. Үүний дараа мөн тус сургуульдаа үргэлжлүүлэн суралцаад, 2017 оны арваннэгдүгээр сард хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Манай сургууль 1929 оноос үйл ажиллагаа явуулсан арвин их түүхтэй, ОХУ-ын үе үеийн алдартай мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч, шинжээчдийг төрүүлсэн, бэлтгэсэн, мэргэшүүлсэн алдартай сургууль.
-Тэгэхээр та мөрдөн байцаагч мэргэжилтэй байх нь ээ. Энэ мэргэжлийн онцлог, давуу талаас хэлж өгөөч?
-Тийм ээ, одоогийн хуулиар мөрдөгч гэсэн үг. Мөрдөн байцаагчийн алба бол хүний амьдралыг ший­дэж байдаг учраас маш хариуцлагатай байх ёстой. Дээр нь хуулийн мэдлэг маш өндөр түвшинд байхаас гадна хүнлэг, нарийн чадвар­тай байх ёстой гэж боддог.
-25 настайдаа хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан хэчнээн монгол хүн байдаг бол. Энэ талаар сонирхож үзсэн үү?
-Сонирхож байгаагүй юм байна.
-Ирснээсээ хойш томоохон хэргүүд дээр ажилласан байх. Жишээ болгож илрүүлсэн, мөрдсөн хэргээсээ ярьж болох уу?
-Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байна. Энэ албанд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс томилогдон ажилласан. Хэдийгээр бага хугацаа боловч маш их зүйл сурч, мэдэж авч байна. Манай хэлтсийнхэн эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргүүд буюу бага насны хүүхдийг хүчирхийлэх, хүндрүүлэх нөхцөлтэй үйлдэгдсэн хүн амины хэрэг, мөн хүндрүүлэх нөхцөлтэй үйлдэгдсэн дээрмийн гэх мэт хэргүүд дээр ажилладаг.
-Манай мөрдөгчдийн ур чадварыг аль талаар нь сайжруулж, чадав­хижуулбал илүү үр дүнтэй байх бол?
-Мөрдөгчдийн ур чадва­рыг сайжруулах гэхээсээ илүүтэй энэ мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийг тал талаас нь дэмжиж, илүү хөгжүүлж, гаднын мэргэжлийн сургалт, сургуулиудад мэргэжил дээшлүүлж, нийгмийн байдлыг нь сайжруулаасай гэж хардаг. Хамгийн түрүүнд албан хаагчдын ахуй хангамжийг сайжруулах, цалин, тэтгэмжийг нь нэмэх, орон байраар хангах нь чухал байна. Ингэж байж мөрдөгчид, хууль хяналтынхан хоёргүй сэтгэлээр ард түмний төлөө үйлчилж, мэргэжлийн чадвараа өндөр түвшинд гаргаж, өөрийгөө дайчилж, хуулийг ном ёсоор нь хэрэгжүүлж чадна гэж бодож явдаг. Чадварын хувьд манай мөрдөгчид хаана ч гологдохооргүй нарийн мэдрэмжтэй, өөрсдийн гэсэн арга барил, ур чадвартай.
-Гаднын оронд мөрдөгчдийн ажлын байдал болоод нийгмийн байдлыг хэрхэн анхаардаг юм бол. Энэ талаар судалж, сонирхож байсан уу?
-Манайхтай адил хөг­жингүй орнуудын жишээг ярих нь зөв байх. Хөгжингүй орнуудын мөрдөгчид, хууль хяналтынхны шалгуур өндөр байхын зэрэгцээ тэр хэрээр хангалт өндөр байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, ар гэрийнхээ ахуйд сэтгэл зовохгүй, орон байрны нөх­цөлдөө түүртэхгүйгээр ажил­лах нөхцөлөөр нь алба хаагчдаа хангаж, анхаарч чаддаг гэсэн үг. Манай Монголд шилдэг, маш чадварлаг мөрдөгч олон бий. Үүний цаана чадварлаг, сургалт сайтай Хууль сахиулахын их сургууль байгаа гэж боддог.
-Чиний хувьд даган дууриадаг мөрдөгч бий юү?
-Мундаг, шилдэг мөрдөгч, генерал, хурандаагийн үйл хэргийн тухай яривал маш олон түүх бий. Цагдаагийн албанд хоёргүй сэтгэлээр, насаараа зүтгэсэн олон зуун мундаг албан хаагч бий. Тэд бол өөрсдийнхөө түүхийг өөрсдийнхөө ур ухаан, мэргэжлийн чадвараар бүтээсэн. Миний хувьд даган дууриадаг ч юм уу, дууриахыг оролддог хүн байхгүй. Би өөрийнхөөрөө л өөрийнхөө түүхийг бүтээхийг хүсдэг.
-Үеийнхээ залуусыг улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ ямар байдлаар оруулаасай гэж боддог вэ?
-Үеийнхнээ байх ёстойгоосоо илүү хариуцлагатай байгаасай гэж боддог. Ямар ч мэргэжлээр ажилласан хариуцлагыг мэдэрдэг, эр­гээд хариуцлага хүлээх чад­вартай, ухамсартай байгаасай. Улс бүхэн сайхан. Гэхдээ улс дотор сайн, муу хүмүүс холилдож байдаг гэдэг үг байдаг. Үүнтэй адил мэргэжил бүхэн сайхан. Мэргэжилдээ эзэн болоод өндөрт өргөж яваа хүмүүс байхад, мэргэжлээ муухай харагдуулж байгаа нэгэн ч байдаг. Үүнээс гадна залуучууд маань алхам тутамдаа өөрийгөө хөг­жүүлж, илүү их мэдлэгтэй, ур чадвартай болоход анхаараасай, энэ алхмуудыг няцахгүйгээр байнга хийж байгаасай гэж боддог. Бидний үеийн­хэн мэдээллийн маш их замбараагүй цаг үед амьдарч байна. Тиймээс асар их мэдээллийг мэдлэг болгож, ур чадвартай, мэдрэмжтэй, сэтгэлтэйгээр ажилдаа ашиглаасай гэж хардаг. Мэргэжлийн хувьд мөр­­дөгч хэмээх албыг сайн талаас нь харуулах мэргэжлийн ур чадвартай мөрдөгч илүү олон болоосой гэж хүсдэг.
-Хууль сахиулах сал­барт ажиллаж байгаагийн хувьд энэ салбарт юу дутагдаж байна гэж бодож байна вэ?
-Миний хувьд энэ талаар дүгнэх нь туршлагын хувьд арай эртдэх байх. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд дүгнэлт гаргах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу хэлэхэд зөвхөн хууль сахиулах салбар бус бүх салбарт тогтвортой хөгжил, тогтвортой бодлого, тогтвортой арга барил үгүйлэгдээд байх шиг. Тухайлбал, хөгжлийн 10, 20, 30 жилийн тодорхой чиглэлийн хөтөлбөртэй, түүнийгээ ямар ч цаг үед мөрддөг, гажуудуулж, орхидоггүй тогтвортой мөрддөг байх нь манай улсад маш чухал. Алба хаагчдаа мэргэжлийн ур чадварын хувьд сайжруулж, бэлдлээ гэхэд тэднийг хаана, хэзээ, аль салбарт ашиглахаа тодорхойлчихсон, эсвэл ямар чиглэлээр хэчнээн хүнийг сургах шаардлагатай байна вэ гэдгээ гаргаж хөтөлбөрийнхөө дагуу сургаад, аль цэгт, аль албан тушаалд тавибал тэр хүний боловсрол, чадвар, мэдлэг Монгол Улсад хэрэгтэй вэ гэдгийг нарийвчилж гаргадаг байх нь маш чухал.
-Хууль сахиулахын докторын зэрэг хамгаалсан сэдвээ танилцуулж болох уу?
-Би ОХУ-ын гавьяат хуульч, хууль зүй, шинжлэх ухааны доктор, профессор Лебедев Семён Яковлевич, Хууль зүй шинжлэх ухааны доктор, профессор Иванцов Сергей Вичеспапович багшийнхаа удирдлага дор “Монгол Улсад авлигын гэнэт явдлаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр докторын зэрэг горилж, гурван жил судалгаа хийсэн. Миний сонгосон сэдэв үеийн үед олны анхаарлын төвд байх, хэзээ ч хуучрахгүй сэдэв. Авлигын асуудал ОХУ-д их хурцаар хөндөгддөг, яригддаг бол манайд ч ялгаагүй. Энэ сэдвийг сонгосноор хоёр улсын авлигын асуудалд хууль, эрх зүйн орчноо хэрхэн бүрдүүлж байгаа, адил төстэй болоод шинэлэг талууд юу байна вэ гэдгийг олж харах нэг боломж байсан. Түүх болоод хуулийн хүрээнд манай хоёр улс уялдаа холбоотой, ялангуяа XX зуунд социализмыг хамтран бүтээж байсны улбаагаас хууль, эрх зүйн орчныг бий болгох үндсэн зарчмууд нь нэг суурьтай гэж ажиглагддаг. Зарим хууль Оросоос гаралтай ч гэж болохоор шүү дээ. Энэ ч үүднээс миний хувьд монголчууд Оросын хууль эрх зүйн систем, хөгжлийг байнга судалж байх ёстой гэж боддог. Тийм ч учраас аль аль талдаа хэрэгтэй, сонирхол татахуйц сэдэв болж чадсан байх.
-Авлигын асуудлыг улсынхаа хэмжээнд судалсан хүн хэр олон байдаг юм бол. Мөн судалгаа хийх явцдаа Монголын авлигын асуудлыг хэрхэн дүгнэсэн бэ?
-Монгол Улсад авлигын чиглэлээр 2002 онд Батжав гэж хүн докторын зэрэг хамгаалсан байсан. Өөр бас нэг хүн энэ чиглэлээр хамгаалсан байсан ч энэ хоёр хүн Орост хамгаалаагүй. Манай сургуулийн хувьд энэ сэдвээр судалгаа хийсэн анхны гадаад оюутан нь би байсан. Монголын авлигын асуудлын хувьд олон улсын анхаарал татахуйц зүйл Монголд сүүлийн жилүүдэд цөөнгүй тохиолдсон. Жишээл­бэл, Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдсан. Улс болгонд бие даасан авлигатай тэм­цэх газар байдаггүй. Ялангуяа ОХУ-д авлигатай тэмцэх чиг үүрэгтэй тусдаа байгууллага байдаггүй. Харин Дотоод явдлын яам­ны дэргэд Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж бий. Энэ үүднээс манай улсын АТГ ОХУ төдийгүй бусад орны анхаарлыг их татдаг. Ямар бүтэцтэйгээр, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг гэх мэтээр. Түүнчлэн Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг хөтөлбөр, Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль гэх мэт хууль, эрх зүйн орчин нэлээд бүрдэж байгаа зэрэг давуу тал цөөнгүй бий. Сул тал гэвэл хэрэгжүүлэх шатандаа дутагдалтай хандаж буй асуудал нэлээд ажиглагдсан.
-Хамгаалсан сэдвийнхээ дагуу авлигын чиглэлээр ажиллах сонирхол бий юү?
-Надад цаашид суралцах маш том мөрөөдөл, зорилго бий. Гэхдээ ойрын хугацаанд өөрийгөө Монголын өдөр тутмын амьдралд хутгал­дуулж, дадлагажуулж, бэлтгэх хэрэгтэй байна. Тодор­хой хугацааны дараа, хэрвээ надад боломж олд­вол хууль зүй, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах нууцхан хүсэл бий. Үүнээс гадна өөрийгөө чадавхижуулах, чадваржуулахад суралцах олон төлөвлөгөө байгаа.
-Хүндэлж явдаг хүмүүсийн тань тухай яриагаар ярилцлагаа өндөрлөе?
-Би хоёр өвөөгийн хүүхэд. Аавын маань аавыг Д.Батаа гэдэг. Батаа өвөө маань Монгол Улсын гурван удаагийн аварга комбайнч, насаараа газар тариалангийн ажил эрхэлсэн агрономч хүн. Харин ээжийн маань аав дипломатч, эрдэмтэн, философийн ухааны доктор хүн. Өвөө маань Улаан-Үдэд Монгол Улсаас хамгийн анх удаа Монголыг төлөөлсөн Консулын газар 1992 онд байгуулагдахад Консулаар нь томилогдож байсан. Ийм мундаг, хоёр өвөөгөөрөө үргэлж бахархаж, дотроо баяртай явдаг.

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
94
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
63
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо
253
253
2026/08/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
94
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
63
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
60
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
64
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
53
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
63
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
58
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
212
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
173
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
188
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос